Конго улсад галт уул идэвхжиж, 170 хүүхэд сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Конго улсад галт уул идэвхжиж, 170 хүүхэд сураггүй болжээ

Конго улсад галт уул идэвхжиж, 170 хүүхэд сураггүй болжээ

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад Нирагонго галт уул идэвхжиж, халуун хайлмаг олон мянган айлын гэрийг шатаажээ. Орон гэр нь шатсан иргэд зугтаж чадсан бөгөөд энэ долоо хоног эргэн ирж, сураггүй болсон гэр бүлийнхэн, найз нөхөд, хөршүүдээ хайж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-нд Нирагонго галт уул идэвхжиж, тэнгэрийг улаан өнгөөр бүрхэж, их хэмжээний хайлмаг хайлмаг халин урсчээ. Хоёр сая орчим хүн амтай Гома хотыг галт уулын хайлмаг дайрсан ч бага хохирол амссан аж.

Эрх баригчид гамшгаас үүдэлтэй хохирлыг тооцоолж эхэлж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 15 хүн нас барсан гэж албан ёсоор бүртгэжээ. Халуун лааванд өртсөн хэсгийн гүнд ойртох тусам нас барагсдын тоо өснө хэмээн үзэж байгаа аж. Дээрх 15 хүний ес нь иргэдийн гамшгаас зугтаж байх үедээ гаргасан зам тээврийн ослоор нас барсан гэнэ. Түүнээс гадна өдгөө бүртгэгдээд буй нас барагсдын дөрөв нь шоронгийн хоригдол бөгөөд үймээн самууныг ашиглан оргохоор оролдохдоо буудуулж нас барсан бол хоёр хүн халуун лааванд түлэгдэж нас барсан гэнэ.

Мөн 170 гаруй хүүхэд сураггүй болж, 150 орчим хүүхэд гэр бүлээсээ төөрчээ. Тиймээс олон улсын хүүхдийн төлөөх UNICEF байгууллага албаныхныг асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахыг уриалж байна.

Хайлмаг Гома хотын захын Бухене дүүрэгт урсан орж,  олон зуун жижиг, том орон сууцны барилгуудыг үнсэн товорг болгосон байна. Албаныхны мэдээлснээр хохирлыг барагдуулж, сэргээн босгох ажил олон сар үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Түүнээс гадна галт уулын хайлмагнаас болж хотын эрүүл мэндийн хангамжинд гол үүрэг гүйцэтгэдэг Вени хоттой холбогддог хурдны зам хаагджээ. Гэхдээ азаар хотын нисэх буудал бүрэн бүтэн үлдсэн тул хэрэгцээт эм, хэрэгслийн хангамж харьцангуй сайн байх бололтой.

Галт уул Гома хотоос хойд зүгт 10км зайд оршдог бөгөөд хамгийн сүүлд 2002 онд идэвхжиж, 250 хүн нас барсан, 120 мянган хүн гэр оронгүй болж байжээ.

Энэ удаад галт уул шөнө дунд идэвхэжсэн тул засгийн газраас түгшүүр зарлахын өмнө хайлмаг хотод нэвтэрч, иргэд гартаа тааралдсан цөөхөн хөрөнгөө тэврэн явган зугтацгаасан байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар 3000 гаруй хүн хотын баруун хэсэг дэх өндөрлөг газар руу зугтацгаасан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж