PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая | News.MN

PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

COVID-19

PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

PCR шинжилгээний цэгүүдээ нэмж, цагийг нь уртасгая

Хөдөө орон нутгийн зам өнгөрөгч Бямба гаригаас эхлэн нээгдсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон PCR шинжилгээний цэгүүд хөл хөдөлгөөн ихтэй байна. Ялангуяа PCR шинжилгээний цэгүүд. Төр засаг вакцин гэсээр байгаад халдварыг илрүүлэх шинжилгээний цэгүүдээ багасгасан. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд PCR шинжилгээний зургаан цэг 09.00-12.00 цагийн хооронд ажиллаж байна. Засгийн газар, УОК нэгэнт шийдвэрээ гаргачихсан. Хөдөө орон нутгийг зорих бол заавал PCR шинжилгээ өөх ёстой, эсвэл иргэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол, хөдөө орон нутагт ажилтай иргэд гээд шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй, шинжилгээ авах цаг олдохгүй байгаад иргэд бухимдалтай байна.

Гэхдээ хүссэн хүн бүр нь очоод шинжилгээ өгч болохгүй. Суурин гурван цэг буюу 96, 143, 74-р цэцэрлэгүүд дээр зөвхөн жирэмсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд үйлчлүүлэх бол явуулын гурван цэг дээр нь хөдөө орон нутаг руу зорчих, оршуулгад оролцох иргэд шинжилгээ өгнө.

Гэтэл хөдөө орон нутгийг зорих, вакциндаа бүрэн хамрагдаагүй иргэдийн тоо их бий. Гуравхан цэг дээр, гуравхан цагийн дотор шинжилгээ өгөх гэсэн иргэд бөөгнөрч, дэндүү их ачаалал үүсч байгаа нь үнэн. Зарим иргэд нь үүрийн таван цагаас эхлээд дугаарлаж зогссон ч тухайн өдөртөө шинжилгээ өгч чадахгүй байх нь элбэг.

Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллийг ажихад батлагдсан тохиолдлын тоо буурсан мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ өмнөхөөсөө бага шинжилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь 15 мянга, 20 мянган хүнээс шинжилгээ авч батлагдсан тохиолдол 1000 давж байсан бол одоо ердөө 6-7 мянган хүнээс шинжилгээ авч байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын тоо 500-600 байгаа юм. Тиймээс ч иргэд халдварын тоо буурсан нь шинжилгээ авах цэгүүд буурсантай холбоотой хэмээн шүүмжилж, яаралтай шинжилгээний цэгийн тоог нэмэхийг шаардаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цэгүүдээ багасгаж, шинжилгээний тоогоо бууруулахаар халдварыг хумиж байгаа мэт харагдаж байна.

Улсын PCR шинжилгээний цэгүүдийн ачааллыг хөнгөлөх гэж Гялс, Мөнгөн Гүүр, Итгэл ба Сос Медика, Интермед тэргүүтэй хувийн эмнэлгүүд чадахаараа түргэвчилсэн болон PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа. Гэхдээ л PCR шинжилгээ өгөх гэсэн иргэдийн хөл тасрахгүй байна. Тиймээс халдварыг цааш тархахаас нь өмнө эрт илрүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Шинжилгээний цэгүүдээ нэмье, сорьцыг нь хангалттай тоогоор нийлүүлье, ажиллах цагийг нь уртасгая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 66.181.161.49

Хүмүүсээ вакцинаа түргэн хийлгээчээ.. Заавал хүнээ үхүүлэх гээд байгаа юм уу даа. Өдөрт дөрөв таваараа хоргодоод байхад сонгууль монгууль гээд үхэхнээ.. Арай дэндүү хүйтэн сэтгэлтэй байна шүү…

Avatar

zochin 2021-05-24 192.82.65.103

хохинээ хохин оркуудь вакцинаа хийлгэсэн бол юу гэж ингэж зовохов кк.

Avatar

мгл 2021-05-24 66.181.178.205

98% нь вакцин хиилгэчихсэн гээ биздээ?зуны сар богино,энэ дарамтаа багасгаачээ!!!

Avatar

Зочин 2021-05-24 202.126.94.99

Зевее, хаа сайгуй очерлож, евчин авах нехцлийг бурдуулж бна!

Avatar

Иргэн 2021-05-24 122.201.31.132

Одоо PCR шинжилгээг бага зэргийн төлбөртэй шуурхай авах хэрэгтэй дандаа үнэгүй юм гэж хаа байсан юм бэ

Avatar

Зочин 2021-05-24 64.119.16.142

2 тунгаа хийлгэсэн бичгээ хэвлэж аваад үзүүлээд л гарсан. Бүх зүйл ОК бсн.

Avatar

Зочин 2021-05-24 202.126.88.163

14 хоноогүй бол явуулахгүй биздээ яаж байна

Avatar

Зочин 2021-05-24 66.181.181.212

ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДСАН БОЛ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ ШҮҮ ДЭ. ЭСРЭГ ЗААЛТТАЙ ХҮМҮҮС Л ӨГӨХ БАЙХ. .PCR ШИНЖИЛГЭЭ ОДОО ТӨЛБӨРТЭЙ БОЛСОН. ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГ РУУ НЬ ЯВУУЛЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОСОН

Avatar

Зочин 2021-05-24 64.119.18.170

Үр дүн нь 10-15 минутанд гардаг Шүлсний хурдавчилсан тестийг ЕВРОП даяараа албан ёсоороо хэрэглэж байна. Ямар нэгэн шинжилгээний аппарат хэрэггүй. 1 зураас гарвал сөрөг, 2 зураас гарвал эерэг. Хамар ухахгүй, Цаг хугацаа хэмнэх, хялбар PCR аас хэд дахин хямдхан давуу талуудтай тул ЭМЯ албажуулж хэрэглэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж