Гурван өрсөлдөгчтэй 2 долоо хоног үргэлжлэх сурталчилгаа эхэллээ | News.MN

Гурван өрсөлдөгчтэй 2 долоо хоног үргэлжлэх сурталчилгаа эхэллээ

РЕДАКЦИЙН ЗУРВАС - Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Гурван өрсөлдөгчтэй 2 долоо хоног үргэлжлэх сурталчилгаа эхэллээ

Гурван өрсөлдөгчтэй 2 долоо хоног үргэлжлэх сурталчилгаа эхэллээ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож буй. Хуулийн дагуу нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.

Энэ удаагийн сонгууль хоёр зүйлтэй “уралдана”. Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчид нь тавдугаар сарын 24-өөс эхлэн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой. Энэ нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 34.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД:

  • 1993 онд  15 хоног сурталчилгаа хийж байв.
  •  1997 онд 1 сар 18 хоног сурталчилгаа хийж байв.
  • 2001 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2005 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2009 онд 1 сар 12 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2013 онд 1 сар 3 хоног сурталчилгаа хийж байв.
  •  2017 онд 18 хоног сурталчилгаа хийж байв.
  • 2021  15 хоног сурталчилгаа хийнэ

Энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч бүртэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь. Цаг хугацааны хувьд өмнөх сонгуулиудаас богино учраас нэр дэвшигчид өдөрт 2-3 аймагт уулзалт хийх шаардлага үүсч байна.

 Цаг хэмнэх, уулзалтуудыг шуурхайлах, замд явах гээд маш шахуу хөтөлбөр, уулзалтуудыг нэр дэвшигчид хийнэ. Үндсэндээ нэр дэвшигчдэд цаг хугацаатай уралдаж, сонгогч бүртээ хүрэх хүндхэн сорилт ирж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХ

  • 39.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.
  • 39.2.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, нэр дэвшигчдэд тэгш хандах үүрэгтэй.
  • 39.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй.
  • 39.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага.
  • 39.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд.
  • 39.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.
  • 39.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 39.3 дахь хэсэг хамаарахгүй.
  • 39.5.Энэ хуулийн 39.3-т шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.

Нөгөө талдаа дэлхий нийтийг хамарсан covid-19-ийн цар тахал өнөөдөр ч халдварын тоо, нас баралт буураагүй энэ цаг үед нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзах болж байна. Уулзалт бүрт халдвар хамгааллын дэглэмээ сахих, хүн хоорондын зай барихаас эхлээд хэт олон хүн нэг дор цуглуулахгүй, халдвар тараахгүй байх хариуцлагыг нэр дэвшигчид үүрч байна.  Тиймээс ч Засгийн газрын сонгуулийн үед цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталж, өнөөдрөөс хэрэгжүүлж буй. Энэхүү журамд зааснаар сонгуулийн сурталчилгааны ухуулах байрыг халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх шаардлага тавьж буй.

Мөн сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Хуралд оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байхаар тусгажээ. Түүнээс гадна иргэд, сонгогчидтой хийх уулзалт хоёр цагаас хэтрэхгүй байх, халдварын шинж тэмдэгтэй бол хуралд оролцуулахгүй гээд нэр дэвшигчдийн хувьд хүндхэн сурталчилгаа болж байна. Хэрэв уулзалт, хурлын үеэр дэглэм зөрчигдөх, халдвар тархах эрсдэлүүд учирвал нэр дэвшигчдэд л сөрөг оноо болно. Тиймээс нэр дэвшигчид цаг хугацаатай уралдахаас гадна халдвар тархаахгүй байхад онцгой анхаарч сурталчилгаагаа хийх болж байна.

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд өмнөх сонгуулиудыг бодвол цар тахалтай үед хийж байгаагаараа онцлог. Тиймээс цар тахал, халдварыг нэмэгдүүлэхгүй байх, цаг хугацаатай уралдсан сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сурталчилгааны хугацаанд хэн нь цаг хугацаатай уралдаж, сонгогч бүртээ хүрч ажиллах вэ гэдгээс сонгуулийн дүн ч хамаарч болох.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 202.126.88.184

ЗА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ Ч НЭХ ЧУХАЛ СОНГУУЛЬ БИШДЭЭ….ГАНЦ ХҮН СОНГОХ Л ЮМДОО….

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

СОНГУУЛЬ
Хувь хүн, нам, эвсэлүүд нь Төрийн хүчирхэг бүлэглэл, эрх мэдэл, улсын мөнгөтэй өрсөлдөж сонгуульд оролцдог. Энэ өрөвдөх сэтгэлгүй, эдийн засгийн луйвар явагддаг тогтолцоог засаж залруулах хэрэгтэй байна. Үүнд:

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

– Хэсэг, баг, хороо, суманд 1- 2 спортын. соёлын, бусад заал гэх мэтэд сонгуульд оролцох хүний тоогоор ширээ, сандал тавиад яриа, сурталчилгаа хийх цагийн зохицуулалт хийх нь зөв байх. Энэ зохицуулалтыг Төрийн ҮАЗБ. сонгуулийн хороо зохицуулна. Сонгуульд оролцогчдын зургийг нэгдсэн журмаар автобусны буудал. худаг. сурталчилгааны зааланд байршуулах нь зүйтэй л байна. Eр нь ард иргэд цахим сүлжээ ашигладаг болсон шүү дээ.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

– Сонгуульд нэрээ дэвшүүлэгч нар сурталчилгаа, намтар, мөрийн хөтөлбөр, унааны зардлаа өөрөө бэлдэнэ. \Мөрийн хөтөлбөр маш чухал\. Нэрийн хуудаснаас гадна 4-6 хуудас сонин байхад болно шүү дээ. \Элдвийн самбар, модонд зургаа хадаж цэцэг ургуулдаг бүдүүлэгдүү арга хэрэггүй л байна даа\. Цаашдаа анхаарах байхаа.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

– БНН дарга Б.Жаргалсайханы туршлага: Цагаан хоолойтой машин хөлөглөн орон
сууц, гэр хорооллын гудмаар зарласан талбайд очиход олон хүмүүс цугласан байв. Ярилцаад л мөрийн хөтөлбөрөө тараагаад л гүйцээ.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

– БНН дарга Б.Жаргалсайханы туршлага: Цагаан хоолойтой машин хөлөглөн орон сууц, гэр хорооллын гудмаар зарласан талбайд очиход олон хүмүүс цугласан байв. Ярилцаад л мөрийн хөтөлбөрөө тараагаад л гүйцээ.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

– Эцэст нь ам, чих, нүд, биeэ нууцлахгүйн тулд зохицуулалтуудыг анхаарах байхаа.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

ШУДРАГА ТӨРТ-УЛС
1. Шүүх. Прокурор, ҮХ –н цэц, АТГ ард иргэдийн мэдэлд байх нь Төрт-улс, Засаг аажмаар өөрчлөгдөж байгаатай адил шудрага тогтолцоотой болж өөрчлөгдөх болно.
2. Eрөнхийлөгч гадаад, дотоодод төлөөлнө. Соён гэгээрүүлнэ, дэмжинэ, Төр, Засаг,
ард иргэдийг доголдлоос сэргийлнэ, дээдсийн зөвлөгөөг өгнө, төвийг сахиж, эв нэгдлийг хангана. Ажилтай Монголыг дэмжинэ гэх мэт. Тагнуул, татварын албыг хариуцна. Нууцын сан гэх мэт. Төрт-улсын дээд байгуулага УИХ.

Avatar

??? 2021-05-24 103.10.23.180

СОЁЛ ДОРНО ЗҮГ РҮҮ ШИЛЖИНЭ
1. Ховд, Дорнод, Дундговь, Эрдэнэтийг аялал жуулчлал, бүсийн хөгжлийн төв хот
болгох хэрэгтэй л байна.. Тэнгэрийн цаг эхэлчихсэн гэж яриад л байгаа. Тэнгэрийн соёлын бодлогыг баригчдыг гэмтэн гэж бүү голоорой. Махан биeийн нийгмийн эцсийн зохицуулалт ч байж мэднэ засраад л, засаад л явна байх, Тэр өдрөөс хойшихийг Тэнгэр л мэднэ.

Avatar

СОНГОГЧ 2021-05-24 202.9.46.197

"Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, нийгэм эдийн засгийн урсгалыг гацааж, Монголын шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашигласан” гэж ганцхан С.Эрдэнэ ч хэлээгүй." Х.БАТТУЛГА ЧИНЬ АН-С ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮ ДЭЭ…

Avatar

Уншигч 2021-05-24 66.181.161.124

15.хан хоногт Монголыг тойрч амжихгүй ш дээ.Энэ бол шинэ танигдаагүй хүнд бол ямарч боломжгүй хугацаа

Avatar

Зочин 2021-05-24 66.181.161.16

Ийнхүү шинэ үеийн дарангуйлал эхэллээ дээ

Avatar

Amar 2021-05-24 124.158.66.247

МАНАН засаг барихдаа иргэдээ өрөнд оруулж өөрсдөө бүх баялгийг нь булааж хагартлаа баяжсан.Харин Хүрэлсүх МАНАН мафийн дарангуйллыг хага цохиж ард иргэддээ өмч,орлогыг нь буцаан өгч байна.Иймээс Хүрэлсүхийг эсэргүүцэгчид МАНАН мафийн гар хөл бологсод гэсэн үг.Ойлгомжтой шүү дээ.Иймд Хүрэлсүхийг эсэргүүцэгчид ард иргэдээ өөрсөд шигээ эргүү-тэнэг гэж боддогоо одооноос эхлэн орхи.

Avatar

Зочин 2021-05-24 103.10.23.189

Ганц үнэнийг бичсэн бна. Ерөнхийлөгч Баттулга алга болонгуут МАНАН -н сүүлийн улаан хамгаалагч Эрдэнэс Монголын захирал Хаянхярваа мулт. Цагаанууд тэнэг биш юу гэж МАНАН-с хүний сүг үлдээхэв дээ. Цагаанууд шаруудаар, халтарууд заалгах уу? 2016 оныг хүртэл Заалгаж үзлээ, эхлээд хэнтэй харьцаж байгаагаа мэдсэнгүй, яаж номширдгийг нь харлаа, одоо мэдэж авсан ш тэй. Ямар хог шаарууд байдгийг хангалттай мэдэж авлаа. Чадуулсан хүмүүсийн хонзон арвин

Avatar

ЗОЧИН 2021-05-24 43.231.113.84

ХУВИЛГААН ХУРАНДАА ХҮҮКИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦВОЛ ЯМАРЧ КОВИД ТУСАХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ 3 ЖИЛДЭЭ СУМАНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БОЛОХ ШИДТЭЙ АШИГ ХҮРТЭЭНЭ ГЭЖ ҮНЭН ҮҮ?

Avatar

Amar 2021-05-24 202.55.188.104

Тахалтай байхад сонгуулийн санал хураалт хийх нь ямар зорилготой вэ?

Avatar

Равдан 2021-05-24 66.181.177.199

Хүрэлсүхийг гаргаж болохгүй дарангуйлал тогтож хяналтгүй төр тогтоно

Avatar

Зочин 2021-05-24 124.158.96.173

Олон жил МАНАНгийн луйварчдыг сонгохгүй гэж ард олноороо бүлтрэв. Сонгоод л байлаа. Ард түмэн нэгдэж чаддаг гэдгээ ганц удаа ч гэсэн харуулья. Д.Энхбатыг дэмжье.

Avatar

Зочин 2021-05-24 202.170.84.188

залуус дэмжээд байгаа шүү. харин хөгшчүүл ч ёстой нэг нам гээд үхэхнээ янз нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж