Хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.25) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ.

Уулзалтаар талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.

Элчин сайд Зафер Атеш уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, түүх, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНТУ-ын хооронд шууд нислэг нээсэн нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсныг тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилд 100 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь түүхэн соёл уламжлалын цогцолбор бүхий бүсийг байгуулах юм. Үнэт өв, түүх соёл, уламжлалаа сурталчлан таниулах, 2000 гаруй жилийн өмнөх түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, саналаа хуваалцав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш-д ажлын амжилт хүсэж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л санал санаачилгыг парламентын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж