2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 235,115,456 төгрөгийн үнийн дүн бүхий 642,080 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Авто импекс" ХК (AOI +13.04%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.11%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 292,335 ширхэг нэгж эрхийг нийт 74,425,191 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.68 хувиар буурч, 34741.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,693,750,131,525 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ