Харин Оливиа жинхэнээсээ үсээ хараар будсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрвээ түүнийг үсээ хүссэнээрээ будахыг зөвшөөрөхгүй юм бол миссийн ертөнц түүний амьдрал биш гэж Оливиа хариулжээ. “Тэгвэл шийдсэн нь дээр дээ, мисс ээ. Ийм хандлагатай байх юм бол титмээ буцааж өг. Чамаас дээр ааш зантай өөр хэн нэгэн гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Чи энэ байдлаараа энэ ертөнцөд хол явахгүй” гэж Барбара түүнд хэлжээ. Үүний хариуд Оливиа титмээ өгөөд шууд “Herald” сонин дээр очиж ярилцлага өгсөн байна. Тэрээр “Тэр 15 настай охинд хол явахгүй гэж хэлдэг нь арай дэндэж байна. Үүгээрээ тэр их доромжилсон. Тэр ямагт охидуудад хатуу ханддаг. Тэр дандаа “биеэ аятайхан авч яв”, “нүүрээ илүү их буд”, “20 удаа сууж бос” гэж хэлдэг. Энэ бүхнээс нь залхаж байна” гэж тэр ярьжээ.
Миссийн тэмцээний хэвлэлийн төлөөлөгч Жеван Гултер Оливиа үсээ будсанаасаа болж титмээ буцааж өгсөн гэдгийг нотолсон бөгөөд “Бид түүнийг титэм авсан имижтэй хэвээрэй байх болно гэж хүлээж байсан” гэсэн бөгөөд Барбара тайзны ард хатуу байдаг талаар Оливиа хэтрүүлж ярьсан. Охидыг хоосон магтах биш, бас шүүмжилж байх хэрэгтэй байдаг. Түүнээс титмийг нь хурааж аваагүй, тэр өөрөө эргүүлж өгсөн гэж ярьжээ.
Т.Бадрах