Таны хүүхэд гадаадад суралцах бэлтгэлээ хангасан уу?

Хуучирсан мэдээ: 2021.05.26-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд гадаадад суралцах бэлтгэлээ хангасан уу?

Хүүхэд тань ахлах ангид суралцдаг бол сургалтад нь урьд өмнөхөөс ч илүү онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Юуны түрүүнд энэ жилийн сургалтын төлөвлөгөөг нь хамтдаа ярилцаж суугаад гаргаж өгөөрэй, эцэг эхчүүд ээ!

Төлөвлөгөөгөө гаргахын тулд эхлээд доорх асуултуудыг хүүхдээсээ асуугаарай.

  • Сургуулиа төгсөөд Монголд сурах уу, гадаадад сурах уу?
  • Гадаадад сурахаар бол аль улсад ямар мэргэжлээр сурах уу?
  • Ямар ямар хичээл үзэж, өөрийгөө хэрхэн бэлдэх шаардлагатай вэ?
  • Гүнзгийрүүлж судлах хичээлүүдээ хэрхэн судлах вэ, сургалтын төвд явах шаардлагатай юу?
  • Хичээлүүдээс гадна ямар шалгалтуудад хэрхэн бэлдэж, ямар цаг хугацааг зарцуулах вэ? /Гадаадад суралцахад, өөрийнхөө талаар эсээ бичихэд хобби маш чухал учраас орхигдуулж болохгүй./

Эдгээр асуултад өөрсдийнхөө асуухыг хүссэн зүйлсээ чөлөөтэй нэмж болно. Таны хүүхэд  гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй бол бүр ч илүү нарийн зохион байгуулалт, систем шаардлагатай. Энэхүү сургалтын системийг мэргэжлийн баг хамт олонд даатгавал танд ч, танай хүүхдэд ч илүү амар байх болно. Танд Edx School сургалтын төвийг санал болгоё.

Edx Summer Program

Edx School сургалтын төвийн ахлах ангийн сурагчдад зориулсан Edx Summer Program зуны цогц сургалтанд хамрагдсанаар гадаадад суралцахын тулд өөрийгөө хэрхэн яаж бэлдэх, ямар ямар шалгалтуудыг өгч, ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой талаар бүрэн мэдлэгийг олж авна. Мөн түүнчлэн гадаадын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлдэхэд Edx сургалтын төвийн багш нар чин сэтгэлээсээ туслах болно.

Сургалтын агуулга:

  • SAT, IELTS-ийн шалгалтуудад бэлдэх

Дээрх шалгалтууддаа эртнээс бэлдэж, өндөр оноо авснаар хүссэн сургуульдаа элсэн орох, тэтгэлэг авах боломжууд нэмэгдэнэ.

  • Эсээгээ бүтээлч байдлаар бичих /Essay writing/

Өргөдлийн маягтын хамгийн чухал хэсэг. Энэ хэсгээс таны хүүхдийн бусдаас ялгарах шинж чанарыг харна.

  • Өргөдлийн маягтаа зөв бөглөх
  • Тэтгэлгийн мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Сурагчийн төлөвлөгөө гаргах
  • Шинэ үг цээжлэх арга барилууд сурах

Edx зуны цогц сургалтын давуу тал:

  • Мэргэжлийн заах ур чадвартай, туршлагатай гадаад монгол багш нар хамтран сургалтаа явуулна.
  • Ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой /Counseling/
  • 80 жилийн түүхтэй ОУ-ын тест бэлтгэлийн Каплан төвийн сургалтын материал, хөтөлбөрийн дагуу сургалт явагдана.
  • Гадаадад сурахад шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх учраас төгсөх ангийн сурагчид GAP жил авах шаардлагагүй.
  • Шинэ найз нөхөдтэй болж, зорилгынхоо төлөө хамтдаа урагшлах болно.

2021 онд манай сурагчдын 100% тэтгэлэг авсан сургуулиудаас дурдвал:

  • UC Berkeley
  • New York Institute of Technology
  • Nottingham Trent University
  • Stockholm University
  • NYU Shanghai
  • University at Albany

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Утас: 70138020

www.facebook.com/EdxSchool

www.instagram.com/edx_school

9-12 дугаар ангийн сурагчдыг Edx төв зуны цогц сургалтандаа урьж байна! Гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах бэлтгэлээ өнөөдрөөс хангацгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж