Шинэ Зеланд анх удаа нутгийн уугуул эмэгтэй захирагчтай боллоо

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд анх удаа нутгийн уугуул эмэгтэй захирагчтай боллоо

Шинэ Зеланд анх удаа нутгийн уугуул эмэгтэй захирагчтай боллоо

Шинэ Зеландын засгийн газар анх удаа нутгийн уугуул үндэстэн эмэгтэйг Ерөнхий захирагчаар сонгосон нь түүхэнд бичигдэн үлдэх чухал үйл явдал болж байна.

Тухайлбал, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн энэ долоо хоногт хүүхдийн өмгөөлөгч мэргэжилтэй Дэйм Синди Кирог Хатан хаан II Элизабетийн төлөөлөгчөөр сонгож, тус шийдвэрийг Хатан хаан өөрөө баталсан тухай зарлажээ.

Хатан хаан чухамдаа өдөр тутамд Шинэ Зеландад анхаарал хандуулж, үйл ажиллагаа явуулдаггүй тул Кирогийн шинэ албан тушаал ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинжтэй юм.  Хэдий тийм ч тус албан тушаалд анх удаа уугуул Маори үндэстний эмэгтэй сонгогдож байгаа нь нутгийн уугуул иргэдийн хувьд чухал ач холбогдолтой хэмээн Киро үзэж байгаа аж.

Энэ талаараа Киро “Энэ үйл явдлыг хүмүүс эерэг талаас нь хараасай. Би бол зөвхөн Маори үндэстэн төдийгүй маш ядуу амьдралаас өдгөө энэ өндөрлөгт хүрч буй эмэгтэй. Тиймээс намайг хараад  маори болон бусад охид хаанаас гаралтайгаасаа үл хамааран урам зориг авч, мөрөөдлийнхөө төлөө тэмцээсэй гэж хүсч байна” хэмээн ярьжээ.

Ерөнхий сайд Ардерн “Кирогийн хүүхдийн төлөөх сэтгэл, боловсролын төлөө хичээл зүтгэл энэ албан тушаалд хамгийн их тохирсон бөгөөд саналыг маань шууд хүлээн зөвшөөрч, албан тушаалыг авсан нь итгэл төрүүлж байна. Тэр бол туршлагатай сайн удирдагч” хэмээн тайлбарласан аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж