12 настай Кокона Хираки олимпийн эрх авлаа | News.MN

12 настай Кокона Хираки олимпийн эрх авлаа

Токио 2020

12 настай Кокона Хираки олимпийн эрх авлаа

12 настай Кокона Хираки олимпийн эрх авлаа

Кокона Хираки хэмээх 12 настай Японы скейтбордын тамирчин охин олимпийн эрх олгох "Drew Tour" өдөрлөгт оролцон тавдугаар байр эзэлснээр ирэх зун Токиогийн олимпод оролцох эрх авлаа. Тэмцээний дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урьдынх шигээ л байлаа. Айж сандарсан зүйлгүй” гэжээ.

Хоккаидогоос гаралтай Кокона Хиракигийн хувьд 2019 оноос хойш Японы олимпийн чансааны гуравт бичигдэж байжээ. Түүнтэй хамт Сакүра Ёсозүми, Мисүгү Окамото нар эмэгтэйчүүдийн скейтбордын төрөлд Япон улсыг төлөөлөн оролцоно.

Алтан медаль хүртсэн голын тамирчин нь Кокона Хираки

Японы олимпийн хорооны мэдээлж буйгаар Хираки нь тус улсын түүхэнд олимпийн наадамд оролцох болсон хамгийн залуу тамирчин гэнэ. Түүнээс өмнө 1968 оны олимпод Юкари Такэмото 13 насандаа усан сэлэлтийн төрөлд оролцож байжээ. Уг нь Хироко Нагасаки 11 насандаа 1980 оны Москвагийн олимпод оролцох байсан ч Япон улс бойкот хийж, тус олимпод оролцоогүй аж.

Ирэх зуны Токиогийн олимпод зургаан спорт, гурван спортын төрөл шинээр танилцуулагдана. Тухайлбал, каратэ, скейртборд, спорт авиралт, сөрфин, бейсбол, софтбол гэсэн зургаан шинэ спорт, 3х3 сагсан бөмбөг, буухиат дугуйн уралдаан, дугуйн чөлөөт үзүүлбэр гэсэн спортын гурван шинэ төрөл хөтөлбөрт багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

миний нэр 2021-05-25 66.181.166.134

Олимп чинь насанд хүрэгчдэд зориулсан спортын наадам биз дээ. Хүүхдийн спортын тоглолт гэж тусдаа бдаг санагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж