Оросууд "Google"-ийг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Оросууд "Google"-ийг сүрдүүлэв

Оросууд "Google"-ийг сүрдүүлэв

ОХУ-ын цахим хэрэглээний комисс "Роскомандзор" өөрсдийн хууль бус хэмээн ангилсан 26 мянга гаруй мэдээллийг устга хэмээн "Google" компаниас шаардан 24 цагийн хугацаа өгчээ. Хэрвээ тавьсан хугацаанд амжиж шаардлагыг биелүүлэхгүй бол жилийн орлогын 10 хувьтай нь тэнцэх торгууль ногдуулж, Орос орон даяар "Google"-ийн сүлжээний хурдыг дарангуйлна гэж сүрдүүлсэн байна. Түүнчлэн "Роскомандзор" нь "Google"-ийг Оросын төрийн мэдээллийн "RT.COM", "Sputnik" зэрэг сайтуудын "нуудаг" хэмээн буруутгаж байгаа юм.

"Роскомандзор" нь “Google компани ялгавартай  хандаж, Оросын төрийн мэдээллийн сайтуудыг аль болох нууж, эсрэгээрээ хууль бус жагсаал цуглааныг дэмжсэн утгатай мэдээллүүдийг түлхүү харуулдаг нь хэрээс хэтэрсэн тул хатуу ярихаас өөр арга үлдсэнгүй” гэсэн байна.

Энэ нь ОХУ барууны технологийн компанид дарамт үзүүлж буй анхны явдал биш юм. Тухайлбал, гуравдугаар сард хориотой контентуудыг яаралтай устга хэмээн "Twitter"-ээс шаардаж, эс бөгөөс Орос орон даяар "Twitter" сүлжээг хаана гэж сүрдүүлж байв. Тухайн үед "Роскомандзор" нь "Facebook", "Youtube" тэргүүтэй өөр олон компаниудад тавих шаардлага, шалтгаан олон бий хэмээн мэдэгдэж байсан юм.

Энэ удаагийн шаардлагыг биелүүлэх эсэх талаар "Google" компани чимээгүй байгаа юм. Устгахыг шаардсан контентууд дунд Алексей Навальныйн Путинг шүүмжилж, баримт, нотолгоо ярьж буй олон бичлэг зэрэг зүйлс багтжээ.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж