УИХ-ын гишүүд өнөөдөр /2021.025.25/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар батлагдсан. Энэ хуульд орсон хэд, хэдэн чухал өөрчлөлтийг товчхон танилцуулья.
- Банкнаас иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа нэг төрлийн үйлчилгээнд нэг удаагийн шимтгэл авах зохицуулалт орсон. Өмнө нь банк нэг төрлийн үйлчилгээ үзүүлэхдэ олон төрлийн хураамж шимтгэл авдаг байсан.
- Төлбөр, хураамжийн хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хянахаар болсон. Хэрэв банк иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө авч байгаа хураамж нь үндэслэлгүй нь тогтоогдвол цуцлах эрх нь Монголбанкинд бий.
- Банкууд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг аливаа хэлбэрээр хадгалахыг хатуу хориглосон.
- Харилцагчдад зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан тооцож суутгаж авдаг байсныг энэ хуулиар хориглосон. Хуульд заасны дагуу арилжааны банкууд иргэд, ААН-ын хадгаламжийг татах эрхтэй. Гэхдээ шинэчилсэн хуулиар арилжааны банкууд зээл болон хадгаламжийн хүүг олон нийтэд ил тод мэдээлж байх үүргийг хүлээсэн. Ингэснээр банк хоорондын шударга бус өрсөлдөөнийг зогсоож, харилцагчдын мөнгөн хадгаламж найдвартай байна гэсэн үг" гэлээ.
ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН НӨХЦЛИЙГ БАНКУУД ӨӨР, ӨӨРӨӨР ТОГТООЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ”Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр тогтож байгаа нь эх үүсвэрийн зардал буюу банкууд мөнгө татан төвлөрүүлэх зардал нь өндөр байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хадгаламж татан төвлөрүүлж байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь хадгаламж эзэмшигчдийн хэчнээн төгрөг хадгалуулж байгаагаас шалтгаалж өөр байдаг. 2 сая, 20 сая, 2 тэрбум төгрөгийн хадгаламжтай иргэдийн зээлийн хүүгийн нөхцөлийг банкууд өөр, өөрөөр тогтоож байна. Мөн зээл гаргахдаа байнгын харилцагчдадаа өөр хэлбэрээр ханддаг. Тиймээс зээл болон хадгаламжийн хүүг арилжааны банкууд олон нийтэд ил тод мэдээлэх нь маш зөв. Банкны салбарын талаарх мэдээлэл иргэдийн дунд муу байдаг учраас банкууд өөрсдөдөө давуу тал үүсгэж хэрэглэгч хохиролтой байхаар зээл, хадгаламжийн гэрээг байгуулах байдлыг энэ хуулиар таслан зогсооно" гэлээ.
insurgent 2021-05-25 202.21.100.210
хэзээнээс хэрэгжих вэ
Иргэн 2021-05-25 192.82.78.216
Банкууд зээлээ урьдчилж авдаггүй, сар сарын хүүг аваад, илүү гарсныг үндсэн зээлээс хасдаг. Зарчим ердөө л энэ
Зочин 2021-05-25 192.82.73.45
xichneen yariv. avsaar shulsaar l bn
Зочин 2021-05-25 103.26.193.233
8%-д орно гэж банкны өндөр хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан иргэдэд зөрүүг буцаан олголтоор олгох тухай журам гарна гэсээр алга боллоо. Энэ хүмүүс 8%-д хамрагдах үед нь ЗГ нэг үе зогсоосон. гэтэл дахин олгож эхлэх үеийн нөхцөл өөр гэдэг шалтгаанаар одоо болтол өндөр хүүтэй зээлээр орон сууц авч хохирч байгааг шийдээчээ.
Зочин 2021-05-25 202.55.188.104
Zeeliin huug buruulah mon zeeliig hugatsaandni hiigeegui gd aldangi bodoj bn hetsuu bn bankuud
b 2021-05-25 202.126.88.174
za tgeed yarih bish zugeer ajil hereg bolgo hench yarij chadna yarisaar bgaal 4 jiliig ardaa orhino
Зочин 2021-05-25 124.158.111.6
Зүүд биш байгаасай
Зочин 2021-05-25 124.158.111.6
Зүүд биш байгаасай…
Зочин 2021-05-25 103.212.118.17
mongolchuud bugd hedhen banknii bool bolj, soruulj muljuulj guitslee
Зочин 2021-05-25 202.131.245.34
zuv
Зочин 2021-05-25 178.89.169.107
Haana ch baihgui ene irgedee shuldag huu uridchilaj tootsoh argyg ali hediin boliulah heregtei baisan yum daa. Bankuudyg bayajuulah, irgedee yaduuruulah ene ami bohtei bodlogyg hen nevruulsen yum boldoo??
Irged ch gesen yaasan hultsengui yum, huleen zuvshoorood tolood l yavj baidag…
Shulaach bankuud duusaa 2021-05-25 66.181.161.41
Mongold hen dawarch dartsaglaj bn gewel gadnii ezentei bankuud shvv. Zailtsgaagaarai
Зочин 2021-05-25 66.181.180.33
Ашгүй дээ. Хэрэгжвэл сайн байна
иргэн 2021-05-25 202.131.227.82
ХААН БАНКНААС Тэтгэвэр тооцоолсон зээлийн хүүг урьдчилан суутгадагийг болиулах
Зочин 2021-05-25 64.119.17.242
Монголын арилжааны банкууд бүгд солонгос хятад зөвлөхтэй жинхэнэ мөнгө хүүлэх шулах тактиктай
Зочин 2021-05-25 202.70.44.46
Ипотекийн зээлийн хүүг сар бүр тооцон авч үндсэн зээлийн төлөлтийг зориудаар багасгаж, мөнгө хүүлэлт явагдаж байгааг хориглосон гэсэн үг үү?