ЭЕШ өгөх сурагчдаас ПСР болон вакцины гэрчилгээ шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгөх сурагчдаас ПСР болон вакцины гэрчилгээ шаардахгүй

ЭЕШ өгөх сурагчдаас ПСР болон вакцины гэрчилгээ шаардахгүй

Covid-19 цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгч эхэлжээ. Тодруулбал, өнөөдөр /2021.5.24/-өөс нэг сарын хугацаанд үргэлжлэх фэйсбүүк чатбот үйлчилгээг ашиглан зөвлөгөө өгөхөөр болсон байна.

"ЕБС ТӨГСӨГЧДӨД ӨНӨӨДРӨӨС СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ӨГЧ БАЙНА"

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, төгсөгчдөд тулгамдаж буй сэтгэл зүйн асуудал, шалгалтын айдсыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мэргэжлийн 10 сэтгэл зүйч ажиллаж байна.

Одоогоор 16 хүүхэдтэй холбогдож, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Энэ үйл ажиллагаа цаашид нэг сарын хугацаатай үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн холбогдож зөвлөгөө авсан хүүхдүүдийн тухайд шалгалтын айдас, гэр бүлийн асуудал, өсвөр насны сэтгэл зүйн онцлог зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөө авсан.

Чатботоор холбогдож, цахимаар хандсан хүүхдийн хувийн мэдээлэл үлдэнэ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хэчнээн хувьд сэтгэл зүйн ямар асуудал тулгамдаж буйг тодруулах зорилготойгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэсэн юм.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид сэтгэлзүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авах бол Боловсролын үнэлгээний төвийн чатботоор холбогдох боломжтой аж. Мөн тус төвийн 70119498 утсанд 10-22 цагийн хооронд хандах боломжтой болжээ.

"ЭЕШ-ИЙН ҮЕД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРВЭЛ ТУСГААРЛАЖ, ШАЛГАЛТЫГ НЬ ДУУСГАНА"

Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосонтой холбоотойгоор шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд, Нэг ангид 25-40 шалгуулагч байх, шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй, covid-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн байх зэргийг тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж