Цаг агаар: Аадар бороотой, нойтон цастай | News.MN

Цаг агаар: Аадар бороотой, нойтон цастай

Цаг агаар: Аадар бороотой, нойтон цастай

Цаг агаар: Аадар бороотой, нойтон цастай

Билгийн тооллоор зуны эхэн сар дундаа орсон ч гадаах цаг агаар хаврын өдрүүд шиг байна.  УЦУОШГ-ын мэдээллийг харахад зургадугаар сар гартал цаг агаар төдийлөн дулаарахгүй нь бололтой.


Хур тунадас: 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 25,26-нд зарим газраар, 27-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-25 103.57.95.26

сайхан зун болох нь ээ

Avatar

Зочин 2021-05-25 103.26.195.111

Ковид оос болж дэлхий даяаар үйлдвэрлэл зогсож хүний хөл татарсанд дэлхий өөрийгөө сэргээж байна. Корона новшийн байгаач энэ гарагт амрах боломж өгч байгаа нь сайхан юм. Ертөнц эрүүл дээрээ иймл байдгийн байна.

Avatar

зочин 2021-05-25 202.21.100.210

6-Р сар гарч байж зун эхлэнэ. 3 4 5 – р сар чинь хаврын сар шүү дээ. мэдэж ав. 6 7 8 зуны сар, 9 10 11 намрын сар, 11 12 1-р сар өвлийн сар. Одоо хаврын өдрүүд юм чинь хаврын өдрүүд шиг байлгүй яадаг юм вэ Ямар утгагүй юм бичдэг бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж