Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо | News.MN

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ёкозүна болоход нэг алхам ойртлоо

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өчигдөр/2021.05.23/ өндөрлөж, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ хүртсэн билээ. Энэ өдөр тэрбээр озэки Такакэйшотой хоёр чухал барилдааныг хийсэн. Эхний барилдаанд Тэрүнофүжи давбал түрүүлэх байсан бол Такакэйшо давбал нэмэлт барилдаан гарах байсан юм.

Ийнхүү эхний барилдаанд Такакэйшо давж, хоёр бөх хоёулаа адил 12 даваа, гурван унаатай болсон. Харин Нацү башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, сүүлийн хоёр башё дараалан түрүүлэв.

Барилдааны дараа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Баяртай байна. Би өмнө нь дандаа л башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд ялагдаад байсан юм. Миний хүчин чармайлт бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байх шиг байна” хэмээжээ. Тэрүнофүжи сүүлийн дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд байна. Тэрбээр ирэх долдугаар сарын Нагоя башёд том зорилго өвөртлөн оролцоно. Тодруулбал, ёкозүна цолны төлөө дайралт хийх болно. Сүмогийн дүрмэнд озэки цолтой бөх хоёр дараалан түрүүлбэл ёкозүна цол хүртэнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр Тэрүнофүжи ирэх башёд түрүүлвэл мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болох боломжтой.

Өдгөө 29 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ одоогоор хоёр дараалан түрүүлээд байгаа ч эхний түрүүгээ сэкивакэ цолтой байхдаа хүртсэн юм. Харин саяны Нацү башёд озэки цолтой зодоглож түрүүлсэн. Өмнө нь 2015 онд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цол хүртэж байсан боловч бэртэл гэмтлийн улмаас тогтвортой барилдаж чадалгүй цолоо хураалгаж, доод зиндаа руу чансаа буурсан билээ.

Ёкозүна цолны талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Зөвхөн хүсээд энэ цолонд хүрчихгүй шүү дээ. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Би энэ цолыг хүртэхийг үнэхээр хүсч байгаа. Гэхдээ ёкозүна цол хүртсэн хүртээгүй надад ялгаагүй. Би зүгээр. Бүх хүч чадлаа дайлчлан чадах бүхнээ хийгээд харамсахгүй алхах болно. Урьдынх шигээ байгаад байвал нэмэргүй шүү дээ. Би улам сайжирмаар байна” гэв.

2015 оны тавдугаар сард дээд зиндаанд анх удаагаа түрүүлсэн шинэхэн озэки 23 настай Г.Ган-Эрдэнийг Монголын их аваргуудын залгамж халааг үргэлжлүүлэн ёкозүна болно гэж олон хүн харж байсан.

Гэвч 2016 он түүний хувьд мартахыг хүссэн жил болж өнгөрсөн. 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр мөрөндөө хүнд бэртэл авч, барилдаанаа орхисон. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй юм. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн билээ.

Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул түүний цол буурсаар сүмогийн доороосоо хоёр дахь буюу жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж, энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орж, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй.

Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээж, 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан юм. Одоо харин тэрбээр мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болох гээд хөдөлмөрлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 103.57.92.119

Terunofuji chi chadna, amjilt gargana shuu. Uragshaa, beltgeldee onoodroos uragshaa.

Avatar

жинхэнэ монгол 2021-05-24 66.181.178.12

сайн байна миний дүү.энэ сайн яваа монгол хүний дайсан болчихсон энэ өмхий амтай хятад шиг хүмүүсийн үгийг тоолгүй амжилт амьдрал,зорлиго бүхнийхээ төлөө урагшаа монголын заяа түшнэ ээ.юу ч болж байсан урагшаа УУХАЙ УУХАЙ УУХАЙ

Avatar

Amar 2021-05-24 202.55.188.104

Одоо тэгээд л увс халх гээд л талцах юм ОРКУУД.

Avatar

Зочин 2021-05-24 103.212.117.162

башё, жонидан, санданмэ, макүшита, жүрёо, макүүчи, маэгашири ХАХАХА

Avatar

Өвгөн Балдан 2021-05-24 103.26.193.75

Жалга довны үзэл аль 19-р зуунд дууссан шүү дээ. Ган-Эрдэнэ бол хамгийн гол нь тамирчин хүнд даа ялангуяа монгол бөхөд байдаг сэтгэлийн хаттай сайн сумоч болох нь гайхамшигтай. Тийм их гэмтэл бэртлийн дараа ингэж дайчин барилдах бөх ховор шүү. Сумогийн 73 дахь их аварга Монголоос төрвөл дараалсан 5 МОНГОЛ ЕКОЗУНА түүхэнд бичигдэнэ. Дэлхийн бахархал болно. Амжилт хүсье. Бэлтгэлээ улам сайн хийгээрэй. Хийгүй болох хэрэгтэй. Чи чаднаа.

Avatar

Зочин 2021-05-24 64.119.18.141

ТЭВЧЭЭР ГЭДЭГ ЮМЫГ ӨӨРИЙН БОЛГОЧИХВОЛ БУСАД НЬ АЯАНДАА БҮГД ЧИНИЙХ БОЛНО гэдэг юутай үнэн үг вэ. АМЖИЛТ хүсье. ЁКОЗУНА болоорой миний дүү.

Avatar

Зочин 2021-05-24 202.21.107.120

ЭНЭ ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНЭ ЧИНЬ УВС АЙМГИЙН ГАРАЛТАЙ ГЭЛ ҮҮ

Avatar

Зочин 2021-05-24 192.82.69.65

УВС БАЙНА УУ, ДОРНОД НЬ БАЙНА УУ, ЯМАР ХАМААТАЙ ВЭ ?. МОНГОЛ БОЛ МОНГОЛ. НААД НЭГ УЛИГ ДОМОГ БОЛСОН ӨӨДГҮЙ УХАМСАР ЗАНГАА ОРХИОЧ , БИД ЧИНЬ 21-Р ЗУУНЫ МОНГОЛД АМЬДАРЧ БАЙНА.

Avatar

зочин 2021-05-24 64.119.18.187

За за, ёкозуна болчихвол сайн л байна, гэхдээ Хакухо энэ тэр шиг хоосон бэлэг тэмдэг сүг болмооргүй байна аа, чадвал сайн барилдаад чадахгүй бол шуудхан зодог тайлчих зоригтой аварга л хэрэгтэй, барилдаж чадахгүй, тэгээд явж өгөхгүй шавар хаагаад байх хэрэггүй

Avatar

zochin 2021-05-24 103.212.119.105

uuchlaarai yun belge temdeg. sumogiin tvvhend hamgiin olon tvrvvlsen, hamgiin olon dawsan, hamgiin olon daraallaj dawsan, hamgiin olon daraallaj tvrvvlsen, hamgiin olon 15 dawaa 1 ch unaagvigv tvrvvlsen boh shvv.

Avatar

Зочин 2021-05-24 202.9.46.245

Gaihaltai tevcheertei zaluu yum

Avatar

Uvs 2021-05-24 202.131.242.126

manai Uvs nutgiin huu, nutgiin huudee amjilt husey.

Avatar

Бат 2021-05-24 68.100.237.110

Баяр хүргэе . Аварга болоорой дүү минь .

Avatar

Зочин 2021-05-24 202.131.236.170

Харумафужи их аварга энэ мангар пацаанаас болж зодог тайлсан. Өөдгүй эр хүн дээ

Энэ нээрээ андуурна гэж ингэж андуураад байх аан, мөн мэдэмхийрэв ээ. Онигоотой.

Avatar

zochin 2021-05-24 103.212.119.105

tr chn ganerdene bish, hvn anduuraad bgarai hha

Avatar

Монгол 2021-05-24 202.131.236.170

Дүү маш сайн байна, хөдөлмөрлөж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгосон бол том амжилт. Амжилт, эрүүлийг хүсье. Хүсэл нь биелэх болтугай.

Avatar

Зочин 2021-05-24 202.131.240.147

Баяр хүргэе. Энэ залуу аварга болноо. Хичээгээрэй.

Avatar

Зочин 2021-05-24 202.9.40.27

Яасан хол андуурч байна,эсвэл Баасандоржийн фэн юм уу?

Avatar

Зочин 2021-05-24 192.82.76.183

Харумафужи их аварга энэ мангар пацаанаас болж зодог тайлсан. Өөдгүй эр хүн дээ

Avatar

Зочин 2021-05-24 124.158.113.3

hudlaa shaagad bgarai.

Avatar

zochin 2021-05-24 202.131.242.126

zoduulsan gej gomdol gargasan zaluu mon biz dee.

Avatar

Зочин 2021-05-24 202.21.109.65

биш. тэр чинь өөр бөх.

Avatar

Зочин 2021-05-24 202.21.107.120

ЗОДУУЛСАН ГЭХ ДУРУАК ЧИНЬ БААСАНДОРЖ ГЭЖ ХОВД МАЯГИЙН НӨХӨР ШҮҮ ДЭЭ..

Avatar

Зочин 2021-05-24 103.80.211.124

Тэр бөх нь аль эрт зодог тайлсан. Юмаа сайн мэдэж байж бурж бай.

Avatar

Иргэн 2021-05-24 103.212.117.28

За болиорой доо адилхан Монгол хүмүүс байж нэгэнээ дээш нь гараад ирэв үү гүй юу доош нь өөр лүүгээ татах муухай шүү дээ, тэр асуудалд өөр нэгэн холбогдсон 2лаа зодог тайлсан байдаг, яахав эрчүүд учираа олсон л байх. Хүнийг бас гарал үүсэлээр нь доромжилдог нүгэл шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж