Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарыг торгожээ

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарыг торгожээ

Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарыг торгожээ

Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад хамт байсан нэр бүхий гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.25/ болж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хэмээн заасан байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж