Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг ингэж ЗОХИОН БАЙГУУЛНА

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг ингэж ЗОХИОН БАЙГУУЛНА

Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг ингэж ЗОХИОН БАЙГУУЛНА

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчтэй зохион байгуулна гэж Засгийн газраас мэдэгдсэн. УОК-оос тодруулахад Баяр наадмыг зохион байгуулах захирамжийг батлах ажил бэлтгэл шатандаа явж байгаа гэлээ. Та бүхэнд одоогоор нээлттэй болоод буй наадмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.


Баяр наадмын төсөв 10 тэрбум

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Зуун жилийн ойн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхээр Баяр наадмын комиссоос бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн жил наамдын бөхийн барилдааныг үзэгчгүй зохион байгуулсан бол энэ жил 1024 бөх зодоглохоор болжээ.  Наадмын  төсөв өмнө нь гурван тэрбум байсан бол 100 жилийн ойд зориулан улсын төсөвт дээр 10 гаруй тэрбум төгрөгийг суулга өгсөн.  Энэ жил Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Мөн 10 гаруй аймаг, 70 гаруй сум, 30 гаруй салбарын тэгш ойнууд тохиож буй учраас ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон байна.

 

НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН КОНЦЕРТЫГ ДӨРВӨН НАЙРУУЛАГЧ ХАМТРАН НАЙРУУЛНА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийг "Херо"-гийн Б.Баатар найруулсан. Түүний уртаас урт клип үзэгчдээс багагүй шүүмжлэл хүлээсэн.  Тиймээс энэ жил гурван найруулагчийн хамтран зохион байгуулах наадмын нээлт багагүй хүлээлт үүсгээд байна.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын нээлтийг гурван жил дараалан найруулсан. Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулж байв. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болох амьд тоглолтыг хариуцахаар болжээ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЗОХИОНО

Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан энэ сарын 12-нд уулзаж хуралджээ. Уулзалтад Хотын менежер Т.Гантөмөр, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр тэргүүтэй албаныхан наадмын өдрүүдэд зохион байгуулагдах Соёлын фестиваль болон бусад хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд зохион байгуулалт, тохижилт, худалдаа үйлчилгээ, цахилгаан хангамж зэрэг асуудлуудаар талууд санал солилцсон байна. Одоогоор саналууд албан ёсоор батлагдаагүй бөгөөд тун удахгүй гарах захирамжид тусгагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж