УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар өнгөрсөн долоо хоногт Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ. Тэд энэ үеэрээ зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх санаачилга гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав.
Гишүүдийн хэлснээр зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрх улсын хэмжээнд 3600 гаруй байдаг бөгөөд өрх бүрт 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар судалсан гэнэ. Эндээс олон асуулт тавигдаж байна. Нэгд, ургаан хүүхэд гаргасан, хүүхдүүд нь тусдаа гарсан эцэг, эх энэ халамжинд багтах уу . Багтахгүй бол бусдыг нас хүйсээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болно. Хоёрт, 3600 өрхийн хэд нь байрны зээлээ цаашид төлөөд явах боломжтой вэ.
Банкны шаардлагыг хангаж чадах уу гэсэн бас нэг асуулт тавигдаж байна. Гуравт ийм хэмжээний мөнгийг даах эдийн засгийн боломж улсын төсөвт бий юу. Улсын төсвийн мөнгө бол баялаг бүтээгчдийн мөнгө. Гэтэл татвар төлөгчид нь өнөөдөр цар тахал, хөл хорионы улмаас татвараа ч төлж чадахгүйд хүрсэн байна.
Улсын төсөвт орж ирэх мөнгө багассанаас Монгол Улс хүүхдийн мөнгөө ч тавьж чадахгүйд хүрээд байгаа. Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая ам.долларын зээлийг хүүхдийн мөнгөний санхүүжилтэд зарцуулахаа Засгийн газар мэдэгдсэн. Энэ мэт гадны зээл тусламжийг халамжид зарцуулаад байвал удахгүй Монгол Улс дампуурлын ирмэгт ирэх биз. УИХ-ын гишүүн санаачлах хуульгүй болчхоод уйдаагүй бол улс орны эдийн засгаа хорлосон үг, үйлдэл гаргаж гүйхээ больчих хэрэгтэй. Ялангуяа эдийн засаг тамирдаж, иргэд аж ахуйн нэгжүүд орлогогүй болсон энэ үед ёстой л гавъяа байгуулахгүй юмаа гэхнээ гай тарихгүй байвал тэр нь өлзийтэй болжээ.
Ажил хийдэг нэг иргэн халамж авдаг гурван хүнийг тэжээдэг гэсэн судалгаа бий. Судалгаагаар давхардсан тоогоор 1.8 сая хүн халамж авдаг. Монгол Улс гурван сая хүнтэй гэвэл улсаараа халамж горьдоод суудаг гэсэн үг.
Зургаан хүүхэдтэй айлд байр өгнө гэж байхаар иргэдээ ажил орлоготой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, экспорт, импортоо нэмэгдүүлэх, уул уурхайн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, аж ахуйн нэгжүүдийг элдвийн дарамтаас чөлөөлөх, чөлөөт эдийн засгийг хамгаалах, хувийн өмчийг дээдлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд анхаарах учиртай юм.
Сонгууль болгоны өмнө ямар нэгэн халамж, бэлэн мөнгөний амлалтууд дуулдаж, иргэдийг төөрөгдөлд оруулдгаа хэзээ болих вэ, улстөрчид өө. Сонгогчдын саналыг бэлэн мөнгө, нийгмийн халамжийн амлалтуудаар худалдаж аваад хулхин дээр нь цэцэг ургуулдаг энэ мэт явдлаа зогсоох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядын цогц төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ Засгийн газрын бодлого халамж биш ажлын байр болгоход чиглэнэ, хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр, урьдын адил халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй гэж амласан. Мөн дундаж давхрагыг чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл нэг намынх нь УИХ-ын гишүүд гарч ирээд иргэдээ угжих, халамжлах тухай ярьж байгаа нь Засгийн газрын бодлоготой зөрчилдөж буй бус уу. Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед улсын төсвийн төгрөг бүр эдийн засгаа сэргээхэд, аж үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжихэд чиглээсэй гэж их олон хүн хүсч байгаа нь лавтай.
К.К.К. 2021-05-25 202.72.242.139
1950, 60, 70-аад оны хор хийсэн новшнууд зайлж байж энэ улс, төр сэргэнэ. Залуучууд та нарын үе ш дээ. Би 1966 ОНЫ н**ш.
Зочин 2021-05-25 192.82.78.5
ажлын байр ярьдаг болоосой
zochin 2021-05-25 66.181.181.115
ТЭНЭГҮҮД ДЭЭ
ТИЙМ ИХ МӨНГӨ ТАРААМААР БАЙГАА ЮМ БОЛ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨ ТАРАА
ТАТВАР ТӨЛӨНЧДИЙН ХУРУУ ХУМСАА ХУЙХАЛЖ БЙАЖ ОЛСОН ОЛСОН, ТӨЛСӨН ХЭДИЙГ ТАРААДАГ ТА НАР ?Р ИНЬ ХЭН ЮМ БЭ
Зочин 2021-05-25 70.187.130.64
Зочин
Та нараас хэн мөнгө . байр гуйсан юм . Бид нарыг зүгээр орлоготой болгоод өгөөч өөрсдөө байраа авчихна наад халамжийн бодлого чинь бид нарыг тахир дутуу болгож байна. Хүн зүгээр байхад өөрсдөө мөнгө төгрөг өгнө гээд аятайхан байлгахгүй юм.Тэгээд монгол Улс өрөнд орлоо гэх юм .Эрүүл ухаанаар сэтгээч . Америкийн Индианчууд шиг болгох гээд байх юм .
Иргэн 2021-05-25 64.119.25.245
Байж болох хувилбар. 4 байсан ч болно Мэдээж шалгуурууд гаргах ёстой
Зочин 2021-05-25 192.82.84.53
Хууль санаачлаад хэд цаас авдаг гэсэн шүү.Өөрсдийн мөнгө нь багадаад төрийн мөнгө илүү дээд байгаа юм уу.Гаднаас зээл аваад хүүхдийн мөнгө тараах тухай яриад байсан даа.Цэрэнпунцаг,Анужин нар хэлмэгдсэн сүм хийдүүдэд төсвөөс мөнгө олгох тухай бас яриад байсан даа.Тэр хэлмэгдүүлсэн нам нь өөрсдөө хувиасаа төлнө биз дээ.
dv 2021-05-25 202.126.90.42
https://youtu.be/7m7opbG4Vwg
Зочин 2021-05-25 202.21.109.115
ПОПУУД ЦААШАА
Зочин 2021-05-25 202.126.90.42
https://youtu.be/7m7opbG4Vwg
Зочин 2021-05-25 202.9.40.218
Монголд олон хүүхэдтэй ядарсан өрх айл их байна. Тэнд хүүхдүүд өлмөн зэлмэн ядуу тарчиг, их дээд сургуульд суралцах боломжгүй амь зууж байна. Нам дагасан хүмүүс бол намынхаа нөхдөөс тэтгэмж аваад болоод байдаг байх. Гэтэл намчихдаггүй олон мянган иргэд хэцүү амьдарч монголын ирээдүй тэнд өсч торниж байна. АН-ын бол хэн чадалтай нь амьдарна гэсэн бодлого барьдаг имй зарчимтай нам. Гэтэл ядарсан монголчуудад халамж хэрэгтэй байгаа нь туйлын үнэн шүү
Ганзориг 2021-05-25 66.181.182.233
Манайх 5 хүүхэдтэй. Одоо нэгийг гаргавал үнэгүй байртай болох нээ. 49 хүрж байгаа эхнэртэйгээ нийлээд зүтгэчихнээ. Зээлээ төлөхгүй байхад нялх хүүхэдтэй манайхыг хөөж гаргахгүй байлгүй. Тэр Тэмүүлэн, Дашдорж, Мөнхбаатар нар санал гаргаснаараа зээлийг төлж дуусгах байлгүй.6 хүүхэдтэй айл бүр тэдний төлөө саналаа өгөөрэй
Nov 2021-05-25 66.181.161.96
Энэ Тэмүүлэн гэж улаан по пулист байх юмаа. Энийг одоо зайлуулаачээ
Зочин 2021-05-25 203.91.115.53
Ганзоригийн хүүхдийн нүд нь яг хулгайч гэдгээ батлаад байдаг. Энэ хүн ЖДҮ-гийн хулгайч шүү дээ. Эцэг нь Эрдэнэтийн хулгайч. Эд нарыг хэзээ гэсгээх юм бэ.
Зочин 2021-05-25 103.10.23.189
Засгийн самарч аваад сайхан болох гээд бна аа даа… Сү Батболд гээд хүнийг чинь ЗГ-ыг унагасан гээд бсан, одоо энэ өвгөнөөрөө Ерөнхий сайд хийлгэх гээд байгаа юм уу? Энэ хүн 2009 оны үед Ерөнхий сайд бсан байх, албан тушаалдаа тэнцсэн юм уу? Тэмүүлэн гэдэг энэ залуугийн эцэг нь Эрдэнэтийн захирал бсан Ганзориг мөн бол УИХ-д дахин нэр гаргах, иймэрхүү хүмүүсийг төр үрүү хэзээ ч ойртуулж болохгүй, Ерөнхий сайдыг ийм хулгайчийн үр удмаар хийлгээд дахиад хөрөнгөө алдах нь уу. Хүү нь шийр адаг.
Зочин 2021-05-25 139.5.219.230
ХАЛАМЖИЙН БОДЛОГООСОО ЯАЖ САЛАХ ВЭ? ГЭЖ ҮГЭЭ ХЭЛЖ СУУХАД КОММУНИСТ ЭДИЙН ЗАСАГ ЯРИАД, ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД СУУЖ БАЙХ ЮМ. ЭНЭ ХЭДЭН ТЭНЭГҮҮД ЗАМААС ЗАЙЛААЧ
Irg3n 2021-05-25 192.82.68.3
Um hiij ajliin bair hadgalj bui bolgoj bui humuusee aj ahuinuudaa demjeerei . Halamj erdeech hereggui zalhuu teneg bolgono.
Эцэг, эх 2021-05-25 90.188.54.82
Эхлээд үндэсний үйлдвэрүүдийг сэргээн босгож, ажлын байртай болгоод, бизнесс эрхлэгчидээ хөл дээр нь босгочихоод, дараа нь энэ их халамжаа яримаар юм. Хэд хоногийн халамжийн сэтгэлгээнээс ангижрах хэрэгтэй.
МАН-100 💯💯💯💯🔥🔥🔥🔥 2021-05-25 202.126.89.234
МАН-100 ЖИЛИЙН ОЙН ДЭЭР НЬ ИЙМ АЙМААР "ГАЙ ГАМШИГ ЗОВЛОН" ДАВХЦААД Л….МАН-ЫХАН ДЭЛХИЙН НИЙТИЙН ГАЙ ЗОВЛОНГООР ТОГЛООМ ТОХУУ НАЙР НААДАМ ХИЙЖ ЦЭНГЭН БАЯСААД Л….ХАЛУУН ТАМДАА ШАТМАРУУД ….🌋🌋🌋💯💯💯🔥🔥🔥
Буриад 2021-05-25 66.181.161.15
Угжуулахаа боль эдийн засагаа сэргээх өрөө дарахад толгойгоо ажиллуул томчууд аа
Зочин 2021-05-25 122.201.17.98
Буруу бодлого
zochin 2021-05-25 122.201.23.226
gishuud maani er zorig gargaad toirog ruugaa mongo huviarluuldgaa boliulmaar uym
Л.Лхагва 2021-05-25 192.82.86.107
Маш зөв бодлого. 1-Рт хүн амаа өсгөнө. 2-Р т өсөгсөн үр хүүхдүүд нь аажуудаа төлбөрийн зээлээ төлж болно.3-р т зөвхөн хөдөлмөрийн насанд хүрээгүй хүүхэдийн тоог харгалзах нь зүйтэй.
Зочин 2021-05-25 66.181.176.56
Өндөр орлоготой хөгжингүй орнууд халамжийн сайн тогтолцоо бий л дээ, манайх ямар орон бэ? Харин ч ийм хэмжээний адил төстэй орнууд дотроос халамжийн хавтгай бодлого явуулдаг орон. Гол нь төсвийн орлого тасалдсан, дандаа алдагдалтай хасах төсөвтэй орон шүү дээ, одоо $ оор зээл авч хүүхдийн мөнгө олгох гэж бна., тий ээс дээрх гишүүдын мөнгө олгох асуудал бол солиорол гээд хэлчие. Татвар төлөгч нар төсвийн зарлага дээр үгэн хэлэх ёстой. Попордог гишүүдэд хязгаар хэрэгтэй.
Зочин 2021-05-25 192.82.77.141
юу бичээд байгаа малнууд вэ. Манайх шиг цөөхөн хүн амтай улс байтугай 230 сая хүн амтай АНУ иргэдээ халамжилдаг юм. Европын орнуудыг хараач та нар! Нийгмийн халамж, хамгаалал маш өндөр түвшинд байдаг. Төр байдаг юм бол ард түмнээ халамжилдаг юм! Та нарынхаар бол чадалтай нь үлд, чадалгүй нь үх гээд хаях уу?! Энэ цөөхөн ард түмнээ харж үзэж байж л Монгол улс хөгжинө шүү!!!!
Интермед эмнэлэг вакцины 2-р тунгаа хугацаандаа хий !!!!!!!!!!!!!!! 2021-05-25 192.82.76.40
ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ ????? Интермед эмнэлэгт Спутник 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг хуурсан байна. Мөнгөө төлсөн хүмүүсээ маргааш Интермед эмнэлгийн өмнө очиж жагсацгааяа Интермед эмнэлэг иргэдийн амь нас эрүүл мэндээр бүү тогол. ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ хариуцлагаа хүлээ !!!!!!!!!!!!!
Зочин 2021-05-25 64.119.22.243
Хүн амын өсөлтийг дэмждэг орнууд төрөөс байр өгдөг, хүүхдийн сургалтыг дэмждэг зөв бодлого байна
Зочин 2021-05-25 103.111.68.3
SHUDARGA BUS BAIDLAA L HALCHIH. TEGVEL DEMJHED BELEN BAINA.
Зочин 2021-05-25 203.169.50.125
Ingej l ajillaj bgaashd
Зочин 2021-05-25 202.9.47.8
үнэгүй байр гэж ядуусын хороолол босох юм биздээ. Халамжаар амьдардаг ядуусын хороолол гэж гэмт хэрэг, өвчин, өлсгөлөн болсон газар кинон дээр гарч байдагшдээ
квотын эмэгтэй гишүүн 2021-05-25 66.181.161.11
дэндүү мөрөөдвөл дэмиирэл болдог удахгүй эмэгтэй гишүүд АНАНДБАЗАРЫГ тайган болгох гэнэ чимээгүй байгаад бут авах нь НИГЕРД ХҮҮХЭД хүчиндвэл тайган болгох хууль гарснаар үр дүн өгч зарим нь амиа хорлосон шүү лесби г*** нарыг 3 ДАХЬ ХҮЙСЭЭР европод зөвшөөрч эхлээд байна
Иргэн 2021-05-25 66.181.180.128
Хийх ажилгүй болохоороо элийрдэг өвчин УИХ- ын гишүүдэд дэлгэрсэн тул хууль санаачлах эрхийг нь хасах хэрэгтэй байна.