Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов | News.MN

Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

Ким Жон Ун гэзэг тавих, хамраа цоолуулах, бариу жинс өмсөхийг хориглов

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ард түмнээ барууны “ёс суртахуунгүй” загварын чиг хандлага, нөлөөллөөс ангид байлгахын тулд гэзэг тавих, цоолбор хийлгэх, бариу жинсэн өмд өмсөх зэргийг хориглолоо. Шинэ хориглох заалтуудыг өнгөрсөн долоо хоногт төрийн мэдээллийн Родон сонинд нийтэлж олон нийтэд тараасан бөгөөд капиталист соёл улам газар авахаас сэргийлэхийн тулд үүнээс ч илүү олон арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.

Сонинд нийтлэхдээ “Орчин цагт Умард Солонгосын залуус барууны загварын чиг хандлагыг дуурайх нь ихсэх хандлагатай байна. Харин бид капиталист үзэл суртлын хамгийн өчүүхэн хэлтэрхийг ч болов үл тэвчин, үзэн ядах учиртай юм” хэмээн бичиж, нийт 15 төрлийн үс засалтаас бусад бүх үс засалтыг социалист биш хэмээн үзэж, хатуу хоригложээ.

Ийнхүү цаашид Умард Солонгост үсээ арзайлгах, босгох, залаа, гэзэг тавих, будах зэргийг зөвшөөрөхгүй аж. Түүнчлэн бариу жинсэн өмд, хамар, уруулын ээмэг, аливаа брендийн богино ханцуйтай цамц зэргийг бас хориглосон гэнэ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
17
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 192.82.81.198

Хойд Солонгос зөв бодлого явуулжээ.Эмх цэгцтэй зүгээр ч юм уу.

Avatar

Зочин 2021-05-24 66.181.161.122

Аугаа удирдагч юм аа. Манайд ийм энхрий хайрт удирдагч дутагдаж бна

Avatar

Хойдууд ардын дайснуудаа зуудаг нохдоор бариуллаа ... гэх мэт.. 2021-05-24 66.181.160.109

Ер нь бол хойд со-гийн эсрэг сурталчилгааны иймэрхүү дайн болж байгаа нь мэдэгддэг. Ихэнхдээ зохиомол мэдээ. Технологи нь их хялбархан. Хаа нэгтэй хариуцлагагүй сонинцор дээр иймэрхүү мэдээ гарна, эх сурвалжаа хойд солонгосын дүрвэгчийн амнаас авна. Дараа нь тухайн хэвлэл мэдээллийг эх сурвалж болгон дараа дараагийн хэвлэлүүд сэвдэг. Үнэн худал байх нь хамаагүй. Хойдыг гутаах үндсэн чиглэлтэй. Өмнөдийн тагнуулынхны хийдэг нэг иймэрхүү юм байдаг гэдэг нь бараг батлагдсан зүйл шүү.

Avatar

Зочин 2021-05-24 64.119.21.193

тэгээд худлаа юм уу, ард түмэн нь нохой шиг л амьдарч бна, эзэн нь юу гэнэ тийшээ хуцна, юу өгнө тэр угаадсыг нь иднэ, зодуулсан ч миний эзэн гээд, за даа чам шиг боол ойлгохгүй л дээ, яс юман дээр чи хойд солонгост амьдарвал яаж уйлан дуугарч монгол руугаа буцмаар гэнэ гэж гуцах бол

Avatar

ok 2021-05-24 103.212.117.82

яг монгол шиг, 70 жилийн өөрсдийн хүслээр биш, албаар хүчээр амьдарсан хүмүүс гэнэт 90 онд сад тавигдаад, архидалт янхандалт, муу муухай юм руу хошууран орсон, одоо наадах чинь монгол хүмүүсийг бүүр залхаагаад, бид одоо үнэхээр ёс суртахуунтай гэр бүл, зөв хүмүүжилтэй хүүхдүүд, зарчим, ухамсар шаардаад эхэлсэн, иймэрхүү юм хол явдаггүй юм билээ, манай улс туршаад үзээд туулчихаад одоо харамсаад алдаан дээрээ суралцаад явж бнадаа , битгий бидний алдааг давтаарай хойдуудаа

Avatar

Зочин 2021-05-24 202.55.188.83

Худлаа мэдээ …тэнд тийм байдаггүй л гээд байгаа юм даа

Avatar

Зөв 2021-05-24 103.57.93.242

Уг нь ч зөв шүү. Улаанбаатарт хэн нь мэдэгдэхгүй залуучууд охидууд их болсон

Avatar

Зочин 2021-05-24 203.91.115.47

Wtf

Avatar

Hen ch bish 2021-05-24 203.91.115.47

Hen gdgee medegdh ystoimuu hhhha

Avatar

🙂 2021-05-24 64.119.18.106

uuriin hussen yumaa umsuud husseneeree yavah n tand neeh sadaa bolohgui gj bodoj bn. 🙂

Avatar

өөжгий 2021-05-24 64.119.27.242

хүрэлсүх болвол одоо огцом өссөн хүнсний үнэ уламгаарч хойт со шиг өлсгөлөн ирэх ойрхон боллоо хүмүүс яаж хүнсээ авч дийлэх вэ

Avatar

Зочин 2021-05-24 64.119.24.22

Зөв зөв… Хэн юу өмсөх, яаж үсээ засуулах, хэрхэн биеэ авч явахыг ч хуульчлан заахгүй бол болохгүй. Жижиг ч гэсэн яваандаа том тэрслэлийн эхлэл үүсэл болно… Одоо таргалалтыг хориглож, тарган бүдүүн пэндийж хөөсөн этгээдийг, ард түмэн эх орноо өлсгөлөн ядууралд нэрвэгдүүлсэн буруутан гэж үзээд шийтгэ. Манай Агуу Удирдагч Хүрэлсүг бол яг таарсан бие хаатай. Одоо Хойдод айлчилж, халуун тэврэлтээр уулзалд. Хайрт МАН маань Солонгосын Хөдөлмөрийн Намтай хамгийн түрүүнд ах дүү бололцох нь чухал шүү

Avatar

Hurelsuh 2021-05-24 202.9.46.207

h*****d baigaaa s** we

Avatar

Chi 2021-05-24 202.9.46.207

Hutsdag hoshnogo we

Avatar

324234 2021-05-24 49.0.133.166

dald or

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж