Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.23-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүллээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.05.23) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Энэ өдөр башёг тэргүүлэгчид болох озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озэки Такакэйшо нарын хооронд шийдвэрлэх барилдаанууд болов.

Эхний барилдаанд Тэрүнофүжи давбал түрүүлэх байсан бол Такакэйшо давбал нэмэлт барилдаан гарах байсан юм. Ийнхүү эхний барилдаанд Такакэйшо давж, хоёр бөх хоёулаа адил 12 даваа, гурван унаатай болсон. Харин Нацү башёгийн аваргыг тодруулах шийдвэрлэх барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж, дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Тэрбээр сүүлийн хоёр башё дараалан түрүүлэв.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гуравдугаар сарын Харү башёд түрүүлж, озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан билээ. Тэрбээр ийнхүү озэки цолоо эргүүлэн авсан анхны башёдоо түрүүллээ.

Бусад монгол бөхчүүдийн хувьд Ичиножо А.Ичинноров (9-6), Тамаваши Б.Мөнх-Оргил (7-8), Хошорюү С.Бямбасүрэн (7-8), Кирибаяама Б.Лхагвасүрэн (6-9), Чиёошома Г.Мөнхсайхан (8-7) нар тус тус энэ удаагийн башёг өндөрлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж