Brother брэндийн шинэчлэгдсэн загварын принтерүүд

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Brother брэндийн шинэчлэгдсэн загварын принтерүүд

Brother брэндийн шинэчлэгдсэн загварын принтерүүд

Brother Brand нь 1908 онд анх “Yasui Sewing Machine Co” нэртэйгээр Kanekichi Yasui хэмээх эрхэм Япон улсын Нагояа хотод үүсгэн байгуулсан түүхтэй. Уг 113 жилийн түүхтэй компани нь өдгөө дэлхийн 44 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг алдартай брэнд болон өргөжсөн билээ.

Brother Brand-н принтерүүдийн гол давуу талууд нь  зах зээл дээрх хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд найдвартай,  энгийн UI болон ашиглахад хялбар байдал, хэвлэх нягтаршил, хурд зэрэг нь үндсэн давуу талууд юм. Brother Brand-н шинэчлэн сайжруулсан төрөл бүрийн Ink Tank принтерүүд нь хар бэхний гарц өндөр тухайлбал 7500 хуудас хүртэл хэвлэх боломжтой бөгөөд илүү нягтаршилтай өнгөтөөр хэвлэх боломжтойн дээр хэвлэх хурд нь таныг гайхшируулах болно.

Хурдан, асуудалгүй хэвлэх, сайжруулсан paper-handling зэрэг боломжийг санал болгож буй эдгээр шинэ принтерүүд нь гэр, оффис, хувиараа бизнес эрхлэгчид зэрэг хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан бүтээгдсэн юм.

Хэвлэх явцыг хурдасгаж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор и-мэйлээр хэвлэх функц нэмэгдсэн нь хаанаас ч хэвлэх боломжийг хэрэглэгчдэд санал болгох болсон бөгөөд та ердөө л файлуудаа хавсарган и-мэйлээ илгээхэд л хангалттай юм.  Мөн хялбаршуулсан хор дүүргэлтийн процесс зэрэг нь дүүрсэн үед савнаас халих, шалан дээр асгарах, дүүргэлтийн явцад хорны савыг сэгсэрч, шахах шаардлагагүй болсон зэрэг нь үйл явцыг хөнгөвчилөх сайжруулалтуудын нэг юм.

Brother HL төрлийн принтерүүдийн зөвхөн хэвлэх боломжтой бөгөөд сканнердах зэрэг бусад функцууд байдаггүй. HL цувралд мөн өнгөт принтерүүд байдаг бөгөөд хар болон цагаанаар хэвлэх боломжтой.

Brother DCP цувралын принтерүүд нь MFC-ийн нэгэн адил бүгд нэг дор хэвлэгддэг олон функц санал болгодог бүтээгдэхүүн юм. MFC цувралаас ялгаатай нь DCP принтерүүд нь эрчимтэй, олон давтамжтай ашиглагдахад тохиромжтой байдаг тул оффисийн орчинд илүү тохирдог.

MFC цувралын принтерүүд олон функцтэй гэдгээрээ ялгардаг. Эдгээр загварын принтерүүд нь нэг дор бүгдийг багтаасан тул хэвлэх, сканнердах, хуулбарлах, тэр байтугай факсдах боломжтой байдаг. Энэ цувралын бараг бүх принтерүүд нь өнгөт принтерүүд байдаг. Уг series-н принтерүүдийг гэртээ эсвэл албан газартаа ашиглахад мөн тохиромжтой юм.

Шинэчлэгдсэн загваруудын давуу тал, онцог.

  • Төхөөрөмжийн өртөг хямд
  • 1 хороор 7500 хүртэл хэвлэх боломжтой

Тохиромжтой, хялбар хэрэглээ

  • Өөрчлөх боломжтой Shortcut copy бүхий энгийн UI
  • Хаанаас, хэзээ ч хэвлэнэ (email print feature, Wi-Fi Direct and Mobile printing)

Нягтаршил & Бат бөх чанар

  • Хэвлэх хурд маш өндөр
  • Энгийн цаас, гялгар зураг зэргийг өндөр чанарын нягтаршилтайгаар хэвлэнэ
  • Ашиглалтын хугацаа урт, цаас боловсруулалт сайжирсан зэрэг.

Бүтээмж

  • Хэвлэх хурд &Бүтээмжийг нэмэгдүүлсэн FPOT
  • Нэг хороор 7500 хүртэл хэвлэнэ.
  • Олон үйлдэлт
  • Олон тооны цаас оруулах тавиур бүхий энгийн ажиллагаа

Тохиромжтой, хялбар хэрэглээ

  • Хяналтын самбар, LCD дэлгэц
  • Хэзээ ч, хаанаас ч хэвлэнэ (Email print feature, Wi-Fi Direct and Mobile printing )
  • Ашиглаж, тохируулахад хялбар

Нягтаршил & Бат бөх чанар

  • Энгийн цаас, гялгар зураг зэргийг өндөр чанарын нягтаршилтайгаар хэвлэнэ
  • Ашиглалтын хугацаа урт, цаас боловсруулалт сайжирсан зэрэг

Илүү ихийг: https://next.mn/printer

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж