Ерөнхий боловсролын 12-р анги төгсөгчид энэ өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгээд завгүй байгаа. 12-р анги төгсч буй сурагчдыг Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр танхимд зай барьж, давтлагад хамруулж байгаа. Яг энэ цаг үед төгсөх ангийн сурагчид сонголтоо хийж, ямар мэргэжилтэй болох, ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ гээд сонголтын өмнө байна. Тэгвэл Хотын даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, орлогч Б.Одсүрэнгийн ЕБС төгсч буй дүү нартаа мэргэжлээ зөв сонгох, сонголтоо зөв хийхэд нь туслах зорилгоор зөвлөмж хүргэжээ.
Түүний зөвлөж буйгаар ирээдүйн ажиллах хүчний гол эзэд болох төгсөх ангийн дүү нар маань биднээс илүү томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байгаа аж. Үүнээс дурдвал,
- Ажиллах хүчинд тавигдах шаардлага
- Зөвхөн хүнтэй биш, автоматчилалтай өрсөлдөх
- Олон улсын боловсон хүчинтэй өрсөлдөх
- Байнгын өөрчлөлттэй, огцом хурдтай нийгэм орж байгаа юм.
Олон улсын Глобал Савви байгууллага нь залуу үеийг 21-р зууны хариуцлагатай дэлхийн иргэн бэлтгэх зорилготой байгууллага юм. Энэ байгууллага нь дэлхийн иргэний заавал зохистой эзэмших “Глобал чадамж”-ийг боловсруулж гаргасан бөгөөд олон улсад сурган хүмүүжүүлэгч, багш, сургууль, нийгэмлэгүүдтэй хамтарч дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд олон шатны төсөл хэрэгжүүлдэг. Глобал чадамж нь зөв хандлага ба үнэт зүйлс, чадвар, зан төлөвөөс бүрддэг аж. Үүнд,
Хувь хүний чадамж:
- Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх
- Өөрийгөө үнэлэх
- Иргэнших
Хүмүүс хоорондын харилцааны чадамж:
- Аливааг олон талаас нь харах
- Харилцааны хандлага
- Бусдыг бодох
Сэтгэх чадамж:
- Мэдээлэл, харилцааны технологийн хэл
- Хурдтай сэтгэн бодох
- Оновчтой хөрвүүлэх
Хандлага ба үнэт зүйлс:
- Шинэ боломж, санаа гаргах, сэтгэх аргачлалд нээлттэй хандах
- Бусадтай харилцах
- Өөрийн болон бусад соёлын талаар мэдэх
- Мэдрэмжтэй байх
- Ялгаатай байдлыг хүндлэх
- Өөр өөр харах өнцгүүдийг үнэлэх
- Амьдралын утга учрыг эргэцүүлэх
- Таамаглал дэвшүүлэх
- Дасан зохицох
- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох
- Даруу төлөв байдлаар хандах
Дэлхий дахины энх тайван, нэгдмэл байдал нь ирээдүйн боловсон хүчинд томоохон давуу талуудыг бий болгож байна. Ингэснээр бидний ирээдүй болсон хүүхдүүд маань хэмжээлшгүй их боломжийг хүлээн авах ч, түүнтэй тэнцүү шаардлага, сорилтуудтай тулгарах юм. Глобал чадамжийг ажиллах хүчинд шилжихээс өмнө эзэмшсэнээр өөртөө олон төрлийн карьерийн зам нээж өгөх, ажлын байранд хурдтай өсөн дэвших, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох, санхүүгийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай юм.
Холбоотой мэдээ