Британичууд ханхүү Харри, Меган Маркл нараас залхжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Британичууд ханхүү Харри, Меган Маркл нараас залхжээ

Британичууд ханхүү Харри, Меган Маркл нараас залхжээ

“Newsweek”-ээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар британичуудын дийлэнх нь ханхүү Харри, Меган Маркл нарын талаарх хэтэрхий их мэдээллээс залхаж буйгаа илэрхийлжээ.

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь Суссексийн гүн, гүнгийн ахайтан нарын амьдралын талаар бага мэдээлэл сонсохыг илүүд үзсэн бол 18 хувь нь тэдний талаар илүү их мэдээлэл авахыг хүсч, 19 хувь нь өнөөгийн мэдээлэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. 18-24 насны хүмүүсийн 46 хувь нь ханхүү Харри, Меган Маркл нарын талаар илүү ихийг мэдэхийг хүсч, 19 хувь нь бага зүйл мэдэхийг хүсдэгээ хэлжээ.

Харин 35-44 насны британичуудын 12 хувь нь алдарт хосын талаар илүү их мэдээлэл авахыг хүсч байсан бол 56 хувь нь хэтэрхий их мэдээлэл түгдэг гэж үзсэн байна. Мөн судалгаанд оролцсон 65 ба түүнээс дээш насныхны 11 хувь нь хунтайж Харри, Меган Маркл нарын талаар мэдээлэл хомс гэж үзсэн бол 71 хувь нь хэтэрхий их мэдээлэл цацагддаг гэжээ.

Энэхүү судалгаанд нийт 1663 хүн хамрагдсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар судалгаанд оролцогчдын 45 хувь нь хунтайж Харриг өрөвдөж буйгаа илэрхийлсэн бол 48 хувь нь түүнд тийм ч таатай ханддаггүй гэж хариулжээ.

Ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар Их Британийн хааны гэр бүлийг орхисноосоо хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч, хөтлөгч Опра Винфрид олон нууц задлан шуугиан тарьсан юм.

Опра тэднээс “Ямар нэг зүйлд харамсдаг уу?” гэж асуухад Харри "Үгүй ээ. Бид өөрсдөөрөө бахархдаг. Би эхнэрээрээ маш их бахархдаг. Олон нийт түүнд маш хатуу, хэрцгий хандаж байсан хүнд цаг үед Арчиг минь эрүүл энх төрүүлсэн. Өдөр бүр намайг гэртээ ирэхэд Меган уйлчихсан, хүүгээ хөхүүлээд сууж байдаг байсан. Бид хийх ёстой зүйлээ л хийсэн" гэж хариулсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж