СЕХ: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарт үнэмлэх гардуулав

Хуучирсан мэдээ: 2021.05.24-нд нийтлэгдсэн

СЕХ: У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарт үнэмлэх гардуулав

СЕХ: ХҮН-ААС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТАД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАВ

НЭМЭЛТ: 11.45 цаг

Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатад нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхэлж буй юм. Хуулийн дагуу УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандад нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежер үнэмлэх гардуулав.

#ШУУД

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна

Posted by Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо on Sunday, May 23, 2021


СЕХ: АН-ААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАВ

НЭМЭЛТ: 11:40 цаг

Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэд нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа эхэлж буй юм. С.Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр н.Эрдэнэсувд ажиллах юм байна. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр С.Эрдэнэ "СЕХ хуулийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж байгаад талархаж байна. Өнөөдрийн энэ сонгуулийн туйлын хариуцлагатай чухал сонголт. Хэн нэгэн хувь хүнийг Ерөнхийлөгчөөр сонгох бус Монгол Улсын төрийн тэргүүн, төрийн бодлого тогтвортой байх нөхцөлийг бий болгож байгаа сонгууль болно" гэв.

#ШУУД

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна

Posted by Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо on Sunday, May 23, 2021


СЕХ: МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАВ

НЭМЭЛТ: 10.30 цаг

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /2021.05.24/ Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "СЕХ-оо хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, үнэмлэх олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийн үнэмлэх авснаар сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулах, сурталчилгаа албан ёсоор эхэлж байна" гэлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн дагуу нэр дэвшигчийн Ерөнхий менежерт үнэмлэх гардуулдаг бөгөөд МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллах бөгөөд түүнд үнэмлэх гардуулав.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх "СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүсэе. Төрийн тэргүүний сонгууль учраас Монголын ард түмэн төдийгүй, дэлхийн нийтээрээ Монгол Улс төрийн тэргүүний сонгуулиа хэрхэн явуулахыг харж байгаа. Энэ сонгуулийг ил тод, нээлттэй, шударга, цаг хугацаанд нь амжилттай явуулах том үүргийн СЕХ хүлээж байгаа шүү, амжилт хүсэе" гэсэн юм.

#ШУУД

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж байна

Posted by Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо on Sunday, May 23, 2021


СЕХ ӨНӨӨДӨР НЭР ДЭВШИГЧДЭД ҮНЭМЛЭХ ГАРДУУЛНА

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/-өөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдэд үнэмлэх гаруулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг зохицуулалттай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон.

Сонгуулийн ерөнхий хорооноос 10.30 цагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд, 11.40 цагт АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд, 11.00 цагт Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарт нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаагаа орон даяар явуулах бөгөөд цаг хугацааны хувьд богино, улс даяар covid-19-ийн халдвар тархсан хүнд нөхцөлд сурталчилгаагаа явуулах юм.

Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу олгох юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж