Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй. Зарим салбарынхан бүтэн жил хагас хөл хорионд үйл ажиллагаа нь нам зогслоо. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд батлагдсан халдварын тоо буурсан ч шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоотой харьцуулахад Covid-19-ийн тархалт буураагүй өндөр хэвээрээ байна гэсэн үг. Өмнө нь 12 мянган хүнээс шинжилгээ авахад мянган хүнээс халдвар илэрдэг байсан бол өдгөө зургаан мянган хүнээс шинжилгээ авахад зургаан зуу гаруй хүнээс халдвар илэрч байгаа нь халдварын тархалт огт буураагүй. УОК нүглийн нүдийг гурилаар хуурсна шийдвэр гаргаж байна гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд үүдээ дөнгөж нээхтэй зэрэгцээд ахиад хөл хорионд орох эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн Бямба гаригт /2021.05.22/ дуулгасан. Энэ бол эдийн засгийн хувьд тун таагүй мэдээлэл юм.
Аль болохо ахиад хөл хорихгүй халдвар хамгааллаа бариад үйл ажиллагаа явуулах ёстойг эдийн засагчид зөвлөж сануулсаар ирсэн. Гэвч халдварын тохиолдол, нас баралт болон маш хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо богино хугацаанд огцом нэмэгдсэн. Амралт, жуулчны баазууд нээгдсэнээр халдварын эрсдэл эргээд нэмэгдсэн.
2020 онд цар тахлын улмаас эдийн засгийн хямралд 548 мянган ажлын байр өртөж, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Хөл хорионд ч халдварын тархалт буухгүй байна. Хэдийгээр эрх баригчид ковидгүй зуныг амлаж буй ч бодит байдлыг харахад халдвар мөд буурахгүй шинжтэй. Он гарсаар хоёр ч удаа Монгол Улс хөл хорионы арга хэмжээ авсан. Олон удаа хөл хорио тогтоох юм бол 2020 онд зургаан хувийн алдагдал хүлээсэн эдийн засаг дахин сэргэхэд дарамт болох нь тодорхой. Ийм нөхцөл байдлаас зөв оновчтой, алдаа эрсдэлгүй шийдвэр гаргахад эдийн засгийн болоод улс төрийн хувьд ч ихээхэн төвөгтэй болсон.
ХЯМРАЛААС ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАХЫН ТУЛД АЛЬ БОЛОХ ИХ ХЭМЖЭЭГЭЭР УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Л.ЛАКШМИ:
-Зарим аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Гэхдээ удаан хугацаанд зогссон тул хуучин шигээ орлого олж чадахгүй байгаа. Тиймээс түрээс, ажилчдийнхаа цалин мөнгө, зээл, татвар гээд олон асуудлуудтай тулгарч байгаа байх. Олон удаагийн хөл хорионы улмаас үед ААН-ийн үйл ажиллагаа сэргэж, тогтворжиж чадахгүй байна. Хөл хорио удаан үргэлжлэх тусам эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Монгол Улсын эдийн засаг 2020 онд -5.5 хувьтай гарсан. Энэ жилийн хувьд эдийн засаг агшихгүй бага зэрэг өсөлттэй гарна гэсэн хүлээлт байна. Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын таамгаар Монгол Улсын эдийн засаг энэ жил бага зэрэг өснө ойролцоо 4.5- 5 хувь , 2021 онд 5.5-7 хувь байна. Гэхдээ урсгал дансны алдагдал бас нэлээд өсөхөөр байгаа. Эдийн засаг 2022 оноос сэргэнэ гэсэн хүлээлттэй байна. Нөгөөтэйгүүр уул уурхай дээр Монголын эдийн засаг явдаг. Дэлхий нийтээр цар тахлын улмаас улс орнууд төсвөө бүрдүүлэх гээд хэцүү байхад дэлхийн түүхий эдийн үнэ өсч суперциклийн мөчлөг давхцаж байна.
Түүхий эдийн үнэ өндөр байх суперциклийн мөчлөг богино байдгийг бид анхаарах ёстой. Энэ нь бидэнд маш их боломж олгож байгаа. Харин энэ боломжийг ашиглаж чадах уу үгүй юу гэдгээс хамаарна. Тэгэхээр энэ богино хугацаанд үнэ өндөр байхад бид аль болох их экспортолж ашиг хийх хэрэгтэй. Тиймээс уул уурхайн компаниудын үйл ажиллагааг аль болох саадгүй, түргэн явуулах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргахад нь хүртэл дэмжиж туслах, лиценз бусад төрлийн зөвшөөрлийг нь хурдан олгох гээд төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох. Улмаар орж ирсэн ашигаас нь бусад эдийн засгийн салбаруудаа дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж л цар тахалтай хүнд үеийг эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулна.
ИДЭВХЖИЛТЭЙ САРУУДАД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ НЬ ЭНЭ ОНЫ ЭДИЙН ЗАСАГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ
Эдийн засагч Б.ДЭЛГЭРСАЙХАН:
– Монголын эдийн засаг үндсэндээ хавар, намар гэсэн хоёр улиралд хамгийн идэвхтэй байдаг. Энэ нь манай орны эдийн засагт улирлын нөлөөлөл өндөр байдагтай холбоотой. Өвлийн улиралд барилга, уул уурхай зэрэг гол бүтээн байгуулалтын салбарууд зогсдог. Хаврын улиралд тухайн жилийн үйл ажиллагааны сууриа тавьж, намар нь түүнийхээ үр дүнг хүртдэг олон бизнес бий. Хамгийн өндөр идэвхжилтэй сард хатуу хөл хорио тогтоох нь энэ оны эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ.
Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм. 2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал. Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна. Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙГ НЭГ УДАА ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН:
-Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар Covid-19-ийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож байна. Монголын бизнесийн орчны судалгаагаар, оролцогчдын 79.7 хувь нь бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна гэж хариулсан. Бизнес эрхлэгчдээс авсан асуумжийн дүнгээр, зээл хүсэгч бизнес эрхлэгчдийн 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь банкны барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, 8 хувь нь бизнесийн эрсдэл өндөр, 5 хувь нь зээлийн мэдээллийн санд сөрөг бүртгэлтэй байна.
Ерөнхийдөө НДШ болон татвар, Зөрчлийн хуулиар тавьсан өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлж хөнгөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус эргэлзээтэй, муу зээлдэгч ААН, иргэдийн ангиллыг сайжруулах хэрэгтэй байна. МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээхийн тулд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх шаардлагатай. Ингэхдээ:
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх,
- Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
- Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
- Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг МҮХАҮТ гаргасан.
Зочин 2021-05-25 202.126.89.156
Энэ их нүдээ олсон шийдвэр байна.Өршөөлийн хуулийг одоо үзүүлэхгүй л бол дунджаас дээш том компаниуд ихэнхи нь сөхөрлөө.аж ахуй ажиллуулдаггүй,.эсвэл 5,6 хүнтэй,ажилчидаа хамгийн багаар НДШ төлсөн болоод татварын тайланг хуурамч хийдэг жижиг компаниуд энэ зовлонг ойлгохгүй.Маш их дэмжиж байна.Гол нь 1 удаа өршөөгөөд 0 оос эхлүүлээд тэгээд татвараа нэмчих,бас татварын өргүй төлж явсануудыг нь ирэх хугацаанд тодорхой хувиар хөнгөлчих(гэхдээ тийм компани ховор доо), тэгээд бүгд винвин.
zochin 2021-05-25 66.181.181.115
ЭНЭ ХЭДЭН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ҮГИЙГ СОНСОХОО БОЛИОЧ ЭЭ
ӨРШӨӨЛ ГЭДЭГ НЭРЭЭР ТЭГШ ШУДАРГА БАЙДАЛ АЛДАГДАЖ ХУУЛЬ ЁСЫГ САХИДАГ БАЙДАЛ БАЙХГҮЙ БОЛОХ НЬ
Зэв 2021-05-25 66.181.161.16
Компаниуд ашиггүй ажилсандаа биш 4жил болоод өршөөгддөг болчхоор хүлээдэг татвараа төлөхгүй энэ ялтангууд ч адил ерөнхийлөгч гараад өршөөчдөг бас л хүлээлттэй байна шудрага бх хэрэгтэй татвараа төлсөн хуулийн дагуу явсан нь хохироод явдаг баж болохгүй адилхан амаргүй байгаа өрсөлдөөний нийгэм дампуурах нь дампуурч л байг илүү сайн нь зах зээл дээрээ үлдэг улс төрчдийн биш
зочин 2021-05-25 103.140.11.170
Идэж ууснаа ил гаргахгүйн тулд амлалт өгч, дарга болдог дүрмийг халахаар нийгэм зүтгэж байтал Та нар маань бас яахна вэ дээ
Хөөрхий
Зочин 2021-05-25 202.9.46.33
Зуд болоход нохой зоолно
Вакцин тарихад Интермед зоолно гэг ч болжээ. Бидний л байгаа байдал.
Zochin 2021-05-25 103.26.195.186
Tatvaraa chadan yadan tolood bgaa humuusee hohiroogood mongoo tolood yvsan AAH uud ni hohirood yvah uu? Harin ii. Hetsuu ued tatvar ; tolboroo yunii omno tolood yvsan AAH uudee demjeed yvaach.Tatvaraa tolood yvsaniig ni buruutgadag ta nar hen be?
Зочин 2021-05-25 202.9.46.228
Худалдаа аж үйлдвэрийн танхимын санал бол попорсон эз_г дэмжих сайн санал биш. Юу ч ойлгодоггүй юм нуудад юу ч бичих билээ.
ЧИНГИС 2021-05-25 64.119.25.203
ЭНЭ СОЛИОТУУД ОДОО БАС "speak out" ГЭЖ ЮУ ГАРГААД ИРЭВ ЭЭ? НЭРТЭЙГЭЭР НЬ МОНГОЛ ХЭЛЭЭ БГР ХОИГЛОЧИХГҮЙ ЮМ УУ?
Нэр 2021-05-25 202.21.124.134
Татвар биш зөрчлийн хуулийн торгуулиа л нэг удаа өршөөчих өө, тэрнээс татвараа төлсөн хэсэг нь хохирмоор ч юм шиг, бодвол том компаниудын лобби л биз дээ,
Зочин 2021-05-25 139.5.218.10
ярьдаг юм нь л халамж, өршөөл. п***а
Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна 2021-05-25 192.82.76.40
Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
Зочин 2021-05-25 203.91.112.209
Шударгаар ажилладаг бусад аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй. Байсхийгээд өршөөх нь муу менежменттэй компаниудыг өөгшүүлж байгаа хэрэг. Хууль бүх хүнд ижил үйлчлэх ёстой.
Зочин 2021-05-25 66.181.184.155
МҮХАҮТын хийж чаддаг ганц ажил нь өршөөл үзүүлэх талаар санал гаргах. Шудрага ёс гэж байна уу. Бизнесээ явуулж чадахгуй, татвараа төлж чадахгуй байгаа компаниуд хууль журмаараа дампуураад яв л даа. Татвараа төлдөг компани нь хохироод, төлдөггүй нэг нь өршөөгдөж завшиж байдаг нь ариун явдал мөн үү. Шудрага ёс мөн үү. Тийм юм бол татвар төлсөн компаниудад төлсөн татварыг нь буцааж өг…
уншигч 2021-05-25 139.5.219.246
… байшин сав түрээсэлдэг, хамаг банк, ждү-г хоосолчихдог хэдэн бизнесмэн нэртэй зальтангуудыгаа байнга өршөөчих юмаа
Зочин 2021-05-25 202.21.104.234
Тэгээд татвар төлсөн аж ахуйн нэгж, компаниуд нь хохирох болж бна уу, хэн улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хэн хүлээхгүй дандаа өршөөлд хамрагдаж байх ёстой юм бэ. Татвар зээлээ хугацаа сунгуулж, орлого олдог болохоороо нөхөн төлдөг байх хэрэгтэй ш дээ. Төлөх хугацааг нь сунгаж болно ш дээ. Зарим нь ч бас зальтай арга хэрэглэж татвар төлөхгүй санаатай байгаа биз. Энэ танхимын дарга ч дээ чааваас нөхөр бна. Ажил хийж, татвараа төлж чардайж яваа компаниудаа дэмжих санаа оноо гаргаачэ
zochin 2021-05-25 192.82.68.134
YAMARCH ERSHEEL BAIH UCHIRGUI, HEDEN LUIVARIIN COMPANIUD L HOJDOG YUMAA.
Зочин 2021-05-25 202.131.231.186
Өршөөл одоо болно ш дээ 5 жил тутам гэж байж болохгүй. татвар төлөхгүй байгаа хэсэг хүмүүсээ татвар төлдөг болгох, 100 айл барилга матераил, Өгөөмөр зах, Нарантуул зах, Да хүрээ зах…
Зочин 2021-05-25 103.57.94.143
Ter zeeliin medeelliin san gej yumaa boliochee ichdegguimuu hvnii erh chuluu amid yavahad bvdvvlgeer haldaj bgaa hereg ene bol jinhene daranguilal shvv ichij uheesei novshnuud tiim yum gej yu bdiin hvvhdiin togloom shig yum zohioj ntr zailuulaa zailuul
Зочин 2021-05-25 66.181.179.224
Өршөөл гэдэг луйвраа блоио
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!! 2021-05-25 192.82.76.40
Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна.
Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!!
уугуул 2021-05-25 66.181.161.99
жолоочийн торгуулийг 1 удаа тэглэх хэрэгтэй.УБ хотын эрчүүдийн дийлэнх нь такси үйлчилгээнд явж амьдралаа залгуулдаг хүмүүс бгаа шүү…дэмжих хэрэгтэй
Иргэн 2021-05-25 202.21.126.30
Тэр дэмий. Торгуулиа төлж, замын хөдөлгөөний дүрмээ сахиж биелүүлж сурах хэрэгтэй
Зочин 2021-05-25 66.181.181.168
Энэ Дэлгэрсайхан гэж үнэхээр хоцрогдсон хуучинсаг, уншдаг хүрнн нь бага хүн юм. Эдийн засагч гэдэг нэрийг өөртөө нааж болохгүй хүн. Өнөөдөр эдийн засгийг эрхлэх арга , цаг хугацаа маш их өөрчлөгдсөн. хэзээ ч боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.
Интермед эмнэлэг вакцины 2-р тунгаа хугацаандаа хий !!!!!!!!!!!!!!! 2021-05-25 192.82.76.40
ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ ????? Интермед эмнэлэгт Спутник 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг хуурсан байна. Мөнгөө төлсөн хүмүүсээ маргааш Интермед эмнэлгийн өмнө очиж жагсацгааяа Интермед эмнэлэг иргэдийн амь нас эрүүл мэндээр бүү тогол. ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ хариуцлагаа хүлээ !!!!!!!!!!!!!
Зочин 2021-05-25 202.131.225.197
mongoliin hvn amiin barag 60-70 garui hubi vaktsin hiilgeed baihad yun hol horio be dee…
ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА 2021-05-25 192.82.76.40
ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ ?????
Интермед эмнэлэгт Спутник 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг хуурсан байна.
Мөнгөө төлсөн хүмүүсээ маргааш Интермед эмнэлгийн өмнө очиж жагсацгааяа
Интермед эмнэлэг иргэдийн амь нас эрүүл мэндээр бүү тогол.
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ хариуцлагаа хүлээ !!!!!!!!!!!!!
Зочин 2021-05-25 59.153.115.131
Жолоочийн тогуулиа одоо нэг цэглээё. 100 жилийн өршөөлд хамруул эсвэл цар тахал гээд эдийн засаг тэг болчихоод байгааг харгалзах ёстой
Зочин 2021-05-25 192.82.91.201
Цөөхөн хэд нь хождог хамрагддаг өршөөл хэрэггүй.
Түүний оронд бүх бизнесээ дэмжсэн бодлого хэрэгтэй.
Зээл, түрээсийн болон бусад татварын хөнгөлөлт.
Үүссэн байгаа татварын өрөнд тодораой хувиар хөнгөлөлт үзүүлсэн дээр.
Өмнө өршөөл гарч байсан цөөхөн хэдэн компаниуд л хамрагддаг
Зочин 2021-05-25 66.181.177.252
kommunismd ergen tavtai moril, horiond ormoorgui baival "manai" gej yriha boli bugd. bi gej helj sur hen ni zuv hen ni buruu hen ni gavya hen ni gemtei ni medegdehgui hulchiigaad bugd l bid bid sain ch bai muu ch bai undsen huuliaraa huvi humuusiig hamgaalna gched amidrl dre bugd bid bid manai manai bidnii bidnii geed tenegteed bhin. ta nar yamar guuhii yu bi chi gej heleldee burhan tenger mine
Иргэн 2021-05-25 64.119.25.245
Даргаа одоо авчлөлийн тоогоо хэд гэж бичих үү Аан ?Ерөнхийлөгчийн,манай даргыг сонгох сонгууль нээрээ болнэштээ .Багасгачихуу
зочин 2021-05-25 202.131.245.69
хатуу хөл хориог эсэргүүцээд байгаа хүмүүс өөрсдөө халдвар хамгаалал сайтай нөхцөлд ажиллаж амьдардаг. Гэтэл дийлэнх хүмүүс халдвар шууд авах нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа. Өвчлөлийг төгс байтугай шуурхай дуудлагаар очиж ч өвчтнийг авч чадахгүй маш их ачаалалтай, ачааллаа дийлж чадахгүй нөхцөл байдал хэдий нь үүссэн. Эрүүл мэндийн байгулулагын эмч, ажилтны заавар шийдвэрээр ажиллаж амьдардаг цаг ирсэн. ажилтнууддаа нөхөн олговор олгохгүй гэсэн атгаг санаатай эзэд л хөл хориог илт эсэргүүцдэг.
Зараа 2021-05-25 124.158.65.182
Үгүй дээ, хөл хориог эсэргүүцэгчид жинхэнэ баялаг бүтээгчид. Тэдний өгсөн татвараар яриад байгаа наад эрүүл мэндийн салбар чинь бас хөдөлдөг юм шүү.
Зочин 2021-05-25 202.126.90.101
Татьар тэглэж болохгүй. Харин зээлийн хүү үндсэн зээлийн төлөлтийн хугацааг он дуустал хойшлуулж аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангуулж ажиллах нь зөв шийдвэр болно. 7 ёарын 1 нээс зээл төлж чадахгүй. Бүх аж ахуйн нэгжүүд дампууралд орно .
Зочин 2021-05-25 202.126.89.169
Хулалдаа аж үйлдвэрийн танхим болон ЖДҮДэмжих агентлагын удирдлагуудаа:
ЖДҮ эрхэглэгч аж ахуйн нэгж иргэд дөнгөж зээл аваад 2 жил хөл хорионд орчихоод үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна. 7 сарын 1 нээс яаж зээл төлж чадах вэ? Иймд аж ахуйн нэгж, иргэдээ дампуурахаас сэргийлж зээл төлөлтийн хугацааг 12 сарын 31 нийг дуустал хойшлуулж өгөх саналыг дээд шатанд хүргүүлж ажиллаачээ