1,026,236 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

1,026,236 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 372,896,345 төгрөгийн үнийн дүн бүхий 1,026,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -8.33%) болон "Улаансан" ХК (UNS -6.90%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 78,015 ширхэг нэгж эрхийг нийт 20,782,348 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 306,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.39 хувиар өсөж, 34898.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,703,352,649,433 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж