Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр гал түймэр, ослын дуудлага мэдээлэл дуудлагын дагуу шуурхай ажиллажээ. Тодруулбал,
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн задгай Иргэн Б-ийн гэр 05.24-ний өдрийн 23:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 1 цаг ажиллаж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатсаныг унтраасан.
- Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ Сендвичэн амбаар шатсан тухай мэдээллийг 05.22-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн байнгын хяналтын цэгийн байрны зориулалтаар ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй сендвичин амбаар шатсаныг орон нутгийн 15 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
- Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Зүүн Байдлагын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 124 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ тавдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
- Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15”36.0”У-100°23”24.0”/ 05.22-ны өдрийн 19:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:55 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Холбоотой мэдээ