Эмгэнэл | News.MN

Монгол Улсын Гавъяат барилгачин

САНДАГИЙН ДАШ /1927-2021/

Монгол улсын Гавъяат барилгачин Сандаг овогтой Даш нь 2021 оны 05-р сарын 23-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусийг үзүүлж гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Сандаг овогтой Даш нь 1927 онд Увс аймгийн Малчин суманд барилгачин Дамрин овогтой Сандагийн хоёр дахь хүү болон мэндэлжээ.

Тэрбээр 1942 оноос бага балчир насандаа хөдөлмөрийн гараагаа эхлүүлж Улаанбаатар хотын тоосгон заводод тоосгочин, 1950 оноос Замын байгууллагад няраваар ажиллаж, МАХН-д 1952 онд элссэн. Монгол Улсын Их сургуулийг 1963 онд барилгын инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1950-1951 онд Төв шуудангаас одоогийн “Чингис хаан” нисэх онгоцны буудал хүртэл 15 км цардмал замыг барилцаж 1951 онд Ардын Хувьсгалын 30 жилийн ойгоор ашиглалтад оруулж байв. Мөн Толгойтын төмөр замын зогсоолоос Мах комбинат хүртэлх өргөн төмөр замыг 1952 онд барилцаж ашиглалтад оруулснаар Монгол Улс гадаадад хөргүүртэй галт тэргээр мах экспортлох нөхцөл бүрдсэн. 1954 онд Хонхороос-Налайхын Их Уурхай хүртэлх төмөр замыг барилцаж, Хонхоын голд 10 у/м төмөр бетон гүүр 1-2 метрийн голчтой төмөрбетон хоолой 12-ыг барьж байгуулсан. Түүнчлэн Дунд голд 40 у/м төмөрбетон гүүр барьснаар I,II дулааны цахилгаан станцад өргөн төмөр замаар нүүрс нийлүүлэх боломж бүрдсэн. ЗХУ-д 1958-1959 онд дадлага хийх хугацаандаа тэрбээр Москва хотныы 60 у/м төмөрбетон гүүр барилцсан түүхтэй. 1958 онд БНХАУ-ын замын мэргэжилтнүүдтэй хамтран Баянзүрх, Энхтайван, Яармагийн төмөрбетон гүүр, Цагдаагийн гудамж, Налайхын зэрэг цементбетон замуудын хайгуул хийлцсэн нь тухайн үедээ өндөрөөр үнэлэгдэж байсан. Мөн Завхан аймгийн “Отгонтэнгэр” амралтын авто замыг ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хайгуул хийж, зураг төсвийг хийж бүтээсэн нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Улмаар 1961 он гэхэд Хануун голын модон гүүр, Сүхбаатар, Хувьсгалчдын гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэн, 40,50 мянгатын орон сууцны хороолол, Хандгайт, Шарга-морьт, Дамбадаржаагийн чиглэлийн зам гүүрийг барилцаж байв.

Түүний хийж бүтээсэн ажил үйлсийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 70, 80 болон 90 жилийн ойн медаль, БНМАУ-ын “Тэргүүний барилгачин” цол, тэмдэг, Монгол Улсын “Аварга барилгачин” цол, тэмдэг,  “Алтан гадас” одон (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 72 дугаар зарлиг), “Тэргүүний замчин” цол, тэмдэг, 2004 онд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг, “Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2011 онд Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнолын одон, 2013 онд Монгол Улсын Гавъяат барилгачин цол, тэмдэг (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 113 дугаар зарлиг)- ээр тус тус шагнагджээ.

Талийгаачийн шулуун шударга, эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх, авто зам, барилгын салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр  нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 202.9.40.1

Ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-05-24 202.9.46.34

Ковидоос уу. ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2021-05-24 43.242.243.102

Ugui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж