Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах цогц сургалт зохион байгууллаа | News.MN

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах цогц сургалт зохион байгууллаа

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах цогц сургалт зохион байгууллаа

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч Голомт банк 2021 оны туршид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний эхлэл болгож Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтарсан эхний 3 өдрийн цогц сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

2021.05.19-21-ний өдрүүдэд үргэлжилсэн энэхүү сургалтад салбар бүрийн нийт 30 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож бизнесийн үйл ажиллагаанд гол тулгамддаг асуудлууд буюу санхүүгийн удирдлага, хямралын үед бизнесээ хэрхэн удирдах болон эрсдэлээ хэрхэн зөвөөр харж, зөв шийдэл гарц олж чадварлаг менежмент хийх, мөн татварын тухай хуулийн хэрэглээ, татвартай холбоотойнийтлэг асуудлуудыг дэлгэрэнгүй судалж танилцлаа.