Д.Нямхүүгийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Д.Нямхүүгийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Д.Нямхүүгийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн  захирал асан  Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан.

Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ  сарын 27-ны өдөр 16:00 цагаас Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон байна. Түүнийг нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэрбээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж ийнхүү  шүүхэд хандаад байна.

Д.Нямхүүгийн хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажиллажээ. 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдсон бөгөөд  өнгөрсөн хугацаанд  дөрвөн  удаа албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарч байжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж