Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.25) мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 634 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 53 734 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн дотор 608 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн хоёр хүн нас барлаа. 75 настай эрэгтэй Булган аймагт, 63 настай эмэгтэй нас барлаа.
Одоогоор хөнгөн 2107 иргэн, хүндэвтэр 1518 иргэн, хүнд 458 иргэн, маш хүн 120 иргэн нийт 4243 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тундаа 1 836 501 хүн, хоёрдугаар тундаа 827 513 хүн тус тус хамрагджээ. 18-19 насны иргэд вакциндаа муу хамрагдаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас Сонгуулийн ерөнхий хороонд заавар зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
Энэ үеэр "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг мэдээлэл өглөө.
Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ. Энэ заалтанд:
- Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
- Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
- Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
- Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд
Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа: Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.
- Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
- Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.
Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд Covid-19 халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэнд хүнд хийхийг хориглож байгаа. Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа.
Сүрэн 2021-05-25 148.78.1.73
Наад новшийн вакцинаас чинь болоод байна !
Зочин 2021-05-25 66.181.182.203
Unendee haldvar ih bgaa, uhel ch ih bgaa, zg uuniig nuuj bgaa, songuuli ch duhuj bna
Зочин 2021-05-25 66.181.177.54
ХЯТАД ВАКЦИН Тийм хэцүү вакцин юм бол хүүхэд,хөхүүл эх,жирэмсэн эхчүүдэд хийхийг хориглооч хэдхэн хүмүүсийг эрсдэлд оруулахгүй хамгаалаад байж чаддаггүй юм уу ЭМЯ,эмч нар чинь яацорсон мэргэжилтнүүд вээ.СпутникV хэзээч муу байхгүйдээ оросууд хэзээч муу юм хийхгүй яагаад заавал хятад вакцин хийлгэх гээд шахаж шаардаад байгаа юм бэ арай л дэндүү юм бишүү
Зочин 2021-05-25 122.201.24.163
Жирэмсэн эхчүүд дээр хятад вакцинаа турших гэж байна. Хятдын эмийн компанид судалгааны тайлан нь хэрэгтэй байгаа юм. Манай эмч нар тайлангаа өдөр бүр урагш нь шуурхай явуулдаг билээ.
зочин 2021-05-25 192.82.68.125
орк гэж чи шү дэ, өвчин тусаад амь нас чин хутганы ирэн дээр ирсэн цагт чи энэ үгэндээ харамсанаа, үхэрээ
Түвшин 2021-05-25 103.57.94.212
Яагаад жирэмсэн эхэд СпутникV хийхгүй гэж, ДЭМБ-н заавар гарахыг хүлээж байгаа юм бол уу… Ингэж хараат байх гэж, харамсалтай… Пфайзер хамаагүй судалгаа багатай шүү дээ, Модерна ялгаагүй…Айдсыг ойлгож байна, гэхдээ л…
зочин 2021-05-25 202.55.188.98
спутник чинь ДЭМБ-ын шаардлага хангаагүй тул бүртгэж зөвшөөрөл өгөөгүй, хулхи, иаш их сөрөг нөлөөтэй нь батлагдсан.
Зочин 2021-05-25 122.201.24.163
Монголд туршиж байгаа SinoPharm (Wuhan) VeroCells вакцин ДЭМБ-ын шаардлагыг хангаж, бүртгүүлсэн юм уу?
Зочин 2021-05-25 192.82.65.103
tiim, burtguulj zovshoorol avsan
Зочин 2021-05-25 122.201.24.163
ДЭМБ SinoPharm (Beijing) BBIPB CorV вакциныг онцгой тохиолдолд хийхийг яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн.
ЗОЧИН 2021-05-25 158.208.192.248
Энэ бол маш их дарсан үзүүлэлт. МАН сонгууль хийх гээд бүхнийг хүчээр дарж байна.
Зочин 2021-05-25 202.126.89.195
Нас баралт багассан сайн. Харин хатуу хөл хорионоос илүү халдвар ихсээд байгаа юм биш үү. Одоо 8000 хүнээс шинжилгээ авахад 600 гаруй хүн буюу 11 хувь бна. Хуучин 23000 хүнээс авахад 1300 буюу. 6 хувь байсан нь одоогийнхоор тооцвол 2500 хүн болох байж. Нэмэгдэж байгаа биз
Зочин 2021-05-25 64.119.27.14
Тариулсан бол энэ өвчин халдвар хөнгөн тусна.Харин тариулсан тариулаагүй нийт хүмүүс халдвар тараах эрсдэлтэй иймд дэглэм барь, дэг журам хэвээр нь сахь гээд байгаа гэж ойлгосон зөв үү. Хүмүүс хэт тайвширч дэг журам баримтлахгүй , эмх замбраагүй байдал үүсгээд л байвал, аюул эрсдэл байгаад л байх бололтой юм байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмжийг л иргэн бүр эсэргүүцэх биш,чанд мөрдөхийг хичээе..
ккк 2021-05-25 122.201.31.113
МАСКГҮЙ МАЛНУУД ГАДУУР ИХ БНАА ЯАНАДАА
Зочин 2021-05-25 43.242.243.239
Zasgiin gazar ogtsor ih hural tar !!!!
yagad 2021-05-25 180.4.42.72
Zasgiin gazar ogtsor ih hural tar gej helheesee omno
yagaad ted ogtsorch bas tarah yostoig tailbarlaj ogwol bna.
yum meddeggui unshdaggui bas ooroo yum hiideggui humuus l uchir shaltgaanguigeer busdaad buruug haidag gedgiig sanaarai
yamar neg nam eswel yoronhiilogchiin songuulitai holbohgui bwal sain bna
Зочин 2021-05-25 58.108.51.214
Havitluudiig togtooj baigaa yu Yagaad buurahgui baina
Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!! 2021-05-25 192.82.76.40
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!!
Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна.
Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
зочин 2021-05-25 202.55.188.98
хэн та нарыг тэр ДЭМБ зөвшөөрөөгүй оросын хулхи хог хийлгэ гэсэн юм. тэр орос чин бидэнрүү шүлсээ нулимсан
Зочин 2021-05-25 202.9.46.34
тэнэгтээрэй чи х***а вакцинд хордогчоо
Зочин 2021-05-25 64.119.20.26
Хохь чинь гэдэг юм даа. Онцгойроод голж шилээд явахаар тэгдэг юм. Бүх нийтийг вакцинжуулж байхад тэр вакцинаас хийлгэхгүй . Одоо 2 дахь тун чинь ирэхгүй чи хийлгэсэн ч биш хийлгээгү ч биш бүх юм чинь хааоттай болно кккк
ФБ-д 2021-05-25 202.9.46.34
Tserenkhuu Ishtseden гж хаягийг дага. Мэргэжлийн мундаг эмч хүн бгаа. Европт амьдардаг. Тэр хүнээс сайн асуу.. Спутник-ийн тун хоорондын зай 90 хоног , хол тусмаа сайн гэх шиг болсон. Сандрах хэрэггүй байх аа