Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.24) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:
-Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцөлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.
Сүүлийн 24 цагт 630 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 53100 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол илэрсэн байна.
Нас барсан таван хүний тухайд:
- Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 88 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
НИЙСЛЭЛД 939.951 ИРГЭН I ТУН, 590.874 ХҮН II ТУНДАА ХАМРАГДЖЭЭ
Мөн өчигдөр нийт 25084 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 939951 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 590874 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 890672, хоёрдугаар тунд 185066 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Сүхбаатар аймаг-15
- Төв аймаг-3
- Өвөрхангай аймаг-2
- Архангай аймаг-3
- Булган аймаг-14
- Говь-Алтай аймаг -4
- Завхан аймаг -2
- Увс аймаг -1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
Posted by News.mn on Sunday, May 23, 2021
Zochin 2021-05-24 192.82.65.103
оркуудаа вакцинаа хийлгээчээ. энэ доогуур олон юм хуцаад байгаа оркуудад гэж хэлэхэд, хятадаас ахиухан вакцин нийлүүлсэн тулдаа хүн амаа богино хугацаанд вакцинжуулж хохирол багатай энэ тахлыг даваж байна шүү, вакцингүй байсан бол улс орон хэрхэн сүйрч болох байсныг энэ нас баралт харуулж байна. өвчин хүн амд хавтгай тархсан бол эрүүл мэндийн салбар нь эдийн засгаа чирж унагаад улс орон бүхлээрээ сүйрэх аюултай байлаа, хятадын ард түмэнд баярлалаа гээд хүн ёсоор талархлаа илэрхийлчий.
Зочин 2021-05-24 66.181.161.31
Оркууд сонгуульд хийвэл өвчлөл нас баралт утгаа алдана яана даа
Зочин 2021-05-24 103.57.94.86
энэ дарагдахгүй л байна даа
Иргэн 2021-05-24 192.82.70.184
Сорил нь эерэг гарсан тоогоо шинжилгээ авсан хүний тоотой давхар тодорхой мэдээлж баймаар байна. Ингэснээр иргэд тархалтын талаар илүү бодит мэдээлэлтэй болж хамгаалалтын дэглэмээ сайн сахих талтай.
ЗОЧИН 2021-05-24 192.82.90.202
хятад вакцин чинь үйлчлэхгүй байгаа юм биш үү
Зочин 2021-05-24 103.57.94.22
Ugui dee, orkuud zuu zuugaaraa sureg surgeeree amraltyn udruuded naaldaad zugaalaad tenej bna
Зочин 2021-05-24 64.119.25.154
Монголын коммунистууд халдвараар нас барж байгаа хүний тоог дарж мэдээллэж байгаа гэдгийг мартаж болохгүй. МАН-ын нэр, эрх ашгийг хамгаалах гэсэн харгис бодлого хэрэгжиж байна. Цөөхөн хүн нас барсан мэт харуулж, цөөхөн хүн өвдсөн мэт харуулж байна.
Болд.Т 2021-05-24 202.126.90.123
Тодорхой зорилгоор зориуд цөөхөн цэгээн шижилгээ авч халдварыг буурч байгаа мэт харуулж хүмүүсийг тайвшруулж болохгүй.
Энэ нь дахин алдах эрсдэлтэй.
жавхлан юм даа 2021-05-24 202.21.112.4
карантины үеэс өндөр үзүүлэлттэй л байна даа 1000/10000=500/5000
өөжгий 2021-05-24 64.119.27.242
хөл хорио вакцин үр дүнгүй байгаа юм биш үү