“Patriot” пуужингийн систем зарахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

“Patriot” пуужингийн систем зарахаар төлөвлөжээ

АНУ-ын Засгийн газар Кувейтэд хамгийн сүүлийн үеийн баллистик пуужингийн эсрэг “Patriot” систем зарахаар төлөвлөж байгаа талаар “BBC” агентлаг мэдээллээ. Кувейтын Засгийн газар 209 ширхэг “MIM-104E Patriot” залуурт пуужин амдан сөнөөгч худалдан авахаар сонирхож байгаа талаар АНУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын агентлаг Конгресст танилцуулсан байна. Энэ худалдаа нь 900 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Ямар аюул заналтай холбоотойгоор энэ системийг байрлуулах гэж байгааг дурдаагүй ч энэ нь Ираныг тогтоон бүслэн барих бодлоготой уялдаатай юм.

“Энэ худалдааг хийх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод хувь нэмэр болох бөгөөд үүний хамт НАТО-гийн гишүүн бус манай гол холбоотон улсын аюулгүй байдлыг сайжруулах болно. Эдгээр зэвсгийг ашигласнаар тус улс хөрш зэргэлдээ болон бүс нутгийн зүгээс ирэх аюул заналын эсрэг илүү чадавхитай болох болно. Гэхдээ энэ зэвсгийг худалдах нь тус бүс нутгийн цэрэгжилтийн байдал, тэнцвэрт ноцтой өөрчлөлт оруулахгүй” гэж тус байгууллага танилцуулсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж