NASA сансрын зочид буудалдаа захиалга авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

NASA сансрын зочид буудалдаа захиалга авч эхэлжээ

NASA сансрын зочид буудалдаа захиалга авч эхэлжээ

Нийт 23 жилийн турш 15 орон хамтран 100 тэрбум ам.доллароор бүтээсэн олон улсын сансрын станц өнөөг хүртэл хүн төрөлхтний сансар огторгуй дахь хичээл зүтгэл, зориг, зорилгын бэлгэ тэмдэг болон үйл ажиллагаагаа явуулсаар буй. Гэвч чухамдаа бол тус станц одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх ёсгүй юм. Учир нь анх 1998 онд олон улсын сансрын станцыг ердөө 15 жил ашиглах зориулалттайгаар байгуулж эхэлсэн юм. Гэтэл тус станц өдгөө хэвийн горимоороо ажиллаад зогсохгүй улам олон төрлийн судалгаа, шинжилгээний ажилд ашиглагдсаар байна. Тэр байтугай тэтгэвэртээ гарахаараа хэн нэг баяны хувийн бизнес болж ч магадгүй хэмээн зарим эх сурвалжууд үздэг аж.

Түүний нэгэн баталгаа бол АНУ-ын Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Алба буюу NASA агентлаг өнгөрсөн жил олон улсын сансрын станцыг энгийн иргэдэд нээлттэй болгохоо зарлаж байв. Тухайн үедээ эл шийдвэрээ NASA дэлхийн тойрог замд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх, улмаар сансрын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой хэмээн тайлбарлаж байв.

Тэгвэл NASA дээрх амлалтаа дараа жилийн эхээр биелүүлэх гэнэ. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурал дээр NASA агентлаг Axiom Space хувийн компанитай хамтран энгийн иргэдийг олон улсын сансрын станцад хүргэх тохиролцоонд хүрсэн талаараа зарласан байна. Мөн албаныхны тайлбарлаж байгаагаар NASA-ын санал болгож байгаа үнэд аялалын бүх зардал багтсан учир ижил төрлийн аялал санал болгож байгаа бусад компанийн үнээс өндөр байгаа гэнэ. NASA-ийн санал болгож буй зардал нь 55 сая ам.долларын үнэтэй юм байна.

Эх сурвалж: FOOL.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж