Ерөнхийлөгч шагнал тараагаад завгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шагнал тараагаад завгүй байна

Ерөнхийлөгч шагнал тараагаад завгүй байна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүдэд эхэлж, ирэх зургадугаар сард сонгууль болно. Харин энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ дуусах дөхөж байгаа энэ өдрүүдэд тэрбээр шагналын хур буулгаад тун завгүй байна. Хамгийн сүүлд тэрбээр МИАТ ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Түүний өмнө гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэмүүдэд дипломат цол олгосон юм. Дипломат цол олгоход нь түүний зөвлөх Л.Болд шагнагдсанд олон хүн нүдээ олоогүй шагнал хэмээн жиг жуг гэлцэж байв.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбар, эрдэмтэд олон хүнд шагнал гардуулсан бөгөөд цаашид ч олон шагналууд хүлээгдэж байгаа гэнэ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийг бараг өдөр бүр шагнал гардуулах гэнэ хэмээн Төрийн ордонд ярилцах болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж