"Хөдөө, орон нутаг руу 2015 машин, 4237 хүн зорчсон"

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

"Хөдөө, орон нутаг руу 2015 машин, 4237 хүн зорчсон"

"Хөдөө, орон нутаг руу 2015 машин, 4237 хүн зорчсон"

Иргэдийн хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөн энэ сарын 22-ны өдөр нээгдсэн. “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д зааснаар Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул Шарын гол, Дорнод, Дундговь, Орхон, Завхан, Төв Аймаг, Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу үндэслэн эхлүүлсэн билээ.

Тэгвэл авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор тээврийн хэрэгслийн ачаалал хэр байгаа талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Зоригоогоос тодрууллаа. Тэрбээр “Хөдөө, орон нутаг руу зорчиж буй иргэд УОК-оос тавьж буй шаардлага, чиглэлийн талаар мэдээлэл сайтай байгаа учраас тээврийн товчоодод зөрчил, хүндрэл үүсэх нь харьцангуй бага байна.

Тавдугаар сарын 23-24-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх долоон товчоогоор 1087 тээврийн хэрэгсэл, 2321 хүн нэвтэрсэн байна. Харин 2015 тээврийн хэрэгсэл, 4237 зорчигч нийслэлээс хөдөө орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөн үйлдсэн.

Хоёр тунгаа хийлгэсэн болон PCR шинжилгээний бичигтэй иргэд хөдөө орон нутаг руу зорчиж байгаа. Гэвч хөдөө, орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд дунд онхолдох, осол аваар бүртгэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд таван хүн зам тээврийн ослын улмаас амиа алдлаа. Иймд орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нартаа дахин анхааруулья” гэлээ.

"II ТУНД ХАМРАГДААД 14 ХОНОСОН БОЛ ОРОН НУТАГ РУУ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИНО"

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн дугаарт тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд иргэдээс нийт 658 дуудлага ирлээ. Улаанбаатар хотод 57 суурин, таван явуулын цэгт 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27429 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад албаныхан хариулт өгчээ:

Хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хот болон хөдөө, орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журамд энэ талаар заасан. Коронавирус халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар авч, эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг батлах бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна.

-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг руу явахад ямар бичиг баримт шаардах вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног хүрээгүй иргэдийн хувьд PCR шинжилгээний /72 цагийн хугацаатай/ сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний /48 цагийн хугацаатай/ сөрөг хариуг үндэслэн, хөдөө, орон нутаг руу зорчуулна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж