Цар тахлын үед иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зориулан, ариутгах халдваргүйжүүлэх хүчиллэг гипохлорын хүчил агуулсан бүтээгдэхүүнийг Жем Интернэшнл ХХК нь япон технологиор үйлдвэрлэн, хэрэглэглээнд нэвтрүүлж байна.
Аливаа ариутгах халдваргүйжүүлэх бодисын хувьд гадны бактер болон вирусыг дарангуйлж, устгахад уусмалын орчин буюу рН-ийн утга 5-6-ийн хооронд байх нь чухал байдаг. Тус бүтээгдэхүүний хувьд рН-ын энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд ариутгах халдваргүйтлийг маш өндөр түвшинд буюу Бактер, вирусыг 99,99% хүртэл устгах чадвартай, үйлчлэх хугацаа харьцангуй богино буюу 1-10сек, өнгөгүй, үл мэдэгдэм, хлор мэт үнэртэй, хэрэглэсний дараа үлдэгдэл байхгүй, спиртийн агууламжгүй тул бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Хатуу гадаргуу, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, даавуун материал, тоглоом гэх мэт бүх гадаргууг энэхүү бүтээгдэхүүнээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж болох бөгөөд арьсыг цочроохгүй, харшил өгөхгүй ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг нь батлагдсан.
Тус бүтээгдэхүүнийг Олон улсын лабораторид илгээн чанарыг үнэлүүлсэн ба ингэхэд маш өндөр үр дүнтэй гарсан байна.