АНУ иргэддээ Японд очихгүй байхыг зөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

АНУ иргэддээ Японд очихгүй байхыг зөвлөлөө

АНУ иргэддээ Японд очихгүй байхыг зөвлөлөө

Токиогийн олимпыг долдугаар сарын 23-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Гэвч АНУ-ын зүгээс ард иргэддээ хандан  Япон дахь цар тахлын нөхцөл байдлаас болж тус улсад очихгүй байхыг зөвлөжээ.

Япон вакцины хангамж, зохион байгуулалтын асуудлуудаас болоод энэ долоо хоногийн байдлаар нийт хүн амынхаа ердөө 1.9 хувийг вакцинжуулсан байна. Улмаар халдварын шинэ үе эхлэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, эмнэлгийн ор, амьсгалын аппарат хүрэлцэхээ больжээ.

Тийнхүү халдварын тоо эрчимтэй нэмэгдсэнээс болж олон мужид дахин онц байдал зарлаж, иргэд олимпын наадмыг цуцлахыг идэвхтэй шаардах болсон юм. Тэгвэл АНУ-ын төрийн департмент энэ долоо хоногт иргэддээ Япон улсад зорчихгүй байхыг зөвлөж, хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний захирамж гаргасан байна.

Харин олон улсын олимпын хороо иргэдийн эсэргүүцлийг үл тоон олимп зохион байгуулах шийдвэрээ өөрчлөөгүй байна. Чухамдаа япончуудаас авсан санал асуулгын дүнгээс харахад иргэдийн 80 орчим хувь нь олмп зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд цахим уриалгад 385 мянган хүн нэгдэж, гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: TRAVEL.STATE.GOV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж