Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав | News.MN

Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Мьянмарчуудын жагсаал иргэний дайн болж хувирав

Мьянмарт ардчиллыг дэмжигч залуучуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүд эхэндээ Мьянмарын хүчирхэг армийн эсрэг санаанд оромгүй амжилттайгаар цэргийн байрууд руу дайрч, гар аргаар хийсэн буу, тэсрэх бөмбөг зэргээрээ олон цэргийн аминд хүрч, ялалт байгуулж байв. Гэвч тэдний нэг Чинландын зэвсэгт хүчин хэмээх хунтын дэглэмийг эсэргүүцэгч партизанууд удалгүй хүнд эсэргүүцэлтэй тулгарч, улмаар ширэнгэн ойд дүрвэхээс өөр аргагүйд хүрцгээсэн гэнэ. Учир нь армийнхан байлдааны нисдэг тэрэг, явган цэргээр хүчээ нэмэгдүүлэн энгийн ард иргэдээр амьд бамбай хийж, хариу цохилт өгч, умард нутгийн Миндат тосгоныг иргэний дайны талбар болгосон байна.

Чинландын зэвсэгт хүчний цэрэг Салай Лин Яв “Армийнхан гурван эр, 12 эмэгтэйг амьд бамбай болгон тосгонд нэвтэрсэн. Тэр байтугай эмэгтэйчүүдийн нэг нь жирэмсэн байсан. Тиймээс бид хүмүүсээ гэмтээхгүйн төлөө ухрахаас өөр аргагүй болсон юм. Бид ялах хүртлээ тулалдсаар байх болно. Бид армийнхныг сэтгэлийн гүнээсээ үзэн ядсаар байх болно, бид тийм хүмүүстэй нэг газар дээр амьдарч чадахгүй” хэмээн ярьжээ.

Чинландын зэвсэгт хүчин бол ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг суллуулахын тулд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан залуучуудын байгуулсан зэвсэгт бүлэглэлүүдийн ердөө нэг нь юм.

Эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь тайван жагсаалд оролцож байсан мянга мянган залуучууд хунтын дэглэм нэгэнт тогтсон хотуудаас хилийн дагуух тосгод руу дүрвэцгээн, тэндээ хоргодож, олон жилийн турш армийг эсэргүүцсээр ирсэн зэвсэгт бүлэглэлүүдэд элсч байгаа гэнэ. Тийнхүү хүн хүчээ зузаатгасан зэвсэгт бүлэглэлүүд зэвсэг болгон ашиглаж болох бүхнийг ашиглан армийнхны эсрэг эрчимтэй тэмцэх болсон аж.

Тэднээс гадна энэ сард Аун Сан Су Чигийн намын гишүүд байсан хүмүүс, жагсаал зохион байгуулагч нар, үндэстний цөөнхийн төлөөллүүд нэгдэн үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулж, хунтын дэглэмийг эсэргүүцэх өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй болсон байна.

Ийнхүү гуравхан сарын өмнө тайван бөгөөд хөгжилтэй, бүтээлч замаар үзэл бодлоо илэрхийлж, ардчиллыг шаардан жагсацгааж байсан залуу үеийнхэн гартаа зэвсэг атган хөмсөг зангидаж, зэвсэгт бүлэглэлд элсэх, эсвэл өөрсдөө шинийг байгуулж, зэвсэгт бүлэглэлүүдийн тоог олшруулж, тэдгээрийн үйл ажиллагааг улам дэмжин эрчимжүүлж байгаа нь ажиглагчдын санааг ихээр зовоож байна. Учир нь энэ байдлаас харахад Мьянмарыг тэр аяар нь хамарсан зохион байгуулалттай байлдааны үйл ажиллагаа явуулах сүлжээ үүсч, нийт ард түмнийг хамруулсан иргэний дайн дэгдэж эхэлсэн бололтой. Тиймээс ажиглагчид “Хунтын дэглэмийн удирдагчид ард иргэдтэйгээ нэг биш, нэлээд хэдэн дайнд зэрэг ороход ойрхон байна” хэмээн сануулж байгаа юм.

Энэ долоо хоногт армийнхан умард нутгийн Шан болон Качин мужуудад босогчидтой ширүүн тулаанд оржээ. Учир нь эртнээс тус мужуудад үйл ажиллагаа явуулж буй зэвсэгт бүлэглэлүүд ардчиллыг дэмжигчидтэй нэгдэж, хурдны замуудыг отож, армид шатахуун, нэмэлт хүч тээвэрлэн нийлүүлж буй машинуудыг замд нь тонож, устгаж байгаагаас болоод армийн шатахууны хомсдол улам даамжирч байгаа аж.

НҮБ-ын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын дунд үед мөргөлдөөн эхэлснээс хойш Качин мужид 10 мянга орчим хүн гэр орноо орхин дүрвэцгээсэн бөгөөд энэ байдал улсын зүүн болон умард бүсийн хэд хэдэн мужид давтагдаж байгаа гэнэ.

Сүүлийн үед Миндат тосгоны 8000 орчим иргэн тулалдаанаас зугтаж, ихэнх нь ойролцоох ширэнгэн ойд бүгсэн гэнэ. Харамсалтай нь ширэнгэн ойд нуугдсан хүмүүст хүнс, эмийн хомстол гол асуудал болж байна.

1948 онд Их Британийн колоничлолоос чөлөөлөгдсөн тус улсад олон соёл, үндэстэн, угсаатан, хэлтэн холилдон амьдардаг бөгөөд нийт нутгийн гуравны нэг хэсгийг 20 өөр зэвсэгт бүлэглэл удирддаг бөгөөд зарим нь олон жилийн өмнөөс армитай тулалдсаар иржээ. Харин сүүлийн үед болж буй үйл явдал, үймээн самуунаас болж тулаан улам ширүүсч байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар армийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүдийн нийт гишүүд өдгөө цэргүүдээс олон болсон бөгөөд олон тусдаа удирдлагатай учир армитай олон фронтод зэрэг тулалдах чадвартай болж байгаа гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-24 202.9.46.200

Хятад, Комбожийн хар тамхичид санхүүлж байгаа төрийн эргэлт хийх оролдлого л доо. Үгүй бол Америк, Англи аль хэдийнээ цэргээ оруулчихсан байгаа.

Avatar

Map 2021-05-24 64.119.21.198

Gazryn zurag n tailbargui yum. Ulaan, saaral geed 2 ungu bna

Avatar

Зочин 2021-05-24 202.21.107.120

МЬЯМАРТ НЭГ ИХ ТИЙМ ЗЭВСЭГТ ЭСЭРГҮҮЦЭГЧИД БАЙХГҮЙ ..ХУДЛАА ЮМ БҮҮ БИЧ…МУУ ЖАГСАГЧИД ИХ ДАВАРВАЛ ХЯДУУЛНА ГҮЙЦЭЭ…МОНГОЛЧУУД АРМИЙНХАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА..

Avatar

Зочин 2021-05-24 192.82.72.33

Ямар тэнэг вэ чи

Avatar

Зочин 2021-05-24 103.26.194.97

erguu s** oorinho erguu bodoloo mongolchuud niitig hamarch bichej edr

Avatar

Зочин 2021-05-24 64.119.27.43

Ёстой эрэлхэг ард түмэн байна, муусайн хүний эрх ярьдаг америкчууд дугардаггүй юмаа гэхэд манайх дугарж болдоггүй л юм байх даа

Avatar

tenegt malaa 2021-05-24 202.55.191.130

ergvv teneg yum yriad soliorood baihiin orond modon jorlonoogosoi salah tuhai yrij bai malaa…

Avatar

Зочин 2021-05-24 202.21.107.120

ХУНТЫНХАН БӨӨСНҮҮДИЙГ АРЧААД ӨГНӨ …

Avatar

иргэн 2021-05-24 202.179.24.190

нэн удахгүй манайд ч гэсэн МАН гэсэн Хүрэлсүхээр удирдуулсан нэг Намын Дарангуйлалын систем бий болж эхэлж байгаа шүү, одоо ч яахав Сонгуулийн дараа Иргэд ч бодит байдалтай аяандаа нүүр тулгараад ирэхээрээ ойлгож эхэлэнээ,

Avatar

Зочин 2021-05-24 192.82.70.166

танай женко тэгсэн шдээ

Avatar

Өвгөн Балдан 2021-05-24 103.26.193.75

Битгий ард түмний дунд худлаа яс хая. Гадны тагнуулын байгууллагад элссэн хүмүүс л ийм юм ярина. Намын дарангуйлал ч гэх шиг. Ардчилсан монгол оронд тэгэх боломж байхгүй. Ардчилсан нам төрийн бүх эрхийг дангаар хэрэгжүүлж л байсан. Болоод л байсан. Хамгийн гол нь Монголын ард түмэн Төрөө дээдэлдэг ард түмэн шүү.

Avatar

Зочин 2021-05-24 202.55.180.58

энэ улс нь англиас тусгаарлсан 1947 оноос хойш аль дээр 1968 оноос хойш л тусгаарлах үзлээр байлдаж байгаа овог , отгийн хүмүүс ширэнгэд зөндөө буй. тэдгээр хүчин хил залгаа тайланд , хятадаас тусламж авч хар тамхи тараадаг АЛТАН ГУРВАЛЖИН бүсэд хамаарч буй

Avatar

Зочин 2021-05-24 192.82.70.166

Эд нар бүтэхгүэ. Ингэж салан тусгаарлаж тэмцэх нь өөрсдөд нь хэрэгтэй байж болох ч улс нь бутраад хэдэн хэсэг болох эрсдэлтэй. Энгийн иргэд хэзээ ч нарийн учрыг ойлгохгүй.

Avatar

Зочин 2021-05-24 202.126.88.191

Английн гай үргэлжилсээр.

Avatar

zochin 2021-05-24 122.201.23.226

mundag temtsegch ard tumen uym aa

Avatar

Зочин 2021-05-24 202.126.89.125

Хунтынхан учрыг нь хурдан олчих байх. Зориуд эхлээд нэлээн давраана. Энд тэнд дайралт хийлгэж баахан хүн үрэгдүүлнэ. Эмх замбараагүй байдлыг гааруулна. Тэгэж байгаад намраас гэнэтхэн хумиад авна. Тэр үед босогчдыг дэмжих хүн цөөхөн байх болно. Дарангуйлал тогтоож, улс орныг удирдахдаа асар туршлагатай генералууд байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-24 139.5.218.72

Хунтынхан улсдаа бүрэн хяналт тогтоож чадаагүй байж яаж учрыг нь олох вэ дээ. Асуудал улам л даамжирна.

Avatar

Зочин 2021-05-24 202.126.89.12

Hurelsuh yalval iim l yum bolno

Avatar

Зочин 2021-05-24 64.119.27.43

Ишшш муу энэ женко өөрөө сэтгэгдэл бичтэлээ ингэж доошоо орох гэж

Avatar

hoorhii birmin ard tvmen... 2021-05-24 202.55.191.130

baruuniihan ene ulsiig samarch hayh ni dee. ardchilal gedeg goy vgenii dor enh amgalangiin ene oroniig butargaj zasagui bolgoj yg irak livi shig bolgoh gej bna. birmiig butargajbaruunii taliig barisan hvmvvsiig gargaj hyatadiin noloog horij haasan gesen sanaa l daa. harin ene bvhenii toloo birmiin ard tvmen zoobj ondor vne toloh boljee dee..

Avatar

Зочин 2021-05-24 64.119.19.165

Битгий балайраад бай. Яахаараа коммунистууд ингэж хvн болгоныг дуугvй болгож дээрэлхэж дарангуйлж байх гэсэн юм бэ. Эрх челеетэй нийгмийг юунд эсэргvvцнэ вэ. Чи Хойд Солонгост очиж амьдраач

Avatar

Зочин 2021-05-24 64.119.17.40

cereg armiihan tor zasag iin erh medeliig hucheer avsan baina end ymarch ardchlagch komnist gesen oilgolt baihgui bitgii buruu tailbar. hiigeed bai mongol tor ard tumnii medeld baisaar irsen baihch bolon sanaatai ev negdeld hortoo zuil bichej urailahaa bolioroo

Avatar

baruunii tarhi ugaaltand baga itgej bai.. 2021-05-24 202.131.225.197

haan kommunistuud bna, birmid tegeed kommunistuud bn uu. esvel irak, livid kommunistuud zasag barij baisan malaa. yah gejj hudalaa burdag yum be dee.. erh cholootoi tiim niigem chin tegeed irakd livid odoo bain uu daa.baruuniihan cham shig ooriin tolgoigui teneguudiig ashiglaad l odooo neft hiig ni vnegui shaham zooj bna. saddam, kaddaff nar neft hiigee baruunii kompaniudad hubiatsaa nereer ogohgui ard tvmende ogdog tul l aluulsan ch de.odoo irgeni daintai hamag ord gazar ni bar

Avatar

Зочин 2021-05-24 139.5.218.72

Ард түмэн нь ардчиллыг хүсээд тулалдаж байна. Арми нь хөдөөний цэргүүдийг тэдний эсрэг тулалдуулж байна. Манай оркуудтай яг адилхан, боловсролтой, орлоготой залуусыг үзэн яддаг, армид элсэж амиа тээхээс өөр аргагүй болсон хөдөөний залуучуудыг ашиглаж байна даа.

Avatar

baruunii tarhi ugaaltand baga itgej bai.. 2021-05-24 202.131.225.197

baasanii ardchilal baih be de. baruuniihanii tarhi ugaaltand baga itgej bai zaa. livi irak ulsiig yaj samarsaniig medeh uu de. odoo ter goy hvnii erh ardchilal chin irak livid ireed ard tvmen ni jargaj bn uu daa. bvh neft hiin ordiig baruunii kompaniud hubiatsaa nereer ezen suuj mongo olj bhad baylagiin ezed ni osgolon yduurald orj irgenii daintai ah dvvgee alj suunaa.saddam, kaddaffi nar neft hiigee hyamd ogdogui baruunii kompaniudiig oruuldagui l baij mongoo ard tvmendee ogdog bsan da..

Avatar

baruunii tarhi ugaaltand baga itgej bai.. 2021-05-24 202.131.225.197

naad ard tvmen ardchilaliig hvseed tulaldaj bna gej anh livid heleed surtalchilaad blaa da.getel odoo chi haraach ee. livid 3 zasagiin gazar 40 zevsegt bvleglel heden zuun ovo otogiin deeremchidiin bvlegvvd uls oronoo hubaaj abaad bna.. haan ter ard tvmen ardchiliig hvseed jargaj bn uu. livid baruuniihan baahan b** zebseg taraaj kaddaffiig muulij gadanaas ni sanhvvjilj baij l odoo bvh neftiin ordiig baruuniihan ablaa ch dee. odoo livid amidaral asar hvnd ard tvmen zobj bna.k

Avatar

Зочин 2021-05-24 139.5.218.72

Ливи дарангуйлагчтай байсан орон. Дарангуйлагчийг эсэргүүцэх нь зүй ёсны асуудал. Дарангуйллыг сонгуулиар буулгаж болохгүй тул з****г барихад хүргэнэ. Дарангуйлал нь энэ бүхний шалтгаан болсон гэж чамд бодогдохгүй байна уу?

Avatar

ss 2021-05-24 103.142.76.41

139.5.218.72-аа, Ливи тэгээд одоо ямар болсон байгаа билээ? Өмнө нь ямар байсан билээ? Бодоорой хөө. Ер нь бол АНУ-д би л лав итгэхгүй. Ер нь гадныханы хэнд ч. Бид дотроо эвтэй, яг улс орноо гэсэн зорилготой, зоригтой удаирдагчдаа гаргаж ирээд, дэмжээд, жаахан хөгжөөд авмаар байх юм.

3 2
Avatar

baruunii tarhi ugaaltand baga itgej bai.. 2021-05-24 202.131.225.197

yamar yunii daranguilal baih be ee. emenlgiin subilagch 1000 dollariin tsalin abch bvh surguuli tsetserleg emenleg vnegui .gadaad ulsiin zardalaar suranaa. binzen usanaas hyamd oron suuts ferel tsahilgaan vnegui geed l livi shig bayn tansag oron arabiin 24 orondoo baihgui baisan daa.

4 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж