НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр явагдаж, 20 сая төгрөгийн хоёр азтан тодров. Сугалаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийж тавдугаар сарын 22-ны 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн 42 сая баримтыг хамруулжээ.
- 30 мянган төгрөгийн азтан 25,111
- 100 мянган төгрөгийн азтан 2,481
- 500 мянган төгрөгийн азтан 252
- 1.5 сая төгрөгийн азтан 27
- Гурван сая төгрөгийн азтан гурав
- 20 сая төгрөгийн азтан хоёр шалгарлаа.
Супер шагналын тохирлын дугаар 14704032 бөгөөд энэ удаагийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
Холбоотой мэдээ