Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалт дууслаа | News.MN

Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалт дууслаа

Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалт дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын нээлтийн ёслолд оролцож байсан билээ. Тэгвэл тус төслийн нээлтийг хийснээс хойш өнөөдөр хоёр жил болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудын өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж, сүү өргөв.

Харин төмөр замын эхлэлийн цэг буюу шинээр барьж байгуулсан Цогтцэций өртөөнд ажиллах үеэрээ “Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Зүүнбаянгаас Цогтцэций сум хүртэлх 416 км төмөр замын шавыг Мандах сумын нутагт тавьж байсан. Өнөөдөр бид ажлуудаа дуусгачихаад “0” цэгээс эхэлж байгаа Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцны нээлтэд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэхүү төсөлд оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье!

Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байгаа. Энэ том ажлын ард гарсан Та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.

Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.

Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой.

ТӨСЛИЙН ОНЦЛОХ ТОО, БАРИМТ:

  • Газар шорооны ажил: 24.5 сая куб.метр
  • Хамгийн том ухмал: км урт, 16 метр гүн ухмалын ажил
  • Хамгийн өндөр чулуун далан: 1.2 км урт, 15 метр өндөр далан буюу 95-98 хувийн нягтралттай 30 см өндөртэй 50 үе
  • Ус өнгөрүүлэх хоолой: 595 ширхэг
  • Гүүр: 27
  • Хамгийн урт гүүр: 200 метр урт
  • Гарц: 8
  • Чулуу бутлуурын үйлдвэрийн тоо: 6 үйлдвэр
  • Бетон зуурмагийн үйлдвэр: 20 үйлдвэр
  • Дээд бүтцийн балласт: 819,000 куб.метр
  • Нийт машин, техникийн тоо: 4,000 орчим
  • Нийт ажилласан хүний тоо: 10 мянга орчим
  • Хугацаат цэргийн алба хаагчид: 1,000 орчим

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ:

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.

Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдээд байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая  тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.

Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-25 192.82.91.179

Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэж ярьдаг

Avatar

Зочин 2021-05-25 202.9.41.0

Коментуудыг уншаад, алтан дээр суусан гуулигчингуудын сэтгэлгээ гэж ийм юм байдаг м бна гэж ойлголоо.
Хийсэн бүтээсэн хүнээ харааж зүхдэг! улс гуйлгачин байхаас ч яахав дээ. Хужаагаасаа гуйгаад л эрээний хил дээр машинтайгаа сар жилээр очёрлоод л Шар шороогоо гозойлгоод л онгон байгалаа сүйтгээдл бахь байдгаараа байцгааж байхаас тэгвэл.

Avatar

зочин 2021-05-25 64.119.18.187

Төмөр замыг ажлыг бүтэн 10 шахам жил саатуулсан хүн шүү дээ, одоо ч ач холбогдол байгатай ТТ-ЗБ чиглэлийг амин чухал хэрэгцээтэй ТТ-ГС чиглэлээс илүү чухалчлаад хорлон сүйтгэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгаа, буусан даруй нь аавынд хийхгүй бол цаашид ч улс оронд их гай болох хүн

Avatar

Уулын өвгөн 2021-05-25 66.181.161.85

Яг үнэн.Гай болохоос өөо юу хийв.Ёронхийлэгчийн хугацааг дуусахаар нь тт-гс-төмөр замын хэргээр хариуцлага хүлээлгэж шийтгэх нь зүйн хэрэг

Avatar

Иргэн 2021-05-25 66.181.169.162

Монголчууд өөрсдөө төрийн тэргүүнийхээ оролцоотой төмөр замаа барьж дуусаж байна .Асар их ажлын туршлага , асар олон хүн мэргэжил мэдлэгтэй болсон нь хамгийн том хөрөнгө оруулалт . Монгол хүн бусдын гар харалгй өөрсдөө төмөр замаа тавьдаг болно гэдэг энэ өргөн уудам нутагтай бидэнд хамгийн том амжилт нь шүү

Avatar

Зочин 2021-05-25 124.158.96.64

Эхлээ:д Гашуун сухайт руу Төмөр замаа тавихгүй их тэнэг нөхдүүд шүү. Өдийд орлогоо олоод бусад замдаа хөрөнгө оруулах байлаа. Одоо 416 км зам тавьчихлаа, одоо орлого олтол дор хаяж 3 жил хүлээнэ. Үхмэл төмөр зам 3 жил хөсрийтөн хэвтэнэ. Тийм үү? Төмөр замын инжнээрүүд Сүрэнхорлоо …. …… нар үгээ хэлэх биз.

Avatar

фцуж 2021-05-25 45.51.191.129

5 толгойн нүүрс Бугат руу хэдэн зуун км тойрч үнэ нь хэд дахин нэмэгдэж очино

Avatar

зочин 2021-05-25 64.119.24.247

ЭЛБЭГДОРЖ 8ЖИЛ ХУЛГАХАРИН ХИЙСЭН ЖЭНКО ЮУ ХИЙСНИЙГ АРД ТҮМЭН ХАРЛАА ҮЗЛЭЭ.

Avatar

Зочин 2021-05-25 64.119.22.14

Tt sainshandin tumur zamig ehelj barisan n mash zuv. Uuniig udur honog unuu margaashin yavtsuu erh ashgaa boddog nuhduud oilgohgui. Odoo ug n sugbaatar donod geed tuluvluguunii daguu urgeljluuleh heregteisen. Daanchig hovch batsaan oyuka sugselzuur pultuush hoyor chadahgui l dee.

Avatar

Зочин 2021-05-25 64.119.20.241

Гауунсухайт руу эхлээд тавьсан бол хэдхэн хүн баяжаад стратеги гэж юм байхгүй эх орон хохирох байлаа Зүүнбаян руу тавьсанаар монгол хожноо их голд нийлж ачаа тээвэр өснө дөө

Avatar

төмөр зам 2021-05-25 66.181.166.134

урагшаа төмөр зам тавибал Хятадын танкууд ороод ирнэ, гялгар уутыг цоолоход асгарах элстэй адил Монголын баялаг урагшаа зөөгдөөд дуусна гэж хэн хэлсэн билээ? Төмөр зам тавибал хоёрхон машинист ажилтай болно, автомашинаар нүүрсээ зөөвөл олон мянган жолооч ажилтай болно, дугуй нөхөх, гуанз ажиллуулах зэргээр олон ажлын байр бий болно гэж ямар новшийн л***р нь хэлсэн билээ? МСS компани төмөр зам бариад эхэлчихсэн, Германаас мөнгө олоод ирчихсэн бхад нь зогсоосон хүн хэн бэ?

Avatar

ЗОЧИН 2021-05-25 202.179.30.244

Тавантолгой-Гашуунсухайтын замыг 10 жилийн өмнө элдэв цариг ярьж эсэргүүцээгүй бол ч монгол их мөнгө олох боломжтой байлаа үнэндээ зүүнбаянгийн замаас ч илүү ашигтай зам байсаан

Avatar

ЭЛБЭГДОРЖ 2021-05-25 64.119.24.247

ТӨМӨР ЗАМЫГ НЯМДОРЖ ГАЦААСАН ГЭЖ БААБАР НОТОЛСОН ШҮҮ?

Avatar

СОНГОГЧ 2021-05-25 202.9.46.197

ЖЕНКО БАТТУЛГА, МОНГОЛЫН ХӨГЖИЛД АШИГ АВЧ ИРЭХ ГАШУУН СУХАЙТЫН 200 КМ ТӨМӨР ЗАМЫГ 10+4 ЖИЛ ГАЦААЖ, ХАРИН МОНГОЛД ХЭРЭГГҮЙ 400 ГАРУЙ КМ ЗАМЫГ ӨӨРТӨӨ БАРИУЛЖ ДУУСГАЖ БАЙНА. 4 ЖИЛД ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН ГАНЦ АЖИЛ НЬ ЕРДӨӨ Л ЭНЭ…МОНГОЛ УХАРСАН ХЭВЭЭРЭЭ ЯЛАГДАН ҮЛДЛЭЭ…

Avatar

Зочин 2021-05-25 98.42.137.30

Ямар учиртай тавьсан зам дуусаж байнаа? ТТ-Гашуун сухайт бол ойлгомжтой,ТТ -н нүүрс урагш гарж асар их ашиг авчрах байсан,хаячаад энэ замыг бариулж,ард түмний хувьцааны мөнгө хулгайлан барин дуусгаж,энэ Женко. Нэгэнтээ Сумьяабазар монголчуудын цус ойртолтыг холдуулах зам гэж ярьж байсныг санаж байна. Харж л байя. Бас нэг дээр нь төмөр тавьсан "овоолсон шороо " болох вий ? Үнэхээр хэрэгтэй зам бол маргаашнаас галт тэрэг яваад ашгаа өгөөд эхэлнэ дээ

Avatar

Зочин 2021-05-25 124.158.96.64

Одоо энэ урт 416 км зам хэзээ ашигаа өгөх вэ? Удааг хүлээх үү? Шал тэнэг Смит -ийн тэнэглэл гэж америкчууд яг ийм хөрөнгө оруулалтыг хэлдэг юм.

Avatar

ЗОЧИН 2021-05-25 202.21.126.30

Энэ Баталга чинь хаашаа хүн бэ. нүүрсээ гитадад гаргаж байж Гитад руугаа төмөр замаа тавихгүй Зүүнбаян руу тавиад байдаг. үүнийгээ нэг сайн тайлбараад буумаар байна даа. Дараа баалах юм мундахгүй шүү дээ.

Avatar

ж 2021-05-25 66.181.177.32

Энэ тэнэг здакууд эхлээд Гашнуунсухайтаа ашиглалтад оруулахгүй ямар ч ашиггүй Зүүнбаянд хамаг мөнгө зарсан юм биш үү? Тэр төмөр замаар чинь Орос руу юугаа гаргах гээд байгаа юм бэ? Ойлгохгүй байна. Хайран мөнгө санагдаад байнаа.

Avatar

Зочин 2021-05-25 202.179.21.234

Ихэс дээдс маань эв түнжинтэй байвал монголчууд бид юуг ч бүтээн байгуулж чаддагийн жишээ, Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар хийж чадсан шүү, Урьдах ерөнхийлөгч, ерөнхий сайд нар чадаагүй. Дотоод нөөц боломжоо ашигласан нь маш зөв. Монголчууд бид чадна. Гадныханаар хийлгэсэн бол төсөв одоо хэд нугарсан байгаа. Оюутолгойгоор бодоход.

Avatar

Иргэн 2021-05-25 103.212.118.231

Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа мөнгийг нь шийдсэн ажил шүүдээ. Баярлавал Хүрэлсүхд л баярлах байх. Женко хажуугаар нь нэр холбогдож энэ тэр больж үз.

Avatar

Уулын өвгөн 2021-05-25 66.181.161.85

Яг тийм.Ичих нүүрэндээ илэг наасан хогийн этгээд бол женко баттуулулга

Avatar

зочин 2021-05-25 64.119.20.241

Монголчууд өөрсдөө төрийн тэргүүнийхээ оролцоотой төмөр замаа барьж дуусаж байна Асар их ажлын туршлага асар олон хүн мэргэжил мэдлэгтэй болсон доо энэ л чухал Бид төрөөсөө дэмжлэг хүсдэг ард түмэн шүү дээ төрийн тэргүүн хүн уриалан дуудаад ажиллавал болдог гэдгийг харлаа Баярлалаа ерөнхийлөгч өө

Avatar

Зочин 2021-05-25 83.20.240.102

Hachihartain ene durak eronhiilegchiin azil bish gedgiih odoo hurtel oilgodgyi

Avatar

Зочин 2021-05-25 192.82.91.247

хаа байсан 2022 7 сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж