ЭМЯ: 630 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 630 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.24) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Хөдөө, орон нутагт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Мөн ААН-үүдээс шалтгаант бус нөхцөлөөр PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байх зохицуулалт хийгдэж байна. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.

Сүүлийн 24 цагт 630 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 53100 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд таван  хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 581, орон нутагт 49 тохиолдол илэрсэн байна.

Нас барсан таван хүний тухайд:

  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 63 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 56 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 88 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

НИЙСЛЭЛД 939.951 ИРГЭН I ТУН, 590.874 ХҮН II ТУНДАА ХАМРАГДЖЭЭ

Мөн өчигдөр нийт 25084 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 939951 хүн  нэгдүгээр тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 590874 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 890672, хоёрдугаар тунд 185066 хүн хамрагдсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутагт:

  • Сүхбаатар аймаг-15
  • Төв аймаг-3
  • Өвөрхангай аймаг-2
  • Архангай аймаг-3
  • Булган аймаг-14
  • Говь-Алтай аймаг -4
  • Завхан аймаг -2
  • Увс аймаг -1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Sunday, May 23, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж