Биткойны ханш ирэх аравдугаар сард 300 мянган доллар давах уу?

Хуучирсан мэдээ: 2021.05.25-нд нийтлэгдсэн

Биткойны ханш ирэх аравдугаар сард 300 мянган доллар давах уу?

Биткойны ханш ирэх аравдугаар сард 300 мянган доллар давах уу?

Хятадын санхүүгийн зохицуулах байгуулага өнгөрсөн долоо хоногт биткойнтой холбоотой анхааруулга гаргасны дараа ханш нь дахин унав. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг бүр нь 64 мянган ам.долларт хүрээд байсан биткойны ханш Хятадын мэдэгдлийн дараа 30 мянга хүрч буурсан билээ.

Өмнө нь “Tesla”, “SpaceX" компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск биткойн олборлоход их хэмжээний эрчим хүч шаардагддаг тул биткойноор төлбөр тооцоо хийхийг зогсоож буйгаа мэдэгдсэнээр ханш нь унасан юм. Эдгээр шалтгааны улмаас хөрөнгө оруулагчдад ч эргэлзээ төрж эхэлсэн. Бид энэ долоо хоногт “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа биткойны ханш, түүний төлөв байдлын талаарх мэдээллийг онцоллоо.

“Parallax Digital”-ийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Роберт Брийдлов биткойны ханшийн уналтад төдийлөн ач холбогдол өгөхгүй, ханш нь улам бүр өснө гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ирэх аравдугаар сард биткойны ханш 307 мянган ам.доллар болж өснө гэжээ.

Роберт Брийдлов "Kitco News"-ийн редактор Мишель Макорид “Ойрын 10 жилийн хугацаанд биткойн нэрлэсэн дүнгээр 12.5 сая ам.долларт хүрч өснө” хэмээн таамаглаж буйгаа ярьсан байна.

Тэрчлэн биткойны ханш Covid-19-ийн дараа өөрчлөгдөж, 300 мянган ам.доллар давж, улмаар төв банкууд биткойныг хүлээн зөвшөөрнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Биткойн болон бусад криптовалютын ханш яагаад буурч байна вэ?

"Coindesk"-т мэдээлснээр, Даваа гаригийн эрт арилжаагаар биткойны үнэ 38477 ам.доллар болж, өмнөх өдрөөс 12 хувиар өсчээ. Хятад улсын санхүүгийн зохицуулах байгууллага дотоодын банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудад биткойныг дэмжихийг хориглосноос хойш буюу энэ сарын эхээр ханш нь 29 хувиар суларсан байна.

Хятад улс криптовалютыг “шахаж” байгаа цорын ганц улс биш юм. Ойрхи Дорнодын олон банк биткойнтой харьцах эрхгүй бол АНУ-ын зохицуулагчид криптовалютыг хатуу хянах хандлагатай байгаа аж. Европын Төв банк биткойны ханшийн өсөлтийн цаана хөөсрөлт байгааг анхааруулав.

“Bank of England”-ын ерөнхийлөгч Эндрью Бэйли саяхан криптовалют эзэмшигч нар бүх мөнгөө алдах эрсдэлтэйг сануулсан бол “Microsoft“ корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс биткойнд хөрөнгө оруулахдаа болгоомтой байхыг сануулсан билээ. Тэр хэлэхдээ “Та Элон Маск шиг баян биш л бол биткойн аваад хэрэггүй. Түүнд маш их мөнгө бий учраас биткойны ханш унаж, өсөхөд санаа зовохгүй” гэж хэлжээ. Харин “MasterCard” компани цахим мөнгийг төлбөрийн хэлбэр болгон хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн билээ.

АНУ-ын засгийн газар нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон удаатай. Тус улсын Сангийн яам өнгөрсөн Пүрэв гаригт татвараас зайлсхийх явдлыг таслан зогсоох хүчин чармайлтыг дурдаад, бизнес эрхлэгчдээс биткойноор хийсэн төлбөр 10 мянган ам.доллараас давсан тохиолдолд тайлагнах шаардлагатайг мэдэгджээ.

Биткойны хэрэглээ Монголд

Монгол Улсын хувьд биткойн зэрэг цахим мөнгө шинэ ойлголт биш. Биткойныг мөнгөө богино хугацаанд хялбар аргаар өсгөх боломж гэж харж буй хүмүүс ч цөөнгүй бий юм. Улмаар биткойн зэрэг цахим мөнгийг хэрхэн худалдаж авах вэ, яаж олборлох вэ, гүйлгээ хийхэд найдвартай юу, төлбөр тооцоог нь хүссэн газруудад нь хүлээн зөвшөөрөх үү, эргээд мөнгөө яаж гаргаж авах вэ гэх мэт асуултууд хариулт нэхсэн хэвээрээ байгаа юм. Мөн биткойн үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл байж чадах уу, үнэ цэнээ хадгалж чадах хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж чадах уу гэдэг нь ч эргэлзээтэй хэвээр.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулж, цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилж өгсөн. Ингэснээр цахим мөнгөний хэрэглээний талаар үүсч болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаалах боломж бүрдсэн. Хуулинд цахим мөнгө нь төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байх ёстойг зааж өгсөн билээ.

Биткойны хувьд эрсдэл талаас нь анхааруулах зүйлс бий. Нэгд, олон улсад ч биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зах зээлд оролцогчдод тэгш байдал бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор зохицуулалт гаргажээ. Хоёрт, биткойны ханш савлагаатай, их эмзэг байгаа юм.

Эх сурвалж: KITCO NEWS, COINDESK, YAHOO, CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж