Улаанбаатар хотод таван суурьшлын шинэ бүсийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргажээ.
Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх аж.
Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4725 өрхийн 16065 хүн ам байнга оршин суухаар төлөвлөж буй юм байна. Мөн төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгох аж. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.
Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэдгээр газруудыг нарийвчлан судлах үүрэг өгсөн байна.
Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
зөвлөмж 2021-05-23 103.212.119.194
Хилийн бүсүүэд томоохон хотууд байгуулах хэрэгтэй шүү.
Зочин 2021-05-23 103.57.95.106
Хөдөөгөө хөгжүүлээч ээ. Хот гэсээр байтал хот улс боллоо.
zochn 2021-05-23 202.126.89.232
ded butetsee l shiideed togoo saijruulaad bohir tsever dulaanii shugamaa l tataachtee busadiig ni irged uursduu shiideed baishingaa barij l orhino ger horoolloo ch gesen gazriig ni deeremdeh geed bhaar ded butetsee l bii bolgo
Зочин 2021-05-23 66.181.161.49
Хаана хаана барих юм. Тодорхойхон шиг бичээч. Багануур Багахангай дүүргүүд орсон уу?….
Зочин 2021-05-23 203.91.115.54
За баярлалаа, Баруун аймгаас хэдэн малаа аваад очиж сууршидаа. Хотод ойр амар юм байна. Хотынхныг сүү цагаан идээгээр ханганаа.
Зочин 2021-05-23 203.91.115.54
Малтай иргэд очих юм уу. Хэдэн толгой малтай байх юм ?
Зочин 2021-05-23 192.82.81.64
нам хүн солигдох тоолондоо л тусдаа жишиг хороо баг муж нохой гахайн байр шалгаруулаад байдаг. нэг нь ч хүрсэн юм алга
Unen 2021-05-23 103.57.92.152
Ovoolson shambaaraldsan cementnii tsugluulguud
Зочин 2021-05-23 103.57.93.127
идэж уух сайхан боломж
Зочин 2021-05-23 202.126.94.99
Налайхын оршуулгын газрыг даруйхан нуулгэхгуй бол зам руу орж ирлээ!!! Замбараагуй олгосон газарт ямар ч бодлогогуй хашаанууд барьсаар байгааг эхлээд цэгцлэиээр!
Зочин 2021-05-23 192.82.76.88
Суурьшлын бүсэд амьдарч чаддаг соёлтой иргэдийг л бэлтгэчихвэл тэд өөрсдөө барьчихна л даа.