"Элэгний донорын насыг 21 болгох шаардлагатай байна"

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

"Элэгний донорын насыг 21 болгох шаардлагатай байна"

"Элэгний донорын насыг 21 болгох шаардлагатай байна"

“Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ынхан өнөөдөр /2021.05.24/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Элэгний B, D вирустэй иргэд өнгөрсөн хугацаанд холбогдох эрүүл мэндийн салбарын байгууллагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой арга хэмжээ авч байгаагүй гэдгийг онцолж байлаа.

Ерөнхий сайдад хүргүүлж буй тус шаардлагад:

  • Элэгний B, D вирусийн эмийг Монголд яаралтай оруулж ирэх
  • Элэгний B, D вирусийн оношлогоо, шинжилгээг үнэ төлбөргүй болгох
  • Элэгний B, D вирустэй иргэдийг группд оруулах
  • Монгол улсад элэгний донорын насыг 21 болгох зэргийг тусгажээ.

 “Элэгний B, D вирустэй иргэд” ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа:

-Манай Улсад Д вирусийн халдвар авсан иргэдэд уух эм байхгүй. Одоогоос есөн жилийн өмнө 2012 онд элэгний элэгний B, D вирустэй иргэдийн уух эм, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас гаргах ёстой гэдэг шүүхийн шийдвэр гарсан боловч уг шийдвэр одоог хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн иргэд арга барахдаа ийнхүү жагсч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Элэгний вирустэй хүн шинжилгээ өгөхөд 650-800 мянган төгрөг шаардлагатай болдог. Гэтэл шинжилгээ, оношлогооны үнэ нь нэг хүний сарын орлогоос нь давж байна. Үүнээс үүдэн шинжилгээгээ ч өгч чадахгүй тохиолдол ч бий. Өдөрт 10-12 хүн элэгний B, D вирусийн улмаас нас барж байна. Элэгний B, D вирусийг эмчлэхгүй, хугацаа алдсанаар элэгний хатуурал, элэгний хорт хавдар болон хүндэрч амь насаа алдах эрсдэлтэй. Элэгний делта вирусийг унтуулах, эмчлэх эм нь европын орнуудад аль хэдийн хэрэглээд эхэлчихсэн. Гэтэл тухайн эмийг оруулж ирэх чиглэлээр Засгийн газар идэвхтэй ажиллахгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж