Египетээс хулгайлагдсан авсыг Америк буцаан өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Египетээс хулгайлагдсан авсыг Америк буцаан өгчээ

Египетээс хулгайлагдсан занданшуулсан шарилын авсыг Америк буцаан өглөө. Associated Press мэдээлснээр 2008 онд Америкийн гааль дээр хураагдсан Египетийн хаадын 21 дэх үеийн /МЭӨ 1070-945/-хэнд хамаарах хээ угалз бүхий модон авсыг Маяамагийн нисэх буудлын гаалийн ажилтнууд Испаниас тус улс руу илгээсэн ачаан дотроос олсон бөгөөд тухайн үед үүнийг хүлээн авагч нь өөрийн ачаа гэдгийг баталж чадаагүй тул хураагдсан ажээ. Шалгалтын явцад тухайн авс нь Египетээс 120 жилийн өмнө алдагдсаныхаа дараа Испанид очсон байсан нь тогтоогджээ. Гадаадын улс орнуудад гарсан Египетийн хуучны ховор эдлэлүүдийг эх нутагт нь буцаах ажлыг гардан хийж буй ноён Захи Хавас Америкийн талаас уг авсыг хүлээн авсан байна. Өнгөрсөн хагас сайн өдөр Каирт болсон хэвлэлийн бага хурлын үед тэр Америк руу хууль бусаар гаргасан эртний Египетийн түүхэнд холбогдох модон авс, ваар сав зэрэг өөр хэд хэдэн зүйл Нью-Йоркод хадгалагдаж байгааг эргүүлэн авахаар болсон тухай мэдэгджээ.
                                                                                                                        Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж