Н.Энхбаяр ардчилалд яагаад заналхийлэх болов! | News.MN

Н.Энхбаяр ардчилалд яагаад заналхийлэх болов!

Н.Энхбаяр ардчилалд яагаад заналхийлэх болов!

Н.Энхбаяр ардчилалд яагаад заналхийлэх болов!

Намаа ч зарчихлаа, тамгаа ч тушаачихлаа. Н.Энхбаярын наймаа уг нь цэгцэрч байна. Авчиг түүний хүсэл шуналыг хангах нь Ардын намын зовлон болох биз. Алтан загасыг албат зарцаа болгоно гэж Д.Амарбаясгаланг айлгаж, сүрдүүлж чадах л хүн.

Ямартай ч Н.Энхбаярт МАН гучин хувиа амалжээ.  Төрхөмдөө буцаж ирсэн Н.Энхбаярын “дагавар хүүхдүүд”-ээс Удирдах зөвлөлд наймыг нь, Бага хуралд 110, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус бүр зургааг томилохоор МАН тохирч. Харин өөрөө албан тушаал авахгүй, Үндсэн хуулийн шинэчлэлт дээр ажиллана гэжээ.

Өөрийнх нь хэлсэн үг нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэ Үндсэн хууль батлах  нь хоёр өөр ойлголт. Бид бол шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байгаа. Түүн дотор хоёр танхимтай парламенттай байх, хууль шүүхийн байгууллагыг хараат бус болгох, байгалийн баялагийг ард түмэндээ өгөх зэргээр маш  том зохицуулалтууд хийнэ. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуудлыг судалж, тавина. Хяналтыг сайжруулахын тулд парламентыг хоёр танхимтай болгох нь зөв”.

Эндээс харахад Н.Энхбаяр ардчилсан Үндсэн хуулийг үгүй хийж, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах шинэ Үндсэн хуулийг батлах сонирхолтой байгаа юм байна. Бүр товчоор хэлбэл, парламентын засаглалыг устгаж, Ерөнхийлөгчийн засаглалыг залах эртний мөрөөдлөө Н.Энхбаяр эрх баригч МАН-ын оролцоо, дэмжлэгтэйгээр биелүүлэхээр шийджээ.  Гэхдээ шалдан ноён үүнийг ганцаараа хийхэд сачий дутна.

Н.Энхбаярын ард илүү том хүч байна гэж хардагдаж, харагдаж байгаа. Тэр ингэж ярьж байгаа нь эрх баригчидтай ийм яриа хэлэлцээр хийсэн гэсэн үг.

Н.Энхбаяртай ийм тохиролцоотойгоор намынхаа 30 хувийг өгсөн бол энэ нь МАН-ын ч Монголын ч хувьд муугийн муу хувилбар. Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэхэд парламентын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй. Ийм дэмжлэг МАН-д хангалттай бий. Н.Энхбаярын хүүд  бэлэглэж буй Сонгинохайрханы нэг суудлыг эс тооцвол УИХ-д МАН 61 суудалтай.

Ц.Анандбазар шиг хүмүүсийн балгаар парламентын нэр хүнд улам унасаар байгаа энэ үед Н.Энхбаяр шинэ Үндсэн хуулийн тухай зүгээр ч нэг хэлээгүй биз. Тэр өмнө нь МАХН-ын дарга байхдаа шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад явж байсан хүн шүү дээ.

Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэнтээ  “Би эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой”-г амалсан.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч засгийн 100 хоногийн төрсөн өдрийнхөө “арга хэмжээ”-ний үеэр цаашид сонгодог парламентын тогтолцоо руу явна гэдгээ ч хэлсэн. МАН-ын хоёр том албан тушаалтан арай ч ард түмнээ молигодчихгүй биз.

Хоёр их гүрний дунд оршиж буй Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол парламентын засаглал. Ганц хаантай байснаас 76 тэнэгтэйгээ үлдсэн нь дээр. Н.Энхбаярын хүсээд байгаа нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах нь Монголын хувьд ухралт болно. Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй. Ганц намын засаглалд Монголд тогтосон жилүүдэд улс төрийн хилс хэргээр 37 мянган хүнийг ялласан байдаг. Н.Энхбаяр эргээд энэ хүслийнхээ хохирогч нь болохгүй гэх газаргүй. Үйлийн үр буцах зам дээр нь тосч байдаг гэсэн үг бий.

2020 оны тавдугаар сарын 25-наас улс даяар дагаж мөрдсөн 2019 оны  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглал руу гулсан орохоос сэргийлсэн арга хэмжээ болохыг МАН-ынхан тухайн үедээ тайлбарлаж байсан, одоо л Н.Энхбаярын үгэнд орчихгүй бол шүү дээ.  Тэгээд ч 1992 онп 430 хүний баталсан  Үндсэн хуульд Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан. Үүнийг ганц Н.Энхбаярын хүслээр өөрчилчихдөг ч юм биш байх.

Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг нэг хүн бүгдийг шийднэ гэсэн үг. Парламентын засаглалтай атлаа өнгөрсөн дөрвөн жилд Х.Баттулгын хонгилоор орсон 14 хүн улс төрийн хилс хэргээр ял үүрсэн. Улсаа Шанхайн ломбардад золтой л тавьчихаагүй.

Тэр тусмаа хоёр хөршид авторитори дэглэм ноёрхож байгаа энэ үед муу сайн ч гэсэн 76  ухнаа сонгоод явж байх нь Монголд төдийгүй Н.Энхбаярт ч өлзийтэй юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бурхан 2021-05-24 66.181.161.51

Цагаан захтай хулгайч нар мушгин гуйвуулж ард түмний тархийг угааж байна. 2007-2012 он хүртэл Н.Энхбаяр хамгийн муу хүн гэж тархиа угаалгасан, одоо ч угаалгахгүй шүү. Энэ хүнийг тухайн үед үзэн яддаг байлаа. Харин би өөрийгөө хөгжүүлснээр Н.Энхбаяр маш зөв үзэл баримтлалтай, ард түмнийхээ төлөө зүтгэдэг нь тодорхой болсон. Хулгайч нараа…… энэ хүн системийн өөрчлөлт хийж жинхэнэ сонгодог парламентийг хөгжүүлье гэж байгаа юм.

Avatar

Zochin 2021-05-24 66.181.161.96

Ardchilald zanalhiilj bgaa hunuus ni enhbayr bish ardchilaliig huviin umch gej oilogdog AN n lider nertei dur esgesen ardchilagch nar uursduu shuudee enhbayr tiim sain hun bish ch elbegdorj battulga erdene saihanbileg bayrtsogt batuul ednii hajuud bol tohoi iluu sain hun mongoliin ardchilal AN g shine uyiin zaluus shudarga ahmad uyiin gishuud demjigch nar ni yag odoo avarahgui bol ergej boshoorgui sunuluu heden hulgaich eruugiihen oligarhuud manan mafiin uurelsen uur boljee namaa avray

Avatar

Зочин 2021-05-24 192.82.86.108

92 оны үндсэн хууль МОНГОЛ УЛСЫГ БАЛЛАЖ ОРХИСОНГ ӨНДӨӨДӨР ХАРЖ БАЙНА ЭНХБАЯРЫН ЭНЭ САНААГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ тэгэх бол хэн ч гаднаас байгалийн баялаг газар нутгийг Гадны тал минийх гэж бодож ярьж чадахгүй

Avatar

нэр төр 2021-05-24 49.0.140.26

Үндсэн хуулийг шинэчлэхд яагаад дардчилалд заналхийлэх гэж өөрчлөж болдогүй юм бол шатааж хаях хэрэгтэй ардчилсан үндсэн хууль гэгчээр хамгалуулж улс орноо зарж идсэн хүмүүс бол ардчилагч нар шүү

Avatar

ардчилагч 2021-05-24 49.0.140.26

Үндсэн хуулийг шинэчлэх цаган болсон нөхөөстөй дээл шиг болсон шүү,Монгол Улсын тусгаар тогтнол ардчилалаа хариханд зарж идсэн хулгайч дээрэмчин ардчилагч нар олон юм хуцах эрхгүй

Avatar

Зочин 2021-05-24 24.17.94.42

Elbegdorj booj uhlee! Harin ch Ardchilsan ornuud chin deed dood 2 tanhimtai baigaa shdee Elbegdorjoo

Avatar

Зочин 2021-05-24 202.55.188.38

Одоо Намаараа урвасан дааhttps://fb.watch/5FDhTJZ5BI/

Avatar

Зочин 2021-05-24 192.82.81.253

Монголд ардчилал гэж байна уу ? Хии хоосон лоозун болоод удаж бна хөө ?

Avatar

Зочин 2021-05-24 43.242.243.207

Хулгайчид нэг талдаа гарчээ

Avatar

Зочин 2021-05-24 103.57.94.22

Ene aimaar tsaraitai setguulch nertei har piarchin avgai, unendee haashaa l bol haashaa urvadag

Avatar

Зочин 2021-05-24 43.242.243.207

Авилгачид худалч хулгайчид нэг таодаа гарсан бна сонгогч үхэрээ

Avatar

Зочин 2021-05-24 202.21.108.169

Энхбаяр сонгуульд нэр дэвшээгүй ш дээ. Нэр дэвшсэн 3 хүний сурталчилгааг хийхгүй, хаа хамаагүй Энхбаярыг ярьж хүмүүсийн анхаарлыг Энхбаяр руу чиглүүлж байгаад яах гэж байгаа юм бол. Аль намын тролл вэ чи?

Avatar

Зочин 2021-05-24 122.201.24.163

элбэгдоржийн тролл

Avatar

Зочин 2021-05-24 66.181.178.177

2 танхимтай парламент зөв шүү,УИХ,ерөнхийлөгч гэж 2 сонгууль утгагүй юм бна,парламентаасаа ерөнхийлөгчөө сонгох нь зөв хувилбар юм бна,Хүрэлсүх лидер удирлагч шүү.

Avatar

ККК 2021-05-24 202.72.242.139

Чи товарищаа зайлаа. Юу ч хийгээгүй. МАХН гэдэг чинь та нар шиг муу түрүүний бөөс нарыг төрүүлдэг нам бишээ. Рамандаа яйжганацгаагаач.

Avatar

Зочин 2021-05-24 122.201.24.163

Чамайг бодвол хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-24 192.82.81.67

Тиймээ хийсэн хулгайтай

Avatar

Зочин 2021-05-24 202.9.47.54

muusain garuud dandaa ene hun ruu dairch, buruugaa dandaa ene hun ruu hcihne, barahgui l dee ta nar

Avatar

Зочин 2021-05-24 192.82.89.39

Хүүк ерөнхийлөгч байх 6 жилийн дотороо багтааж Энхбаяр ахынхаа зохиосон үндсэн хуулийг өөрийн мэдлийн парламентаараа батлуулж аваад үр дүнд нь насаараа суудалдаа үлдэх тохироо хийсэн гэж уншигдаж баына. Путин путь.

Avatar

Зочин 2021-05-24 31.151.236.21

Харин тиймээ, найзан дундаа найрлаад л нийтийн хөрөнгийг зуслаад байя, Батулга муу "л***р" гээд л дээр дооргүй улилдаад байх юм. Тэгэх хэрнээ бас "АРДЧИЛАЛ" яриад огиудас хүргээд байх юмоо

Avatar

Зочин 2021-05-24 64.119.27.14

Ардчилал зах зээл бол угаасаа хүчтэй нь хожиж, хүчгүй нь хожигдох мөлжлөгийн нийгэм.Баян хоосны ялгарал гарна.Цөөн нь хэт баяжиж олонх ядуурна Нийгмийн давхраа,арьс өнгөнөөр ялгаварал туйлдаа хүрнэ.Сонгодог жишээ бол АНУ. Капитализмын дээд шат имперлизмд шилжсэн орон.Ихэнх иргэд нь зээлэнд баригдсан,халамжийн талоноор хоолоо залгадаг хүн 50 сая,орон гэргүй гадаа хоноглогч 5 сая,бүх газар нь цөөн баячуудынх.Манай дүр эсгэсэн ардчилагчид ийм л адгийн зэрлэг нийгэм баигуулахыг хичээдэг.

Avatar

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ??????? 2021-05-24 192.82.76.40

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ВАКЦИНЫ 2-Р ТУНГАА ХУГАЦААНДАА ХИЙНЭ ҮҮ 1 минутын өмнө 192.82.76.40

ИНТЕРМЕД ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА

Интермед эмнэлэгт Спутник 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг хуурсан байна.

Мөнгөө төлсөн хүмүүсээ маргааш Интермед эмнэлгийн өмнө очиж жагсацгааяа.

Интермед эмнэлэг иргэдийн амь нас эрүүл мэндээр бүү тогол.

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ хариуцлагаа хүлээ !!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-05-24 192.82.69.65

ЭРХЭМ СУРВАЛЖЛАГЧ МӨН ИХ ЭНДҮҮРЧ БАЙНА ДАА, ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙ ДААЛГАВРААР БИЧЭЭД БАЙГАА ЮМ БОЛУУ ХӨӨРХИЙ. УЛСЫН ХӨРӨНГӨ МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ЯЛЛАХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ. ХАРИН ЭРХЭМ СУРВАЛЖЛАГЧ ИДСЭН УУСАН ХАМААГҮЙ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГРӨӨ ГЭСЭН ҮГ ХЭЛЭЭД БАЙХ ШИГ. ЭНЭ ЭМЭГТЭЙ ХААНАХЫН ХҮН БЭ, ХЭНИЙ ӨМНӨӨС ДУГАРААД БАЙНА ВЭ?.

Avatar

ХУУЛЬЧ 2021-05-24 192.82.64.190

ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН АРДЧИЛАЛД ЗАНАЛ ХИЙЛСЭНГҮЙ ,,,,,ХАРИН АРДЧИЛЛАА ОЙЛГОХҮЙ АРДЧИЛАГЧИД ӨӨР ХООРНДОО АРДЧИЛАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ,ЗАРЧИМ ,ҮЗЭЛ БАИМТЛАЛАА СОЦ ҮЕИЙН НЭГДЛИЙН ЗАРИМ ДАРГА НАР ШИГ ОЙЛГОХООР ТЭР НЬ ТЭДЭНДЭЭ ЭРГЭЭД ДАЙСАГНАЛЫГ ҮҮСГЭЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,,,,ОДОО ЗАМЫН ХАНИАСАА САЛАХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ ДЭЭ ,,,ЭСХҮЛ Н ,ЭНХБАЯР ДАРГА ШИГ МАН-Д ДАГААР ОРОХДОО БИЛДЭЖ ДЭЭ ,,,,,,

Avatar

Зочин 2021-05-24 192.82.69.65

ЯАГААД МОНГОЛД 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ БҮХИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ХАРИНЧ ТОХИРЧ БОЛОХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГО ХЭРЭГТЭЙ. АВИЛГАЛД ЦЭГ ТАВЪЯ, ЭСВЭЛ ХАМГИЙН БАГА БАЙХ ХУВИЛБАР ГЭВЭЛ 2 ТАНХИМТАЙ БАЙХ НӨХЦӨЛ ЮМ. ТЭР ҮЛЭГ ДОМОГ БОЛСОН НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛЛААС АЙЖ БАЙНА ГЭДЭГ СУРТАЛЧИЛГААГАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-05-24 202.9.40.218

Ард түмнээ бодсон засаглал бол нийгмийн чиг баримжаатай засаглал юм.Ан-ынхан болохоор либираль чиг баримтлалтай нийгмийг хөгжүүлж ирсэн. энэ нь юу вэ гэхээр "хэн чадалтай нь амьдарна" гэсэн нийгэм юм. Гэтэл социализмаас бүгдээрээ хөрөнгөгүй ирчихээд яаж ч чадлаараа амьдраад хүн шиг амьдарч чадахгүй. Ардчиллынхан бол хувьчлал, газрын баялага, тендер, төсвийн мөнгө гээд тасарчихсан баячууд болсон. Тэд тэр нийгэмдээ бол амьдарна. Манай улсын нийт хүн амын 90 шахам хувь нь өлмөн ядуу амьдарч байна.

Avatar

ЗОЧИН 2021-05-24 202.126.88.151

ТАРВАГАНДОРЖ ГУТЛАА САЙН ТОСЛООРОЙДОО !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2021-05-24 203.91.115.47

АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? АРД ТҮМЭН ХООСОН ХОЦОРЧ АРДЧИЛАГЧИД ХАГАРТЛАА БАЯЖИХЫГ ХЭЛДЭГ. АРД ТҮМЭНД ИЙМ АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Ээж 2021-05-24 103.10.23.171

Энэ сүүмгэр өвгөн эрх мэдлийн төлөө хүүгээч шороотой хутгаж чадна цолмон гуай эртхэн болиулаачаа

Avatar

ККК 2021-05-24 202.72.242.139

Чамд ичдэг булчирхай байна уу. Новшоо. Чиний нам гэж байхгүй. Чам шиг н**ш Д.Сүхбаатартай зиндаархуу. Рааммандаа яйжганаарай.

Avatar

mgl 2021-05-24 139.5.216.101

Erunhiilugchiig parlamentaas songodog, 2 tanhimtai parlamenttai baih ni Mongold ashigtai.

Avatar

К. 2021-05-24 202.72.242.139

Чи новшоо. Хватить. Бл….Зайлаач???

Avatar

Зочин 2021-05-24 202.21.107.120

МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ БҮРЭН ТОХИРНО…ОЛОН ТОЛГОЙ ХЭРЭГГҮЙ НЭГ Л ТОЛГОЙ ХЭРЭГТЭЙ НЭГ ТОЛГОЙНООС АНУ АЙДАГ ТЭДЭНД АШИГГҮЙ УЧИР БИДНИЙГ ОЛОН ТОЛГОЙ БОЛГОЖ ТАЛЦУУЛДАГ НЬ ГАДНЫХАН БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭГЧ НАР НЬ ЧОНОТОЙ НИйлсэн ноход жингэр…АН-н оюунгэрэл мэтүүд шүү…

Avatar

ппп 2021-05-24 202.72.242.139

Шар дээлт чи зайлаа. Чиний үе өнгөрсөөн. Чи юу ч хийгээгүй. Чний дараагийн үе ч юу ч хийж чадахгүй. Чадахыг ч хүсэхч гүй .Та нарт смерт?????

Avatar

Зочин 2021-05-24 66.181.171.34

Үндсэн хууль амар ажил биш ээ.

Avatar

Хүн хүссэнээ хийг 2021-05-24 66.181.182.105

Хүн хүссэнээ хийгээд л явж байгаа ээ

Avatar

Иргэн 2021-05-24 202.9.40.195

Одоо л Хүрэлсүхийг Eрөнхийлөгчөөр сонгож сүүлийн 16 жилийн гажуудлыг засах цаг болсон. Худалч, хулгайч, зальтай, эх орон ч биш, гадныхны гар хөл болсон Eрөнхийлөгч нарыг бид сонгосоноор өнөөдрийн ийм байдалд хүрсэн.

Avatar

Зочин 2021-05-24 103.229.122.95

Нэг банкаар казинодсон Хүрэлсүх,Занданшатар нарыг шудрага үнэний төлөө явна гэхэд хэн итгэх вэ

Avatar

зочин 2021-05-24 124.158.73.28

ашгүй МАН, МАХН аль аль нь мөхөж сөнөх өдөр нь ойртож байгаа юм байна

Avatar

Зочин 2021-05-24 83.25.126.74

Hogshin shar muur odoo tonildoo

Avatar

Ганаа 2021-05-24 103.212.117.101

За энэ ямар солиотой юм бичдэг мал вэ хэзээч дарангуйлал тогтохгуй шуу дээ битгий ард тумний тархийг угааж бай харин Энхбаяр гэдэг хунийг тор ашиглах естой

Avatar

Зочин 2021-05-24 150.129.142.124

Ардын нам доройтлын зам руу орлоо доо

Avatar

ylc 2021-05-24 216.38.195.77

tb

Avatar

ЗОЧИН 2021-05-24 202.21.126.30

ЮУ ВЭ. МАХН ЧИНЬ СҮНС БОЛООД ДУУСАЖ БАЙГАА ЮМ ШДЭЭ. АЙМАГ, ОРОН НУТАГТ МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД НЬ ОРОХ НЭР ХҮНДТЭЙ, ЖААХАН ЮМ ГАДАРЛАДАГ, АСУУДАЛ ШИЙДЭЛЦДЭХ ХЭМЖЭЭНИЙ ХЗН БАРАГ Л БАЙХГҮЙ ДЭЭ. МАН-Д ИХ Л ЗОВЛОН БОЛОХ ВИЙ.

Avatar

Зочин 2021-05-24 103.212.117.101

За боль доо ямар сонин юм бичдэг авгай вэ хоер танхимтай болох нь харинч сайн зуйл авчирна дарангуйлал тогтохгуй шуу дээ дэмжинэ Энхбаяр гэдэг хун торт хэрэгтэй шуу амжилт

Avatar

Зочин 2021-05-24 103.212.117.101

Энэ юу бичдэг хун вэ Монгол хэзээч Еронхийлогчийн засаглалд орохгуй шуу дээ харин хоер танхимтай болох нь зов дэмжинэ

Avatar

Зочин 2021-05-24 49.0.142.187

60 тэрбумын МАНАН бүлэглэлийнхэн боож үхэх гээд ийм юм бичүүлж байна.

Avatar

Буд 2021-05-24 103.212.117.101

За энэ ямар мангар юм бичдэг солиот вэ хэзээч дарангуйлал тогтохгуй хоер танхимтай байх нь зов ийм их баялагтай газар нутаг том бага хун амтай оронд БН Улс байх нь маш зов дэмжинэ

Avatar

Зочин 2021-05-24 203.169.50.125

За элбэгэээ больё оо

Avatar

Зочин 2021-05-24 202.21.108.5

Цөөнхийн баяждаг засаглал Монголд хэрэггүй болсон.

Avatar

Zochin 2021-05-24 64.119.22.243

Өөр үг олдоогүй юм уу, ямар муухай нийтлэл вэ

Avatar

Зочин 2021-05-24 202.21.108.5

Парламентийн засаглал бол цөөхөн улсын баялгийг гадныхантай нийлж хулгайлж баяждаг болох нь нэгэнт тодорхой болсон тул өөрчлөх хэрэгтэй. Өөр засаглалын хувилбарууд байхад өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. 30 жил ингэж явсан одоо боллоо ш дээ.

Avatar

Зочин 2021-05-24 202.126.90.145

Өчүүхэн эрх ашгийн төлөө нэр хүндээ

Avatar

Зочин 2021-05-24 202.131.225.197

наана чинь ерөнхийлөгчийн засаглалтай болно гэсэн юм байхгүй байгаа биз дээ юу яриад байгаан, 2 танхимтай парламенттэй болох нь харин ч зөв

Avatar

zochin 2021-05-24 122.201.23.226

namin darga bolgoson ch bolno doo

Avatar

zochin 2021-05-24 122.201.23.226

helsen yarisanaa zaaval hiih heregtei shuu

Avatar

Зочин 2021-05-24 66.181.161.49

Ямар дуусдаггүй өс хонзон өшөө вэ. Өдий насан дээр ухаан сууж уужуу тайвнаар бүгдийг эрэгцүүлэх болсон баймаар.. Залууст ямар үлгэр үзүүлж байгаагаа мэдмээрдээ.. Хүүгээ хүртэл татан оролцуулж хэл амны бай болгхыг бодоход эрх мэдэлийн эцэсгүй шуналтай хүн юм даа…

Avatar

Иргэн 2021-05-24 103.212.117.46

Элбэгдорж оо гүтгэлэгээ зогсоо

Avatar

programs 2021-05-24 63.78.50.66

erunxuulugch

Avatar

erunxiilugch 2021-05-24 63.78.50.66

Indim+ardsyg=xylgaichidiin ymxiirel

Avatar

Зочин 2021-05-24 122.201.24.163

Цай овогт элбэгдорж боож үхэх гээд ийм юм бичүүлж байна. Төрийн хамгаалалтанд байх хугацаа нь дуусч байгаа учраас.

Avatar

Зочин 2021-05-24 64.119.23.179

энэ одоо юун элий юм биччихсэн юм бэ

Avatar

ylc 2021-05-24 63.78.50.66

t

Avatar

gadnii guilagchidtai+xolbogdogchid= s? program yrialj 2021-05-24 63.78.50.66

2015 erunxiilugch

Avatar

xolbogdogchid zailsxiix, 2021-05-24 63.78.50.66

xylgaichdiin bag

Avatar

2006,2015 na 2021-05-24 63.78.50.66

in+ard

Avatar

Зочин 2021-05-24 66.181.161.110

Энгийн үгээр хэлбэл, энэ бол маш муу хүн дээ!!!

Avatar

gadnii pankneo 2021-05-24 63.78.50.66

tandalta

Avatar

Irgen 2021-05-24 64.119.19.29

MAH ni AN-s iluu ardchilsan nam baih.AN zuvhun ardchilsan ner zuusen dur esresen nam bolson.

Avatar

yatdns@ @sindrom uupchlult 2021-05-24 63.78.50.66

tumsnii kotlet,
hush br

Avatar

bat 2021-05-24 192.82.65.182

ene huzuugui tarvagiin avchig gedeg ugiig bi erdoo oilgohgui yum. yuu gesen ug yum bol?

Avatar

Зочин 2021-05-24 64.119.19.165

Хvрэлсvхэд Оюунэрдэнэд Энхбаярт хэнд нь ч итгэлтгvй дээ. Бvгд еерийн эрх ашиг эрх мэдлийн телее явж байгаа хvмvvс

Avatar

зочин 2021-05-24 139.5.219.196

тэнгэрийн муухай арилдаг

Avatar

БОДОО 2021-05-24 202.9.46.157

МАХН-аа сэргээнэ гээд их удахгүй явж байна даа Энхбаяр.

Avatar

Зочин 2021-05-24 66.181.177.199

Энхбаяр яаж янхандалгийг харуулсан гүйцээ

Avatar

Зочин 2021-05-24 64.119.23.179

мал оркоо, угаасаа нэг байсан намууд ш дээ. юу ч мэдэхгүй байж мэдрэл комментчид. нам тарах, нам нэгдэх, шинэ нам байгуулах чинь ардчилал!

Avatar

Зочин 2021-05-24 64.119.19.20

ЭНЭ ХАЛТАР ХАР АВГАЙ ХОРЛОН СҮЙТГЭХЭЭ БОЛИОРОЙ

Avatar

Зочин 2021-05-24 202.126.89.50

ямар зөвшөөрлөөр эсвэл нийтээр хэвшсэнээр ч юм уу энэ Авчиг гэдэг хачин үгийг монгол хэлэнд оруулахаар шийдэснийгээ тайлбарлаач ээ. Авчиг ч гэх шиг. Шинэ үг зохиож алдаршина гэж бодсон юм байх даа ж нямсүрэн гуай.

Avatar

Зочин 2021-05-24 192.82.81.172

АВШИГ:

1. Эртний Энэтхэгт шинээр хаан ор суухдаа дөрвөн мөрний ус буюу рашааныг толгой дээрээ цутгаж, төрийн эрх барих эрхийг олох зан үйл;
2. Нууц хөлгөнөө, мандалт толгой дээр ус цутгаж нууц үндсийг сонсох, номлох, бясалгах эрх олох буюу тарнийн үүдэнд орох зан үйлсээр эрх өргөмжлөх ёс;
3. Эрдэм чадалтай мэргэн багш нар хамаг амьтанд тус үйлдэх үүднээс ван тавьж номын хурим үйлдэх ёс.

Avatar

Зунаа 2021-05-24 64.119.20.168

Авчиг-энэ хүний нөгөөх нь агшиж цэвэршээд, АВЧИГ 754 уйлга алдан суугаа нь тэр шүү дээ.

Avatar

Зунаа 2021-05-24 64.119.20.168

Авчих гэж агших гэсэн үг…

Avatar

й 2021-05-24 202.21.107.125

боловч гэдэг үгний хувилбар

тийм боловч, хэдий тийм ч гэж байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж