Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчид мөр зэрэгцэн ажиллаж байгаа хоёр алба хаагчийг гэртэй болгожээ. Тодруулбал, Өмнөд Судан улсад явагдсан “UNMISS” ажиллагаанд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцоод ирсэн 20 алба хаагч хуримтлал үүсгэн, мөр зэрэгцэн ажиллаж буй болон ахмад ажилчдадаа гэр бэлэглэсэн байна. Энхийг сахиулагчид энэхүү сайн үйлсийн аяныг 2017 оноос хойш уламжлал болгожээ.
Энхийг сахиулагчид ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцоож нарт өнөөдөр (2021.05.23) өргөө цагаан гэр гардуулан өгөв.
Холбоотой мэдээ