Аун Сан Су Чи төрийн эргэлтээс хойш анх удаа гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чи төрийн эргэлтээс хойш анх удаа гарч ирлээ

Аун Сан Су Чи төрийн эргэлтээс хойш анх удаа гарч ирлээ

Мьянмарын ард түмний сонголт болсон ардчилсан удирдагч Аун Сан Су Чи эрх мэдлээ цэргийнхэнд булаалгаснаас хойш хорионд байсаар энэ долоо хоногт шүүх хуралд оролцохоор олны өмнө гарчээ.

Түүний хуульч Мин Мин Сое “Аун Сан Су Чи хэлэхдээ Ард түмэн оршсоор байгаа цагт Үндэсний ардчилсан лиг нам оршсоор байх болно. Учир нь энэ нам бол ард түмний нам. Ард түмэн минь биеэ бодоорой гэсэн” тухай ярьжээ.

Тус улсад өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чи болон түүний Үндэсний ардчилсан лиг нам үнэмлэхүй ялалт байгуулсан боловч 2021 оны хоёрдугаар сард армийнхан эрх мэдлийг хүчээр булаан авч намын удирдагчдыг барьж хорин сонгууль будилаантуулсан хэмээн гүтгэсэн юм.

Түүнээс хойш Мьянмар үймээн самуунд нэрвэгдэж, армийнхан болон ардчиллыг дэмжигч залуусын дунд ширүүн мөргөлдөөн, тулаан болсоор байгаа юм. Эхэндээ иргэд тайван замаар жагсаж, хошигнол, бүжиг, дуу гэх мэт бүтээлч аргаар эсэргүүцлээ илэрхийлж байсан ч армийнхан жагсаалыг тараахын тулд байлдааны сум ашигласан юм. Улмаар хувьсгалаас хойшнийт 800 гаруй энгийн иргэн амь үрэгджээ. Тиймээс ард иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэгт бүлэглэлүүдийг байгуулж, хуучин байсан бүлэглэлүүдтэй нэгдэж цэргүүдтэй тулалдан иргэний дайн эхлүүлж байна.

Намын удирдлагуудаас гадна Мьянмарт үйл ажиллагаа явуулж байсан хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч америк эр энэ долоо хоногт баригдсан байна. Тэрбээр энэ долоо хоногт Янгон хотоос онгоцоор нутаг буцах гэж байжээ. Хамтрагч нар нь “Бид Дэнни Фенстер яагаад баригдсаныг мэдэхгүй байна. Бид түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа” тухай мэдээлжээ.

Аун Сан Су Чигийн хувьд өнгөрсөн жил цар тахлын үеийн дэглэм, хязгаарлалтуудыг зөрчин сонгуулийн кампанит ажил зохион байгуулсан, биедээ зөвшөөрөгдөөгүй радио холбооны хэрэгсэл хадгалсан зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Түүнд холбогдох шүүх хурлыг олон хоног хойшлуулсаар байсан билээ. Түүнчлэн өмгөөлөгч, хуульч нар нь түүнтэй уулзах боломжгүй байсаар өнөөг хүрсэн юм. Эцэст нь армийнхны шалгаж, зөвшөөрсөн зургаан хуульч өчигдөр/2021.5.24/ хатуу хяналттай өрөөнд Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч асан Вин Минт,намын гишүүн Мё Аун нартай 30 минут уулзсан байна.

Мин Мин Сое “Аун Сан Су Чи хаана хоригдож байгаагаа ч мэдэхгүй байгаа. Төрийн эргэлтээс долоо хоногийн дараа түүний нүдийг боон гэрээс  нь авч явсан гэсэн. Түүний эрүүл мэндэд аюул учраагүй сайн байгаа” хэмээн ярьжээ. Дараагийн шүүх хурал зургадугаар сарын 7-нд болох гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж