УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

УДШ Цэцийн гишүүний шалгаруулалтыг дахин зарлана

НЭМЭЛТ:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй байна. Тиймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтжээ.


УДШ ЦЭЦЭД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОХ НЬ ӨНӨӨДӨР ТОДОРНО

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.05.24/ болж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлтийг хэлэлцэж байна. Цэцийн гишүүнд Б.Баттулга, Ч.Нямсүрэн, В.Оюумаа, Б.Улаанбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн.

Тиймээс шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Эргэн сануулахад, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай юм. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ

1.Б.Баттулга. МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан. 

2.Ч.Нямсүрэн. НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч, ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 

3.В.Оюумаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус, тус төгссөн. 

4.Б.Улаанбаатар. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж