"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ | News.MN

"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ

"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ

"Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аян эхэллээ

Иргэн бүрийн эрүүл амьдралын үндэс нь идэвхтэй тогтмол дасгал хөдөлгөөн билээ. Гэвч дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг гэнэ. Тэр дундаа дэлхий нийтээр тархаад буй Covid-19 цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдлыг нэмэгдүүлж байна. Иймээс хүн амыг хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх үүднээс "Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног" аянг үндэсний хэмжээнд эхлүүллээ.

Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолд байдаг гэх судалгаа бий. Ингэхдээ 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10 мянгаас дээш алхам алхдаг аж. Иймд тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэж биеийн дархлаагаа дэмжин, өөртөө цаг гарган “Дархлааг дэмжих  цахим алхалтын 7 хоног” аянд нэгдэн алхахыг ЭМЯ-аас уриаллаа. Энэхүү аяны турш иргэд тогтмол алхаж, идэвхтэй хөдөлснөөр өөртөө болон гэр бүлдээ эрүүл амьдралын дадал хэвшүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж